2021 оны 4-р сарын 8
7 цаг 30 минут

Засгийн газар: Таваас ихгүй хүнтэйгээр агаар салхинд гарах нь нээлттэй

     Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.

2021 оны 04 дүгээр сарын 08-ны байдлаар нийт 12,780 хүн өвчилсөн. 7,481 хүн эдгэрсэн бол хэвтэн эмчлүүлж байгаа 2,637 хүний 14-ийнх нь бие маш хүнд, 74 нь хүнд, 373 нь хүндэвтэр, 2,176 нь хөнгөн байна.

Батлагдсан тохиолдол:

- Улаанбаатар 10,544
- Архангай 125
- Баянхонгор 45
- Булган 65
- Говьсүмбэр 13
- Дархан-Уул 176
- Дорноговь 56
- Дорнод 2
- Завхан 14
- Орхон 165
- Өвөрхангай 157
- Сүхбаатар 54
- Сэлэнгэ 283
- Төв 374
- Увс 4
- Ховд 91
- Хөвсгөл 48
- Хэнтий 17
- Энхсаран 48
- ХӨСҮТ 37
- Цэргийн төв эмнэлэг 23
- ЭНЭҮТ-II 2
- Зөөвөрлөгдсөн 428
- 9 хүн өөрийн хүсэлтээр эх орондоо эмчлүүлэхээр буцсан.
 
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёрдахь тунд хамруулна.

 

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

103.143.40.149Зочин   • 2021, 9 сарын 9. 15 цаг 07 минут

4

124.158.109.140Зочин   • 2021, 4 сарын 9. 13 цаг 54 минут

Монгол хэлээр тоотой юман дээр олон цөөн гэдэг үгийг хэрэглэдэг. Тэхээр ТАВААС ИХГҮЙ биш, ТАВААС ОЛОНГҮЙ гэвэл монгол хэлний найруулгад зохицох болно...

66.181.161.68Зочин   • 2021, 4 сарын 9. 15 цаг 47 минут

hutsoo erguu sdamin

202.131.243.186Зочин   • 2021, 4 сарын 9. 10 цаг 39 минут

Дуншиж дуншиж нэг шийдвэр гаргахдаа хөл хоригдох юм уу эсвэл 4-5 -уулаа зуслан агаарт гарч байна гээд тэнээд байна дөө. Зөвшөөрлийг нь албан ёсоор өгцөн л юм байна.

202.55.188.104Зочин   • 2021, 4 сарын 9. 10 цаг 30 минут

Balairal geh uu

202.55.191.194зочин   • 2021, 4 сарын 9. 8 цаг 52 минут

юу гэсэн үг вэ хоривол хорисон юм шиг хорио ийм өөх ч биш булчирхай ч биш юм битгий хий , хүмүүс чгэсэн гэр орондоо байж 14 хоног чанд дэглэмд байж энэ өвчнөөс хурдан сальяа тийм биз дээ. би чгэсэн 14 хоног гэртээ баймаар байна. даана ч манай салбар ажиллана.ажилахгүй байгаа хүмүүс минь гэртээ байж үз.

192.82.88.156УУЛ   • 2021, 4 сарын 9. 8 цаг 43 минут

Ингэж хэлэх дэмий л байлаа. Одоо Богд уул, цэцэрлэгт хүрээлэндээ бүгд оччихно доо

202.55.188.100Зочин   • 2021, 4 сарын 9. 8 цаг 42 минут

За ёстой холион бантан болохын байна.

66.181.186.119Зочин   • 2021, 4 сарын 8. 23 цаг 04 минут

Цагдаа болон иргэдийн хооронд яс хаяад байдаг юм уу

202.55.188.100Зочин   • 2021, 4 сарын 9. 8 цаг 42 минут

Тийм л юм болох нь дээ

66.181.186.119Зочин   • 2021, 4 сарын 8. 23 цаг 02 минут

Похахаха машин явахгүй гэхдээ салхинд гарч болно. Одоо нөгөө цагдаа иргэд нь хоорондоо хэрэлдээл одоо яамаар ч юм дээ. Шийдвэл шийд л дээ үнэхээр өөртөө итгэлгүй юмаа

202.9.46.121Зочин   • 2021, 4 сарын 8. 22 цаг 35 минут

Засаг огцорсон дээрээ маш муу ажилсан Оюунэрдэнэ

192.82.78.239Зочин   • 2021, 4 сарын 8. 22 цаг 32 минут

Zugeer uu vzuulsen ni deer baihaa

202.21.109.76Зочин   • 2021, 4 сарын 8. 21 цаг 41 минут

Агаарт гарна гэж байрныхаа дэргэд л эргэлдэнэ гээч тэгэхгүй бол хүмүүс ойлгохгүй машинаа унаад хол явна гэж л ойлгоод байна

192.82.68.23Зочин   • 2021, 4 сарын 8. 21 цаг 35 минут

ЗГ зоригтой шийдвэр гаргах нь гэж байтал Амарсайхан нь 5-6 хүнтэй агаар салхинд гарч болно ч гэх шиг гаргасан шийдвэрийнхээ хүчийг нь сулруулчих юм.

