Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 512 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 46448 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 464 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 48 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4806 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2631
- Хүндэвтэр-1506
- Хүнд-548
- Маш хүнд-121 хүн байна.
Энэ хугацаанд 1503 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 35733 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 184 болсон байна.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хүмүүс нас бараад байхад Төр засаг дуугүй л дөжирчихсөн үү.
Баасан авгайгаас эхлээд л АН-ынхан жагсаж олон хүнийг хордуулж сүйдэллээ.
Одоо жагсаал цуглааны гор гарч нэмэгдэнэ дээ
МАН ч арван жилийнхээ ойг олон хүний амь насаар тэмдэглээд байгаагаа юу гэж үзэж байгаа бол гэдэг нь сонин байна.
халдвар авсан хүний тоотой харьцуулахад бусад орныг бодоход нас барилт их бна өшөө сайн эмчилгээний талаар сайн анхаарч судлах нь зүйтэй юм шиг санагдах юм амьсгалын аппарат зэргийг олшруулах зэрэг
Иргэд өөрсдөө эхний тун болон хоёр дахь тун вакциндаа хамрагдсаны дараа маскаа тайлж олон хүн цугласан газар очиж хувийн ариун цэвэр хариуцлага сахилга батаа сахихгүй байсны улмаас халдвар авч нас баралт бий болж байгаа юм. Үүнд иргэд өөрсдөө л буруутай. Иргэд өөрсдөө вакциндаа идэвхтэй хамрагдаж, вакциндаа хамрагдсан бол маскаа тайлахгүй тогтмол зүүж олон хүн бөөгнөрсөн цугларсан газар очихгүй хувийн ариун цэвэр хариуцлага сахилга батаа сахин хамгаалаад байвал халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж халдварын тархалт буурна шдээ