Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 9 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 815 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 44016 болж байна. 711 нь Улаанбаатарт, 99 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Эрдэнэт 16,
- Дархан 5,
- Төв 4,
- Завхан 24,
- Өвөрхангай 1,
- Говь-Алтай 40,
- Хэнтий 3,
- Дорноговь 1,
- Дорнод 1,
- Говьсүмбэр 1,
Ингэснээр дотоодын халдвар 43348
Эмнэлгээс шалтгаалах халдвар 117,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 503,
Улаанбаатарын халдвар 38588,
Аймаг, орон нутгийн халдвар 4760 болж байна.
Сүүлийн 24 цагт 1451 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 29984 боллоо.
Нийт 4910 хүн эмчлэгдэж байгаагаас 2818 нь хөнгөн, 1515 нь хүндэвтэр, 458 нь хүнд, 119 нь маш хүнд байна.
7 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 160болж байна.
79 настай эрэгтэй, 5 сарын 5-нд онош батлагдсан
65 настай эрэгтэй, 4 сарын 11-нд онош батлагдсан
80 настай эмэгтэй, 4 сарын 22-нд онош батлагдсан
89 настай эрэгтэй, 4 сарын 19-нд онош батлагдсан
77 настай эрэгтэй, 4 сарын 11-нд онош батлагдсан
56 настай эмэгтэй, 4 сарын 16-нд онош батлагдсан
56 настай эмэгтэй, 5 сарын 1-нд онош батлагдсан" гэлээ.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
PCR шинжилгээг ер нь олигтой хийхгүй байгаа юм бишүү Өнөөдөр гэхэд 9000 хүнд л хийсэн байна.УБ 7000 орон нутагт 2000 юм уудаа.Иим байвал яаж халдвараа дарж авах вэ дээ.
SPUTNIKEE OLON HUMUUS HULEEJ BAINAA.
Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэг СПУТНИК. Гэвч халдвар авсан тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг сулруулж болохгүй нээ хүмүүс минь
Bid heduulehnee shuu deglem juramaa sain dagan bieluuleh heregtei baina Delhiin olon orond vacances dutagdaj baina hicheegeerei
...ойлгохыг хичээвээс: эр хүмүн "ҮР"-гүйдэх нь УГСААТАН мөхөхийн анхны АЛХАМ. Хятад бол тадорхой хугацаанд вакцины гаж нөлөө дуустал тэснэ. Монгол бол маш эмзэг 1,0сая эрэгтэй ҮРГҮЙ болоход л "Монгол эх орон" минь өөр угсаатанд "ДАЙН"-гүйгээр шилжинэ. Энэ бол Монголын "ТӨР"-ийг тэнэгүүд эзэлсний батлах хэрэггүй ТЕОРОМ. Ухаарцгаа.
Вакцины гаж нөлөө гэж юун холын юм ярьхав даа. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбар ямархуу хүнд нөхцөлд ажиллаж байгааг мэдэх эрхэмүүд байна уу?!!! Үнэхээр л хүнд байн даа ,үгээр илэрхийхэд хэцүү байна аа. Асарч сувилгаа өвчин нь 20-30 минутын зайтайамьсгалж чадахгүй амь тэмцэж байгаад мөнх бусыг үзүүлсэн өвтөнөөс харж байсан залуухан эмэгтэйн толгойд юу эс орхов дээ. Ямар сайндаа цонхоор үсэрхэв?.Бодит хүндэрлий засах оролдлого хийхийн оронд нууж, эмч,эмнэлгийн ажилчидад өөрсөдийн барууг тохохыг оролдуж хүчний байгуулгыг ашиглах гэх зөв үү?
Эдгээр ахмадууд вакцинд хамрагдаагүй байсан юм байх даа?
хөгшчүүлээ эмчилж байна уу арай европ шиг тоохгүй байгаа юм биш биз дээ өөрсдөө гадуур явна гэж байхгүй дээ чааваас гэр бүлийн хүмүүс авчирч өгсөн байна даа
ЗАЛУУЧУУДАД ХОЖУУ ИЛЭРНЭ. ҮРГҮЙДЭЛ ХОРТ ХАВДАР ТА НАРЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА
ВАКЦИНААР АЛЖ БАЙГАА. СЭРЦГЭЭ.
Энэ Говь Алтайхан ногоон бүс гээд яваад байсан ер нь ажилдаа хэр хийж байсан улсууд вэ.Аймагт халдвар илэрсэнээс хойш эрчимтэй явсаар .Халдвар байгаа эсэхээ мэдээгүй л ногоон бүс гээд байсан малнууд байна ш дээ