Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон бэ?
-Өмнө нь хөл хорио тогтоохдоо ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн 15 салбарын тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлгөөнд QR кодоор оролцуулах байдлаар зохион байгуулсан. Ингэхэд хөл хорионы дэглэмээ сахих, иргэдийн хөдөлгөөнийг 10 хувьд багтаах зорилт биелэхгүй болоод байсан юм. Мөн Тээврийн цагдаагийн албанд QR кодтой холбоотой маш их гомдол ирж байлаа. Үүнээс болж үл ойлголцол үүссэн. Үүнийг хөнгөн байдлаар шийдэх, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, хөл хорионы дэглэмийг нарийн баримтлахын тулд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Зөвхөн хөдөлгөөнд оролцох боломжтой иргэдийн машин гэхэд л 51 мянга байна. Үүн дээр түгээлт нэмэгдэхээр маш олон тээврийн хэрэгсэл болж байгаа.
-Тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал өмнөх хөл хорионоос хэдэн хувиар буурсан бэ?
-17:00 цагийн мэдээг харахад 33 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь нийт эрчимтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн найман хувь гэсэн үг. Өмнөх QR кодоор зорчуулж байсан үеэс цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна.
-Иргэд тэгш, сондгойгоор зорчихтой холбоотой санал, хүсэлт гаргаж байна уу?
-Манай алба хаагчдад ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Иргэдийн хувьд гаргасан шийдвэрийг дагаж, ажил үйлчилгээгээ явуулж байна.
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Машины ,тоо ,гол ,гэж ,үү. эсэргээрээ ,автобусанд ,хүний ,бөөгнөрөл ,үүсээд байна. Ухаарах толгой байна уу. Хүнээс л халдвар ,авна ,биз ,дээ. Харин ,машинд 2 оос илүү хүн суулгасан ,эсэхэд ,хянах.
Мөн ярьваа . Бөөнөөр хорих лагерь шиг хүрэлцээ муутай автосусандаа хүчээр чихчихээд. Санал байхгүй гэнэ үү ??? Мэдээ мэдээлэл хомс байдаг чинь мэдэгдэж байна даа
Ийм элий балай шийдвэрээ өөрсдөө ярьж чадахгүй энэ залуугаар яриулж байгаа иймэрхүү дарга нэртэй мануухайнууд байхад энэ улс орон хөгжинө гэж юу байхав дээ
Ямар тэнэг хүн ийм шийдвэр гаргав аа? Хязгаарлалтанд ороогүй байгууллагууд ихэнх нь тасралтгүй үйл ажиллагаатай 24 цагаар ажилладаг газрууд. Энд ажиллаж байгаа хүмүүс яаж ажилдаа ирж очих вэ. Бид өөрсдийн унаагаар хаа холоос ажилдаа ирж очдог. Тэгсэн дугаарын хязгаарлалт гэж явуулахгүй. Энд зам хоосон байхад ямар түгжрэлтэйгээ тэмцэх гээд байгаа юм бэ. Эсрэгээрээ өвчин тус гэсэн юм шиг нийтийн тээвэрт чихэх гээд байдаг. Арай сийрэг сэтгэдэг хүн байдаггүй юм уу. Энэ тэнэг шийдвэрээ яаралтай өөрчлөх хэрэгтэй.
yag unen,koroonoo taraah geed bgaa umuu,humih geed bgaa umuu oilgohoo boliloo
Манай дарга нар тэнэг юмаа. Өвөл баахан цагдаа, сонсогч нарыг гадаа хөлдөөн байж хөл хорио тогтоогоод ямарч үр дүн гараагүй. Бас өрх бүрээс нэг шинжилгээ аваад халдвараа барьж чадаагүй. Тэгсэн мөртлөө ард иргэдээ хорих болохоороо их дээрэлхүү. Даанч үр дүнгүй. Одоо энэ хөл хорионы дараа халдвараа барьж чадахгүй бол тэр Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн дарга нар, эрдэмтдийн зөвлөл, ОБЕГ, УОК, НОК зэргийн дарга нар суудлаа өгөх ёстой шүү.
Энэ бас юун эргүү дагз хаанаас гараад ирэв ээ?
Ийм л усан тэнэг малнууд төрд ажиллахаар энэ короног яаж таслан зогсоож чадах вэ дээ, үнэхээр ой гутаж байна. Ямарч тооцоо судалгаа байхгүй. Тогны үнийг 100% чөлөөллөө гэж яаж тэнэгтэж ард түмнээ хуурсан билээ???
Энэ арай дэндүү байнаа юун хөл хорио юун зай барих нийтийн тээврийн үйлчилгээнд Ковид авахаар байна
Шаагаарай гомдол санал ирээгүй гэж хуцдаг ***** вэ
mashinii too tsooloh ni chuhal yumuu hun hoorondiin zai bariulah ni chuhal yumuu erhem hurandaa guai
huviin mashin bol hamgiin sain deglem yum bishuu
tegeed ter avtobusand chiheldej baigaa humuusee haraachee hol horionii deglem barij baigaa ni ter uu ingej deglem baridag yumuu
emnelgiin baiguullagiin humuust uyan handaachee
24/48 ажилладаг хүмүүст энэ хуваариар яаж явах вэ ЕР ойлгохгүй байна
Тэгээд хувийн унаагаар явуулахгүй автобусанд чихэлдүүлээд халдвар хамгаалал нь сайн сахигдаж байгаа хэрэг үү малнуудаа