2021 оны 10-р сарын 19
11 цаг 23 минут

Д.Ганбат: Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг АН батлан даалтад авах хүсэлтээ УЕПГ-т хүргүүлж байна

    АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Монгол Улсын Үндсэн xуулийн 16 дугаар зүйлийн 10, 16-д заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улмаар Ковид-19 цар тахлын үеэр хууль иргэдэд үйлчлэх авч, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байх “Давхар стандарт” үзэгдэл бодитоор бий болоод байгааг эсэргүүцэн #NoNaadam, #NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн. Эдгээр хөдөлгөөнүүд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж ирсний гол зорилго нь МАН-ын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын үед Үндсэн хуулийн 14.1-д тунхагласан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” суурь зарчим алдагдаж буйг эсэргүүцсэнд оршино гэж АН үзэж байгаа бөгөөд, иргэдийн эдгээр хөдөлгөөнтэй байр суурь нэгтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь удаа дараа эрээ цээргүй халдав. Мөн олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй атлаа энгийн иргэддээ хүч хэрэглэх, дарамтлах, мөрдөн мөшгөх байдлаар илт ялгавартай хандаж, улмаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хориод байна.

Тэдний нэг нь өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээг эрх баригчид огт тоохгүй байгааг эсэргүүцэж байна. Мөн эдгээр иргэдийг суллахыг шаардан иргэн Ц.Чинбат, Ц.Чинбат нар Сүхбаатарын талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тус тус өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байхад эрх баригчид зориудаар үл тоомсорлож буй нь иргэнийхээ эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргээ умартсан эс үйлдэл гэж үзэж байна.

Хүмүүний үндсэн эрхийг үнэт зүйлээ болгосны хувьд Ардчилсан нам нь шударга нийгэм, үнэн зөв үйлсийн төлөө тэмцдэг, тэмцсэнийхээ төлөө дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Иймд:

  1. Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.
  2. Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна" гэлээ.
16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.47.54Зочин   • 2021, 10 сарын 20. 20 цаг 23 минут

Энэ 2 хүний ард АН байсан болж байна уу... Тэдний турхирсан залуус уу. Ийм улс төрийн намыг татан буулгах ёстой.

103.229.123.167Зочин   • 2021, 10 сарын 20. 19 цаг 11 минут

хулхи нам хүн даана гэж юу байхав дээ

119.40.100.66Зочин   • 2021, 10 сарын 20. 12 цаг 38 минут

Гудамны хулигаануудыг АН нам өмөөрдөг болцон юм байна өө

103.212.118.147Зочин   • 2021, 10 сарын 19. 21 цаг 44 минут

Erdeneegiin t1 huuhdiig, sagsuu Mongolhuu 2iig bitgii tegej davraa. Tend shorondoo l baij baig. Bitgii gargaarai. MAH naad mangaruudiin huuhdiig humuujuuleed ogno.

59.153.113.33Зочин   • 2021, 10 сарын 19. 19 цаг 43 минут

аль нам нь вэ?

122.201.19.99зочин   • 2021, 10 сарын 19. 19 цаг 24 минут

Ардын намын бууны нохой Ганбат ах нараа дарга нараа ялаас мулталах гэж их тэнэгтэж бнаа Элбэгдорж Эрдэнэ хоёрт ямар их өртөй ***** вэ

192.82.65.47Зочин   • 2021, 10 сарын 19. 18 цаг 14 минут

Дарга Эрдэнийнхээ хүү Одбаярыг аврахын төлөө явж байгаа нь зөв зөв. Тэгэхгүй бол Даргадаа загнуулна шүү дэ.

103.26.195.27Зочин   • 2021, 10 сарын 19. 17 цаг 33 минут

гэмт хэрэгтэнг аль нэг нам даалтанд авдаг болчихсон юмуу нөгөө талаар зөрчил гаргаад баисан нөхдииг питон ганбат мэтиин ан нөхдүүд турхиж баисан юм баина тэгэхээс тэнд хоригдож баигаа хүнд эд нар ямар хамаа баина эсвэл шүүх засаглалруу халдах гээд байна уу

66.181.184.39зочин   • 2021, 10 сарын 19. 16 цаг 36 минут

Нам доторх бантангаа янзалж чадахгүй байж, хоригдсон хүн батлан дааж авах юм ярьж байдаг. АН-ын даалгавраар гудамжинд үймүүлж байгаад хоригдсон болж байна уу. Ямар нэг холбоотой хүнээ л хорихоос гаргах гэж зүтгэнэ дээ. Ингэж доош орох гэж. Үймүүлдэг хүн л Ганбатад хэрэгтэй юм уу.

192.82.88.184Зочин   • 2021, 10 сарын 19. 16 цаг 12 минут

Битон маань бүлгийн дарга хэвээрээ байгаа юм уу даа.

192.82.72.56хүн   • 2021, 10 сарын 19. 15 цаг 35 минут

Энэ хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг АН ба Ганбат нар удирдан гар хөлөө болгоод байгаа юм шивдээ.

192.82.72.56Монгол хүн   • 2021, 10 сарын 19. 15 цаг 30 минут

Цар тахлын улмаас ард түмэн айдас хүүдэстэй, гутранга байгаа энэ үед хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож байгаа энэ нөхөд болон С.Жавхлан, Жагар нарын нөхдүүдийг ЭРХ гэдгээс гадна ҮҮРЭГ гэж байдгыг ойлгуулан мэдрүүлж бусармаг үйлдэл гаргаж байгаад нь хуулийн дагуу арга хэмжээ авч шийтгэх хэрэгтэй. Энэ нөхдүүд ард түмний нэр барьж төр засгийг шантаажилж байна. Энэ хүмүүс Төрөөс мөнгө нэхэж, бусдаас харамж горьдож байна. Болих хэрэгтэй. олон түмнийг бүү үймүүл.

185.26.153.23Зочин   • 2021, 10 сарын 19. 13 цаг 57 минут

Нам батлан даалтад авна айн. Бас л цензургүй шааж байгаам шүү

66.181.161.122Уншигч   • 2021, 10 сарын 19. 13 цаг 54 минут

За за энэ Ганбат гэдэг нөхөр ойрд холион бантан хутгасан буруу зөрүү олон юм донгосдог болж. Одоо АН монголд ердөө хэрэггүй. АН-д итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг нь болчоод байхад. Одоо АН-ыг монголчууд хэзээ ч төрд гаргахгүй гэдгээ мэдэж авсан шүү дээ

180.50.226.60ZOCHIN   • 2021, 10 сарын 19. 12 цаг 40 минут

MONGOLHUU NARIIG GANBAT UURUU TURHIRCHEE DEE....

66.181.181.155 зочин   • 2021, 10 сарын 19. 11 цаг 32 минут

юу яриад байнаа ойлгохгүй байна шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.