Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газрын гэрээт ажилтан сураггүй алга болжээ. Тодруулбал, аймгийн төвөөс 280 км-т байрлах амралтын газраас өнгөрсөн наймдугаар сарын 31-ний орой 20.00 цагийн үед тус амралтын газрын ажилтан Х нь гараад сураггүй болжээ. Алга болсон гэх дуудлага аймгийн онцгой байдлын газар есдүгээр сарын 1-ний өглөөний 10.00 цаг ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хөдөө аймгуудад гэр буудал байгуулахыг хатуу хориглох хэрэгтэй. Гэр буудал нэмэгдэхийн хэрээр нүхэн жорлон нэмэгдэж хөрс бохирдож ялаа шумуул шавсан өмхий үнэр ханхалсан бохир жорлонд тухтай бие засаж чадахгүй байна. Хөдөө аймгуудын амралтын газрууд нь оро сууц шиг дотроо пилтан суудаг жорлонтой гар нүүр угаах угаалтууртай халуун хүйтэн устай ор дэвсгэртэй байшингууд байх шаардлагатай.
хүргэн орохоор явж байгаа ийз
Хятадруу хулгайлагдав уу
Тэр хаа холдохов. Ногоороол явж байга биз.