202.126.90.8Зочин   • 2021, 4 сарын 8. 21 цаг 13 минут

балай шийдвэр гаргахын, одоо тэгээд наад хүмүүс чинь салхинд гарах гэжийн гээд л тэнэж өгнө дөө, юун хөл хорио

66.181.179.26Зочин   • 2021, 4 сарын 8. 21 цаг 04 минут

ko

66.181.179.26Зочин   • 2021, 4 сарын 8. 20 цаг 53 минут

машин явуулах уу 5 хүртэл хүн агаарт гарч болно гэхээр хүүхдээ л агаарт гаргана шүү дэ машин гаргахгүй бол явган явна гэхээр яахийн бол, бас 1-р тунгаа хийлгээгүй ахмад настан утсанд мессеж ирэхгүй бол хүүхэдтэйгээ яваад вакцинаа хийлгэж болох юм бол уу

66.181.179.26Зочин   • 2021, 4 сарын 8. 20 цаг 49 минут

ВАКЦИНЫ 1-Р ТУНГАА ХИЙЛГЭЭГҮЙ ХҮН ХИЙЛГЭХЭЭР ЯВЖ БОЛОХ УУ ТВ-ЭЭР БОЛХООР УТСАНД МЕССЕЖ ИРХЭЭР МЕССЭЖЭЭ ҮЗҮҮЛЭЭД ГАРЧ ЯВНА ГЭХ ЮМ УТСАНД МЕССЕЖ ИРЭХГҮЙ ӨӨРӨӨ ОЧООД ТАРИУЛИЙ ГЭВЭЛ ЯВЖ БОЛОХ ЮМ УУ, БАС ЗААВАЛ ХАРЬЯА ДҮҮРЭГ ГЭХ ЮМ БОЛ УУ ОЙРОЛЦОО АЛЬ НЭГЭН ВАКЦИНЖУУЛЖ БУЙ ГАЗАР ОЧООД ВАКЦИНАА ХИЙЛГЭЖ БОЛОХ УУ

202.9.40.222Ангараг   • 2021, 4 сарын 8. 20 цаг 45 минут

Уг ажлын байрыг дэмжих зээл л хүссэн юм. 300000 төгрөгөөр ам таглаж зээлийг зөвшөөрсөнгүй. НӨАТ төлөгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байлаа. МАН чамайг устгахын төлөө, үр хүүхдүүдийн ирээдүйг ийм П нараар тэдний удмаар удирдуулахгүйн төлөө тэмцэнэ.

150.129.140.58иргэн   • 2021, 4 сарын 9. 10 цаг 19 минут

Шар хаданд очооч, солиотой юм уу.

103.57.95.53Зочин   • 2021, 4 сарын 8. 20 цаг 29 минут

Агаарт гарна гэхээр ойрхон зуслан руугаа очиж болно гэсэн үг биз дээ

61.102.147.37Зочин   • 2021, 4 сарын 8. 20 цаг 53 минут

Za tegeed bitgii shoudahaa bdood bgaaraa daa

66.181.161.11Зочин   • 2021, 4 сарын 8. 19 цаг 29 минут

Ajilaa hiiged amidarmaar bn hedii boldol horigdoh yum be horiloo geed owchin bgasan yum alag huwiara ajil erheldeg hvmvvs tuildaj duuslaa

202.55.188.105Altaa   • 2021, 4 сарын 8. 19 цаг 20 минут

Horij bgaa bol domoghon horiochee yun gaduur yvah agaart garah doorhi hvn zov ym bichij ingej horiod ymar nemer bdiin

202.55.188.105Mgloo   • 2021, 4 сарын 8. 19 цаг 18 минут

Yun agaar salhind garah ve pidda tegvvl golognvvd chin teneed bdiin bgazde nam horiochee

202.9.40.222Ангараг   • 2021, 4 сарын 8. 20 цаг 46 минут

Чи гөлөг

192.82.76.150Зочин   • 2021, 4 сарын 8. 19 цаг 07 минут

Гаргаж байгаа шийдвэр гээчийнхээ уялдаа холбоог бодож ойлгох ч үгүй хөгийн амьтад улс орныг удирддаг гэнээ кк!

203.91.115.47Зочин   • 2021, 4 сарын 8. 17 цаг 56 минут

нээрээ машин явуулахгүй гэчихээд яаж салхинд гарах юм бэ тодорхой тайлбар өгмөөр байна. олон хүнтэй дэлгүүр үзвэрийн газарт орж байгаа биш гадаа задгай агаарт хүүхдүүдээ сайн гаргаж агаар амьсгалуулмаар байхын

103.57.93.149Хүн   • 2021, 4 сарын 8. 17 цаг 55 минут

Яадаг билээ дээ байз

66.181.186.216з   • 2021, 4 сарын 8. 17 цаг 43 минут

хөгийн юм зүгээр ариун цэврээ сахиад ажилаа хийгээд амьдахыг хүсэхгүй тэнэг ард түмэн. заавал цагдаагаар мануулж гэртээ зүгээр хэвтэхийг хүсэгчид.

192.82.72.55SS   • 2021, 4 сарын 8. 17 цаг 34 минут

Агаар салхинд гарах гэж яг юуг хэлээд байна аа?

103.57.95.147Зочин   • 2021, 4 сарын 8. 17 цаг 30 минут

тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлана гэчихээд 5 аас доошгүй хүн салхинд гарч болно гэх.Нийтийн тээврээр хязгаарлалтанд орохгүй салбар явна гэх.Тэгээд хүүхдүүдээ агаарт юугаар яаж гаргав вэ .Цагдаа нар нь сүрийг үзүүлж юу нь агаар,юу нь салхинд гарах дуугай л гэртээ хэвтэцгээ л гэнэ дээ.Онгоц өгөх юм уу,дрон өгөх юм уу .Манай засгийн газар хошин бодлого бодуулах талаар дэлхийд хаана ч байхгүй засгийн газар шүү.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.