Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүний хөгжлийн бодлого төлөвлөлтийг улс, салбар, бүс орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах асуудал гэж оруулсан юм. Хүн ам зүйн бодлого, хүний өсөлт ХНХ-ын сайдын чиг үүрэгт орсон байгаа. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн түүхийг дүгнэвэл эдийн засгийн хөгжлөө түлхүү яриад, хүний хөгжлөө орхигдуулсан байна. Өнөөдөр Засгийн газарт хүний хөгжлийн цогц бодлого хариуцсан инстицуц байхгүй.
Тиймээс ЭЗХ-ийн яамд хүний хөгжил хариуцсан бодлого оруулж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Дахин Хүний хөгжлийн яам гэж шинээр байгуулж чадахгүй. Эдийн засаг хичнээн хөгжөөд хүн нь чадваргүй, ёс зүйгүй байвал ямар ч эдийн засгийг авч явах боломжгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Хүний хөгжлийн асуудлаар хоёр гол заалтыг оруулсан. Нэг нь хүн амын өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн томъёолол. Хоёрдугаарт, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлтийг хийх чиглэл юм. Монгол Улсад энэ чиглэлийн инстицуц байхгүй гэж хэлж болохгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх чиг үүрэг нь хүний хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа" гэв.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хүнээ хөгжүүлбэл МАН унана. Ядуу ,бүдүүлэг байдлыг тэд дэмждэг. Чадварлаг ,чинээлэг давхарга бий болбол МАН- ыг дэмжигч олдохгүй.
Дэмжиж байна Хүний ухамсар хэл яриа эх орон байгал орчиноо зөв ойлгох ахас ихэсээ хүндлэх юуч ойлгоогүй байж янз бүрийн шашин нам улс гүрэний улаан фэн болож хэрүүл маргаан хийх зэрэг нь хүний хөгжилд том саад гэж бодож байна
Эдийн засагтаа яаж анхаарчихсан юм. Идэж уух гэж үү. Ард түмний амьдрал туйлын ядуу байна. Чүдэнз зурдаг бацааны эгч гуай өөрийн сайндаа гараад ирчихсэн юм шиг битгий хуц
tanitai sanal neg bn hunii niigem gedegiig martsan bn.
Ugaasa mongol hun bie bie de lai bolj amidardag. Ashig harj naizlana. Bas otlihdoo holoo huchuulna gej huuged gargana. Bainga hoorondoo zuuraldaastai. Bas aihtar ataarhuu. Hen negnees tuslamj erj amidardag. Aab eejeese ah egcheese bas lam boo luu yavj hergee shiidiileh. Ooriin huchind bish busdaas avral erdeg.
Маш үнэн хэллээ.
Huuliin firmiin vilchlvvlegch 00 haana ve ? gej asuuhad, huulchi “ bid huviin 00 toi” gej hariulav. Vilchlvvlegch “ huulichid umdunduu baadag yum bna” gej oilgov.
Энэ ал одоо юу гээд байна аа.
Уран цэцэн ярьдагууд наад зах нь Элбэгдоржоос өгсүүлээд монголоор дүүрэн.Тэд хийдэггүй Цэцэн үг,титэм үг хайрлаж ухаантай дүр исгэцгээнэ.С.Баяр,Багабанди гээд цааш хөвөрч өгнө дөө.
гушуувч бас л дүп гар шүү
Эдийн засаг нь ч дээрдсэнгүй, хүн нь ч хөгжөөгүй биз дээ
үнэн, хүний хөгжлийг багаас нь эхлэх хэрэгтэй. энэ олон залуу эцэг эхчүүдээс эхлэх хэрэгтэй. цэцэрлэг, сургуулийн багш нарыг эхлээд сургаж байж үр дүнд хүрэх байх.
үнэн шүү дээ. Хүний хөгжил нь шалан дээр буучихсан
Үйлчилгээний газрууд,банкуудын жорлонгууд хаалттай,ажилчид нь нууцаар жорлондоо өөрсдөө ороод байхад юун хүний хөгжил ярина вэ.