2021 оны 11-р сарын 19
17 цаг 06 минут

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сургууль, дотуур байрны ариун цэврийн өрөөг сайжруулахыг уриалав

      Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна. 2012 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн жорлонгийн өдөр” болгон зарласан. Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан манай улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр заасан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэхээр болсон юм. Уг ажлын хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Б.Баярсайхан гишүүнээр ахлуулан ажиллуулж байна. Энэ ажлын хүрээнд 21 аймаг, 330 сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 модон жорлонг шинэчлэх ажил дөрвөн үе шаттай хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 54 сумын 195 объектод орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажил хийгдэж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “2022 он гэхэд боловсролын байгууллага модон жорлонгоос сална гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Ингэснээр бүх сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн тохилог, дулаахан ариун цэврийн байгууламжтай болно. Гэвч өнөөдөр орон нутагт байдал хүндхэн байгаа. Хүүхдийн ариун цэврийн өрөө цоож цуургагүй, суултуургүй байна. Иймд сурагчдын ариун цэврийн өрөөний нөхцөл байдлыг сайжруулж, эхний ээлжинд цоожтой, суултууртай болгож, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны удирдлагуудад хандан уриалж байна. Нэг сарын хугацаанд энэ асуудалд онцгой анхаарч, цоож, суултууртай болгоосой гэж хүсч байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд, хүүхдэд зориулж үйлчилгээ үзүүлдэг урлаг соёл, сургалт, худалдаа үйлчилгээний газрууд хүүхдэд ээлтэй ариун цэврийн байгууламжтай болох, хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга барьж байгаа компаниуд ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барьж гүйцэтгэхэд анхаарахыг уриалж байна” гэв.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.31.162Зочин   • 2021, 11 сарын 24. 14 цаг 01 минут

Эвгүй эмэгтэй

202.131.239.170ии   • 2021, 11 сарын 22. 9 цаг 58 минут

Их хурлын гишүүн хууль санаачлаа аж ахуйн ажил хийх гэж их хурлын гишүүн болсиймуу

103.111.68.3zochin   • 2021, 11 сарын 22. 8 цаг 30 минут

zuv zuv

43.242.243.9иргэн   • 2021, 11 сарын 21. 12 цаг 41 минут

Мод тарих нь зөв л дөө.Хариуцсан байгуулаггууд нь тариад л явна биз.Ард түмэн чинь бие засах газаргүй,гэр хороололд бараг 20000 айл цахилгаангүй байгаа гээд мэдээлж байна лээ.Энийгээ эхлээд шийдэх хэрэгтэй шүү дээ.

122.210.133.193Зочин   • 2021, 11 сарын 21. 10 цаг 12 минут

Mongol dayar oo n asuudlaa anhaarmaar bna. Mash bohir heregledeg. Usaa tatahgui. Mash zavaan bdg.

66.181.179.225Зочин   • 2021, 11 сарын 20. 23 цаг 23 минут

Зөв өө зөв Дэмжиж бна

103.212.119.17Зочин   • 2021, 11 сарын 20. 22 цаг 26 минут

УРИАЛЖ ПООПРОХООС ӨӨР ЮМГҮЙ БЕНЗ

192.82.66.41Бат   • 2021, 11 сарын 20. 16 цаг 59 минут

Ёстой зөв шүү. Том өөрчлөлт, соёлын хандлага ийм л зүйлсийг шийдэж чадахаас эхлэх ёстой

49.0.178.147Зочин   • 2021, 11 сарын 20. 14 цаг 21 минут

Ингэж хэлээд ч ойлгохгүй халтарууд их байна юун угааж цэвэрлэх ойлголт юу ч байхгүй хогоо шидсэн сармагчингууд их олон болсон.

202.179.25.249зочин   • 2021, 11 сарын 20. 12 цаг 29 минут

мундөг зөв юм ярьж байна ш тээ

103.57.95.18Зочин   • 2021, 11 сарын 19. 21 цаг 14 минут

Ойлгох хэмжээнийхээ л юмыг ярьж бнштэ, хөөрхий

202.179.24.16Зочин   • 2021, 11 сарын 19. 17 цаг 40 минут

omnon naad ajillaa chiij ur buteel gargachgui uu chiij baisan um

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.