МХЕГ-аас улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зөрчил дутагдал илэрсэн байна.
Түүнчлэн орон нутагт, сумдын вакцинжуулалтын цэгт задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгасан байна. Иймд олон хүн тунгаар савлагдсан вакцинуудыг аль болох хүний тоо гүйцсэний дараа задлаж хэрэглэх, вакцины устгал гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хэрэглээгүй вакцинуудыг ‘’Яаж” устгасан нь сонин байна. Амьд вирус шүү дээ. Устгах ямар горим заавартай юм тэрийгээ зөв хийдэг эсэх нь хянадаг эсэх нь тодорхой бичмээр сурвалжилмаар юм дутуу хагас мэдээ бичихийн энэ сэтгүүлчид.?