Ирэх сарын 10-ны өдөр зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ намууд тодруулаад байгаа билээ. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам оролцохоор СЕХ-нд бүртгүүлж, батламжаа аваад байгаа юм. Ингэхдээ намууд нэр дэвшигчдийнхээ материалыг Даваа гарагт буюу есдүгээр сарын 6-нд СЕХ-нд хүргүүлэх ёстой бөгөөд СЕХ материалыг хянаж үзээд, ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах хуулийн заалттай юм.
Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.
Эргэн сануулахад, энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, МАН-аас Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан билээ. Харин ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшигчээр сонгосон гэдгээ мэдэгдээд буй.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Чингэс хаан гэх солиотой нөхөр парламентын засаглал хэрэггүй, хаан сонгох хэрэгтэй гээд парламентын нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэх юм, ямар логик байна аа, үүний оронд шар хаданд очно гэвэл илүү үнэмшилтэй юм биш үү
Naad songuuli ene teree bolioch. Covid yaaya gej bhad. Hen ch garsan adilhan hulgaich
AH in ene 2 malaar ydgin shunalin tulamnuud