"Токио 2020" зуны олимпын наадамд манай улсаас буудлагын спортын төрөлд оролцож буй Ц.Анударь, Э.Даваахүү нар багшгүй явсан гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнээс улбаалж, тамирчид нь дасгалжуулагчгүй явж, хэрэггүй баахан хүмүүс дагалдаж явдагийг болиулмаар байна гэх шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл уг асуудалд МҮОХ-ноос тайлбар өгчээ.
Тайлбарт, "Токио-2020" Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпын наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпт оролцох болсон.
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг. Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон болно.
Иймд хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн илэрхийлэл олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдын талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье" гэжээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
буудлагын охид их пээдгэр болж дээ. Ундралбатаа чамаас улбаатай.
Эргүү юм уу хаашаа юм. Тэгээд 50% нь дасагалжуулагчийн квот олгосон энэ тэрээ бичихэд яадаг юм. Юунд мэдээллээ хаалттай байлгаж олон нийтийг төөрөгдүүлж суудаг юм бэ. Тэр Ундралбат үс энэ тэрээ гайхуулж суухын оронд ажлаа хийхэд яадаг байна. Манайхан нэг медаль авна эсвэл гавъяат дасгалжуулагч болоод л биеэ тоогоод үндсэн ажлаа хийхээ больдог муу зуршилтай юм аа. Сумъяа олимпын мөнгөн медалтай. Одоо чадал байвал барилдсан шиг барилд чадахгүй бол зодог тайлаад залуу хүмүүст халаагаа өгөөд сайн тамирчин бэлтгэж гарга.
unen 2