Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчтэй ЭХЯ өнгөрсөн 17-ны өдөр гэрээ байгуулж, албажуулсан. Өөрөөр хэлбэл, олон жил ярьж хөөцөлдсөн Ховд гол дээр байгуулагдах 90 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх боломжтой болж байна.
Энэ төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Энэ төслийн өртөг 288 сая долларын төсөвтэй байсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг зээл олгогч Хятадын санхүүгийн боломжтой, дадлага туршлагатай компаниудын дунд тендер зарласан. Тендерт БНХАУ-ын Төрийн өмчит компаниуд шалгарсан. Тендерт шалгарсан компани 271 сая доллараар буюу төсөвт өртөгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан. 61 сарын хугацаанд гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. Барилга угсралтын ажлын явцад 800-1000 мянган түр ажлын байр бий болно. Хөрөнгө оруулалтын ажил ашиглалтад орсноор 80 орчим ажлын байр бий болох учиртай" гэлээ.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ӨНӨӨ ЦАГТ МАНАЙД УСАН, НАРНЫ,_ САЛХИН, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ЗЭРЭГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРҮҮД ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХЯМД ТӨСӨР ҮНЭТЭЙ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАМААР БАЙНА. МӨН БАТАРЕЙГААР АЖИЛЛАДАГ- ЦЭНЭГЛЭДЭГ МАШИН УНАЦГААЯ. ЯВГАН ИХ ЯВЬЯ. МЕТРОТОЙ БОЛЬЁ. ЕР НЬ МАШИНААР ДАВХИЛДАХАА БАГАСГАЯ.
хуцоо барьчаад одоо ярь олон жил л сайд болгон наадхийг чинь ярьсан ажил болсон нь алга даа
800-1000мянган ажлын байр
Тоо уншиж бичиж чадахаа байцгааж ээ, боловсролын систем хаашаа л чиглээд байна даа!!!
хөдөлмөрийн чадвартай бүх хүн очиж ажиллах юм уу
За энэ нохор боль доо битгий шоу хийгээд бай танай газрын дарга гэрээ байгуулсан гээд юараг бух зурагтаар гарсан дээр нь чи шоу хийхээ боль
Чи эхлээд 2 хөрштэйгээ энэ талаар хэр тохирсоноо яриач. Нэг л том ярьдаг хүн.Одоо та нарт иргэд бүр итгэхээ байлаа
Эгийн голы станцаа хурдан бариач ,өмхий оросууд их боож байна
тайширын уцс аа ашигтай ажиллуулж чадахгүй байж юун эрдэнэбүрэн
harin ch ashigtai ajillaj baigaa sh dee huu yu geed dandaa hudlaa medeelel tavidag yum be uuruu ingehed
800-1000 мянган хүн гэнээ улсаараа ажилчих юм байна даа. Энэ сэтгүүлч сайд гэж 2 таарсан мал...
сайн байна залуу сайд манай нутагт гэрэл гэгээ тог цахилгаан тасрахгүй болох нь амжилт хүсье сайн хяналт тавиарай
Гол нь монголоо худалддаг төрийн түшээдүүдийн цавчаа бага байгаасаа гэж л залбирах юм, тэгээд явцын дунд бусадтай хуйвалдан өртөг зардал нэмээд, хугацаа алдуулаад байх вий, яг барьж дууссаны дараа л итгэнэ шүүдээ....
Ай даа.1960-аас 80 аад оны залуус ийм ажилд ёстой шуурхайлан оролцдог байлаа даа.Одоо цаг өөр болжээ.(Намарын ургац хураах ажилд Өдөрийн 30-40 мянган төгрөгийн цалинтай ажлын байр зарлаад байхад очиж ажиллах хүн бараг олдохгүй л байгаа сурагтай.) Энэ юунаас шалтгаалж байна вэ.Энэ бол халамж хавтгайрсанаас залхуучуудын тоо (ялангуяа залуус) эрс өссөн болно.Соц үед бид ямар их ажилсаг хүчирхэг золбоолог байгаа вэ.Тэнгэр минь.