20 настай залуу тамирчин Болдсайханы Хонгорзул энэ олимпын наадмаар юм юм л үзлээ. Урамтай сайхан барилдаанаар ялалт байгуулж үзлээ, Олимп, дэлхийн аваргуудтай халз тулж үзлээ. Хамгийн гол нь, Олимпын наадмын медаль тийм ч хол биш гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
Хүрэл медалийн төлөө Олимп, дэлхийн аварга америк бөх Х.Мароулист яах аргагүй туршлага, ур чадвар дутан 11:0 оноогоор цэвэр ялагдлаа. Гэхдээ Олимпын дэвжээнд хийсэн эдгээр барилдаан түүнд том туршлага, сэтгэл зүйн том итгэл найдвар авчрах биз ээ.
Ямартай ч тэрбээр дайчин, зоримог барилдаантай, өсөх ирээдүйтэй бөх болохоо энэ өдрүүдэд бидэнд хангалттай харуулав. Жаахан туршлагажаад ирвэл дэлхийн медаль ойрхон байна даа, түүнд.
Ийнхүү өнөөдөр медалийн төлөө барилдсан Монголын гурван бөх бүгд дийлдлээ. Гэхдээ найдвар тасраагүй байна. Өнөөдөр хагас шигшээд ялагдсан М.Лхагвагэрэл, Б.Болортуяа нар маргааш хүрлийн төлөө барилдана. Маргааш Монголын багийн медалийн тоо нэмэгдэхийг ерөөж, бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгин сууя.
Эх сурвалж: МҮОХ
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Манай чөлөөтийн бөхчүүд бяр хүчний хувьд хэнээсч дутахгүй юм байна. Дэлхийн шилдэгүүд дэвжээнд гарч ирэхдээ манай бөхчүүдээс айж бэргэж байна. Харин ухаан сэтгэхүй дутаж байна. Өөртөө итгэлгүй байна, хүлээж барилдаж алдаж байна, барилдааны арга ур чадвар дутаж байна. Дасгалжуулагчид нь муу зөвлөж байна. Манай бөхчүүдэд Наранбаатар, Цагаанбаатар, Мандахнаран шиг давшиж дайрч, Түвшинбаяр аврага шиг сийрэгхэн ухаантай барилдаж сурах хэрэгтэй байна. Ингэвэлч дараа дараагийн Олимпын алтан медалийн эзэд олон байна даа. Амжилт хүсие.
Яаг үнэн, эрхэм тамирчдаа ард олон хөгжөөн дэмжигчдийнхээ энэ дүгнэлтийг болгоон толилоорой, бүгдэд нь амжилт хүсье
сайхан үнэлгээ өгчээ, мундаг сонирхогч байна. Урам зориг аваад зүтгээд байж дээ Амжилт