УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дагрга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр явж байна. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дундаа ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр хууль журмын дагуу энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд системийн томоохон банкуудын талаар худал үнэн гарч байгаа мэдээллүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмших нь хуулиар хатуу хориотой. Банкны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдөл өгч, ажлаа хүлээлгэж өгөөрэй. Хатуу анхааруулж байна.
Хоёрдугаарт, бодлогын асуудлаар Засгийн газраас хараат бус байх загвараар хуулиуд хэрэгжиж байгаа. Гэтэл Монголбанкны нэг эрхэм зорилго бол Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй" гэв.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Чадахгүй байж...
Хөгийн новшын Лхагвасүрэн,Дөлгөөн гэх мэтийг зайлуулсан нь дээрээ. Энэ хоёрыг шахаад ч шүүс гарахгүй байх аа.
Чи чадөх уу? Гахай хоншоорт оо? Харагдааааач
Сахалт зандан гуай та оороо нэр Чинь хаан банктай холбогдсон байсан шуу дээ. Худалаа битгий жужиг тавь.
Сахалт арга хэмжээ авч чадахгүй л болов уу их сул дорой их хурлын дарга харагддаг
МОНГОЛ БАНКНЫ УДИРДЛАГА ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙСЭН БОЛ ОГЦРУУЛАХ Ч БАГАДАНА. ШОРОНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ.........
Зөв шүү.
Mash udaan darga nar olon boljee.
Худлаа манжлаад дүр эсгээд байхынхаа оронд үтэр түргэн шалгаад мэдээлэл батлагпдвал яаралтай хариуцлагаа тооцоочээ.Авилгач,алуурчид,хулгайч дээрэмчдийг хаацайлдаг хуулийн ялзралыг чинь эгэл ардууд жигшиж байна. Энэ ялзралаа таслан зогсоож чадахгүй бол УИХ,Засгийн газар тарах хэрэгтэй.
nohoin baas mini shuud khariutslaga tootsoj chadahgui bol bitgii khudlaa khutsaj bai guluguu
Танай МАН засаг барьж үнэхээр чадахгүй юм байна дөө ёстой хэрэг алга