Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн. Томуугийн улирал, омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд
- 1453 цэцэрлэгийн
- 7024 бүлэгт
- 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм.
Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн
- 31 мянга нь 4 настай,
- 28 мянга нь 5 настай суралцагч байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
2-3 настнуудыг 2-р сараас авмаар байна Адилхан хүүхдээ л харуулах гэж өгдөг ш дээ Боловсролын яамны сайд сайн ажиллаж байгаа боловч зарим шийдвэр амьдралаас хол байна Өөрөө хоол хийх тал руугаа ойр харагдаад байсан Хойтонгийн төсвийг өөртөө ашигтайгаар эргүүлэх үүднээс бузагнуулсан доод албан тушаалтнууд үнэндээ дуугарч чаддаггүй аялдан дагагч нар бололтой болсролын аажмаар гүйцэтгэлээр санхүүжүүлэх ёстой байсан юмдаа