Сайхан амьдрал энгийн зүйлээс эхэлдэг. Их мөнгө, үнэтэй хувцас, тансаг машин зэрэг нь сайхан амьдралын хэмжүүр биш. Магад эдгээр нь хүмүүсийг аз жаргалд хүргэх зорилго нь байж болох ч энэ бүхнийг авснаар стресс арилж, мөнхийн жаргалтай амьдрал бий болно гэж үгүй.
Харин бидний амьдралыг утгаар нь гайхалтай болгодог зүйл юу гээч. Хайр шүү дээ. Тэгвэл чамд сайхан хайрыг ургуулаад л байхад чинь туслах 5 зүйлийг хуваалцая.
Харилцаагаа бүү тасал
Чиний мэдэрч буй аз жаргал бусдад өгсөн хайртай чинь шууд хамааралтай байдаг гэдэг үг бий. Амьдрал уг нь ийм л хялбархан. Зүгээр л бусдыг хайрла. Хайртайгаа хэл, сэтгэлээ илэрхийл. Тэр дундаа залуучууд минь, амьдралын хатуу, хэцүүг эхэлж битгий бод. Хүссэнээрээ хайрла, дурла. Утсаа аваад л залгаад, хайртайгаа хэл. Зориг чинь хүрэхгүй бол зурвас бич. Хэрвээ чи “Юнител” барьдаг бол зурвас бичих нэгжээ Toki app-аар ороод л авчих. Чамд нэмэлтээр 5000 бонус нэгж бэлэглэнэ. Гайхалтай биш гэж үү?
Ашигтай зүйлсийг эрэлхийл
Тэр чамайг сэтгэлээ илчлэхийг чинь хүлээж байсан бол яах вэ. Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл тэр биш гэж үү. Та хоёрын сэтгэл зүрхний үгс бие биеийнхээ зүг яаран “нисээд л”. Бүхий л оройжин, шөнөжин зурвасаар харилцаад, маргааш уулзах цагаа товлож, болзохоор болоод л. Нэгж хүрэлцэхгүй гэж санаа зоволтгүй. Хөөрхөн Шар шувууны дүрстэй Toki чиний нэгжийг 2 дахин үржүүлж өгнө. Юу гэхээр, чамайг нэгж авах бүрд авсан нэгж чинь хоёр дахин үржигдэж орно. Гайхалтай биш гэж үү? Датагаа асаагаад, фэйсбүүк чатаар харилцсан ч болно. Амьдралд тохиолдох зарим зүйлс ийм л хялбар.
Хайрлаад л бай
Анхны болзоо. Сэтгэл зүрхээ бие биедээ нээсэн залуу хос уулзах мөч. Амьдралд түүнтэй адилтгах жаргалтай мөч тийм ч олон биш байх. Хайр дүүрэн харц, бишүүрхэл, хөтлөлцөн алхах мөч, тэврэхийг тэсэлгүй хүсэх хүсэл. Амьдрал ийм л аз жаргалын хэлхээ. Хайртай охиноо орой гэрт нь хүргэж өгөх үес, салж ядан зогсох агшин. Анхны тэврэлт, анхны үнсэлт. Аз жаргалын сувдан зүүлт хэлхэгдэх өдрүүд. Хайртай түүндээ хамгийн сайхан бүхнийг бэлэглэмээр санагдах.
Өөдрөг зүйл бод өөртөө итгэ
Хүн бүрд аз од гэж байдаг. Итгээрэй. Гайхалтай бүхнийг аз дагаж байдаг. Чи ердөө л Toki-оор нэгж авсныхаа төлөө л цоо шинэ ухаалаг утас, таблетын эзэн болох боломжтой гээд боддоо. Энэ бүхэн мэдээж гайхалтай бэлэг. Магадгүй хайртай нэгэндээ өгөх бэлгийг ч ийм хялбархан авч болно.
Харилцаандаа технологийн дэвшлийг ашигла
Чиний мэдэрч буй жаргал одоо жинхэнээсээ бусдыг хайрласан хайртай чинь шууд хамааралтай байдаг гэдгийн баталгаа энэ. Учир нь чи хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрласныхаа төлөө бас хайрлуулж буй юм. Хайртай хосууд цаг үргэлж хамт байж чадахгүй ч зурвас бичиж, чатаар харилцаж, сэтгэлийнхээ үгсийг хэлж, хэн хэнийхээ хайрыг ургуулна. Видео дуудлага хийж, хайртай хүнээ харж, хажууд нь байгаа юм шиг ширтэлцэж болно. Технологийн дэвшил амьдралын зарим хэсгийг ийм л хялбар болгосон. Харин дата авах нэгжээ маш хялбархнаар авах аргыг одоо чи мэдлээ. Бас хайртай хүндээ зааж өгөхөө мартахгүй нь ойлгомжтой. Залуус минь хайрла, дурла, бие биедээ тэмүүл.
Сэтгэгдэл бичих