2021 оны 7-р сарын 27
16 цаг 56 минут

"Ирэх сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байхаар нөөц хангамж бүрдүүлж байна"

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцуулав. Тэрбээр "Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 6 нэр төрлийн 2,04тн, 41656ш эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчилтэй байсан 7,9 тн эмнэлгийн хэрэгслийг хилээр нэврүүлэхгүй хилийн бүсээс буцааж, нийт 8 аж ахуйн нэгж, 3 иргэнд нийт 7.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан. Мөн эм ханган нийлүүлэлтийн чанар, стандартын чиглэлээр эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 7140 зөрчил, дутагдал илэрч, зөрчлийг арилгуулсан" гэлээ. Мөн “Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай удирамжийн дагуу хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 820 байгууллагыг хамруулан гүйцэтгэхэд улсын бүртгэлд бүртгээгүй, хуурамч бүтээгдэхүүн “Эсмия” шахмал эмийг 111 эмийн сан, 6 эм ханган нийлүүлэх байгууллагад худалдаж байсныг илрүүлэн, тус эмийг устгах эсвэл импортлогч руу буцаах асуудлыг шийдвэрлэсэн" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан "Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, бүртгэл, хэрэглээ, үнийн талаар үнэлгээ дүгнэлт хийх Ажлын хэсгийн ажилд ямар ахиц дэвшил гарч байна"

Мэргэжлийн хяналтынхан "Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг бүрдүүлэхэд нэн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй болгохоор цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж байна" гэв.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "ЭМЯ-ны зүгээс одоо эмчилгээнд ашиглаж буй вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн лиценз олгодог байдлыг болиулж, ААН-үүдтэй ерөнхий гэрээгээр эхний сонгон шалгаруулалтыг зарласан. Ингэснээр ААН-үүдэд эмийн нөөц, хангамж, үнийн мэдээлэл нээлттэй болж, нийлүүлэгчээс эмийн сангууд цахимаар эмээ шууд захиалж авах боломж бүрдэнэ" гэв.

Мөн Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу наймдугаар сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүднээс нөөц хангамжийг бүрдүүлж байгааг онцолсон юм.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.196Зочин   • 2021, 7 сарын 29. 2 цаг 06 минут

Tegeed dotroo em taria yu ch baihgui gadnaas ar gerees ni em taria avhuulahgui gej baigaad l hundruuleed alchihdag hogiin aluurchid

76.107.165.63иргэн   • 2021, 7 сарын 28. 9 цаг 45 минут

Тэгээд хэн мөнгийг нь төлөх вэ, авилгачидаа. Популист халамж санаачилах шиг амархан зүйл үгүй. Бэртэгчин тархины тураалт монголчуудад хариуцлагыг нь үүрүүлээч. Бүхнийг үнэгүй болгож коммунизм байхуулах гээд байгаа юм уу?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.