Өмнөд Африкаар аялаж яваад ирсэн ОХУ-ын хоёр иргэнээс коронавирусийн шинэ омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Оросын мэдээллийн агентлаг мэдээлэв.
Интерфакс Хэрэглэгчийн эрүүл мэндийн зохицуулагч Роспотребнадзороос иш татан Өмнөд Африкаас буцаж ирсэн 10 хүнээс коронавирус халдварын шинжилгээ эерэг гарсан гэж мэдэгдэв. Тус 10 хүний хоёроос омикрон хувилбар илэрсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Омикронтой тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг засгийн газарт даалгаж, эм, хүчилтөрөгч, эмнэлгийн орны нөөцийг хадгалах нь чухал гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Reuters
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
мөнгөөр шинэ вирусаа худалдаад авчээ
Мөнгөтэй баян байсан бол насан туршдаа бүх орноор аялаад зугаалаад яваад байх юмсан.
заа одоо юм л бол мөнгө нэхдэг болжээ одоо улс орон маань ямар байгаа билээ баар цэнгээний газруудыг халдварын дэглэм бариулаад ажиллуулах хэрэгтэй яагаад гэвэл цаана нь хүний амьдрал байгаашдээ
ОМИКРОНООС СЭРГИЙЛЭХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮҮНД: ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ 3 САРЫН 1 ХҮРРТЭЛ ОРОН НУИНИЙН ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙГ ХЯЗГААРЛАХ , ИРГЭН БҮРТЭЭ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН НЬ ӨГӨХ,АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ, АЙЛ ӨРХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ДУЛААН ЦАХИЛГАА, ЦЭВЭР УСНЫ ТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТӨРӨӨС ХАРИУЦАХ ШИНЭ ЖИЛЙИН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ БҮРЭН ХОРИГЛОХ БАР РЕСТОРАН ЦЭНГҮҮНИЙ ГАЗРУУДЫГ БҮРЭН ХААХ,УРЛАГ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ХОРИГЛОХ ГЭХ МЭТ
Ажилтай нь ажилаа хийж арилжаа наймаагаа хийж ажлын байраа хамгаалаж. Малчид мах сүүгээ борлуулаж амьдралаа бодох цаг. МАНГаруудаас халамж авсаар байгаад халамжаас өөр юм толгойд чинь орж ирэхээ больчихсон парзит **** байна. Идэр 9ын хүйтэн эхлэх гэж байна. Тэр халуун орны вирусээс чинь айгаад байх юм алга
Одоо бүх албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэх гэж байхад чинь...
chi taraatsiim bish uu yaasan sain meddin
шал инээдтэй юм