АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг бүлгээс хөөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Батсууриас өөрөөс нь тодрууллаа.
-Таныг намаас хасах шийдвэр гаргаж буйгаа АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Намаас хассан гэж хэдхэн минутын өмнө мэдээлэл хийсэн байна. Би 1996 оноос хойш 7 удаа сонгуульд оролцож, 7 удаа ялалт байгуулсан. АН-ын нэр хүндийг өндөрт өргөж явж байсан. АН-ын бүлгийн доторх 13 гишүүн дотор аймгаасаа хоёр тойрогтоо ялалт байгуулсан, ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн хүмүүсийг ямар нэгэн байдлаар хөөж байгаа нь АН хаашаа явж байна вэ гэж гайхаж байна. Улстөрийн нам гэдэг бол ялах зорилготой. Ялсныхаа дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй хамт олон. Энэ зорилгыг 100 хувь биелүүлж байгаа, бүлгийн шийдвэрийг огт зөрчиж үзээгүй хүмүүсийг хөөж байгаа нь ирэх сард болох АН-ын эв нэгдлийн хурлаас айсан алхам юм болов уу гэж харж байна.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар толгойлогчтой хэсэг хүмүүстэй манай бүлгийн дарга эвсэн нэгдэж, бүлгийн гишүүдийн гарын үсэг худалдан наймаалцах замаар нийгэмд буруу мессеж өгч байна.
-Чуулганы хуралдаанд таныг удаа дараа согтуугаар үг хэлсэн гэж мэдэгдэж байсан?
-Тэр бол УИХ-ын дарга Г.Занданшатартай холбоотой асуудал. Би Г.Занданшатарыг УИХ-ыг удирдаж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Тэгэнгүүт намайг өөртэйгээ адилтгаж бодож байна. Өнгөрсөн хавар бид талбайд жагсаж байхад Г.Занданшатар гарч ирэхдээ шал согтуу. "Хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй" явж байсан. Мөн Ерөнхийлөгчийн тангарагийн үеэр "ярьж чадахгүй" сольж холиод "Халтмаагийн Хүрэлсүх" гэх мэт Монгол оронд шившигээ дэлгэсэн. Үүнийг нь хэлэнгүүт намайг өөртэйгээ адилтгаж, согтуу байна чуулганыг хаахдаа хэлсэн. Тэр өдрийн бичлэгийг үзвэл би хамгийн түрүүнд ирсэн. Нэг ч гараагүй. Өдөр хамт олонтойгоо хамт хоол идсэн. Би угаасаа архи уудаггүй. Тэгээд ч ковид тусчихаад эдгээд гам барьж байсан. УИХ-ын танхимд согтуу орж ирсэн түүх байхгүй. Харин Г.Занданшатар өөрөө бол дандаа согтуу байдаг.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Оюунтолгойтой гэрээ хэлэлцээрийг хийгээд ирэхээр энэ мэт нөхөд хэлэлцээ хийж байгаа нөхдөө элдэвээр дайрч огцруулах ажилагаа явуулах юм Хэний даалгавараар ингэдэг юм бол доо
АН-ын хагарал хэдэн хүнээ Занданшатартай, хэдэн хүнээ Засгийн газартай, Хэдэн хүнээ Ерөнхийлөгчтэй хуйвалдлаа гээд нийгэмд жүжиг тавих нь байна. Сонгуульд ялагдаж, намын унасан нэр хүндээ бсуад руу, МАН руу чихэх гэсэн ядарсан арга хэрэглэх нь дээ. Тайлбайд суугаа дуучин Жавхланг очиж гуйвал тусалж магадгүй.
За Батсуурь аа дэмий юм ярьсаар байгаад Алтанхуяг Ганбат нар шиг юм болов до. Наад 2-ийг чинь шоолоод эхэлсэн шүү.
Занданшатар чинь харин ч мэдлэгтэй боловсролтой ноён нуруутай хүн биш үү. Батсуурийг бодвол улс орноо ард иргэд ээ гэсэн снтгнлтнй залуу гэж боддог. Батсуурь минь хэлж ярьж байгаагаа сайн бодохгүй бол дараагийн сонгууль гэж байгаа шүү. Ард түмэн та нарыг хэлж яртж байгааг хараад дүгнэлт хийчих чадвартай. Бидон Ганбаа шиг нэр хүндгүй болов доо.
Арьсны чейнж батсуурь шившигээ дэлгэж дуусаагүй л байна уу??? Лалараа чи энд суух хүн биш ш дээ!!! Тэр сум руугаа Зайлбаас яг тохирно дол!!!
хэрэв үнэн бол Занданшатрыг яаралтай зайлуул
Эд нар ингэж улаан цайм худлаа яртж бие биенээ гутааж эхлэхээр иргэд тэр тусмаа залуучууд дурайхгүй яах юм. Арай ч дэндэж байна шүү. нийгмийг ганц сараж байгаа гахдүүд бол УИХ-ын гишүүд. Ичиж зовох юм гэж эд гарт алга. Энэ нөхрийг арай гайгүй нуруутай залуу юм уу гэж бодож байсан чинь цагаа тулхаар яаж ч мэдэх хүн байна шүү
Энэ үнэн байж магадгүй х
Өөгүй, шударга, цэвэр хүн бол Занданшатарыг согтуу үед нь нүүрэн дээр нь ил хэлэх байсан даа. Намаасаа хөөгдөж бухимдахдаа шал өөр хүнийг яриад байдаг.... нэг л биш ээ...
Энэ нэг тэмээн уруултай хужаагын эрлииз хэрүүлийн бузар самраачин болж хувирчээ
Энэ дарга нар согтуу байдаг бол үнэнийг тодруулаад хөөж зайлуулах хэрэгтэй. Ийм юм байж таарахгүй.
Тэнэгт ОРКоо!!! Жонхуугийн төлөө жагсдаг гарыг зайлуулах нь зөв