УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Тэтгэврийн шинэчлэлийн талаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг"-ийг надаар ахлуулан байгуулж байсан. Тус ажлын хэсгээс "Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл"-ийг санаачлан өргөн мэдүүлсэн ба одоогоос яг 1 жил 1 сарын өмнө тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй хамтатгаад явъя гэж тохиролцсон ч өнөөдрийг хүртэл урагшгүй л байна.
УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд болохгүй байгаа энэ салбараа засъя, тордъе гээд явах нь зүйн хэрэг, дэмжих ч ёстой. Харин бид Тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол юу ч нэмэргүй гэдгийг өглөө бүр санаж сэрж байх ёстой. Монгол Ардын Нам ч өнгөрсөн 2020 оны сонгуулиар олон тулгуурт тогтолцоо, хувийн нэмэлт тэтгэврийн системийг нэвтрүүлнэ, өвлөгддөг болгоно гээд амлаад иргэдийнхээ итгэлийг авсан шүү дээ.
Тиймээс концепц нь тодорхой ийм асуудлуудаа тал талаасаа суугаад ярилцаад, шуурхай ажилдаа орох хэрэгтэй байна. Магадгүй жилийн дараа ч Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хуулийг Засгийн хуультай хамтатгана гээд хүлээгээд сууж байж ч мэднэ шүү.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
5 ,7 ЯЛГААТАЙ ШҮҮ. ЯЛГААГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ 7 БОЛГОХ ВЭ ДЭЭ.ЭНЭ МАН АЛЬ БОЛОХ БАГА ӨГЧ ӨӨРСДӨӨ ИХ ИДЭХ ГЭСЭН БИРДНҮҮД
5,7ын хооронд их ялгаа байхгүй заримынх нь өссөн байдаг юм. Тэд хохирно. Ер нь тэтгэвэрийн зөрүү гэдэг зүйл шал өөр юм. Ахмадын хороо нэг л шийдүүлэхгүй тэмцэхгүй байгаа юм. Төрийн тооцоо буруугаас инфляцийн ялгаа гарч сүүлд тэтгэвэрт гарч байгаа хугацаа жил адил,ижил албан тушаалын хүмүүсийн тэтгэвэрийн зөрүү 600000 төг байна. Эрт гарсан нь бүүр нэг төгрөгний урамшуулал аваагүй хүмүүс байдаг. Одоо болохоор жижггр үйлчлэгч 36 сарын цалин авна гээд тэмцэж байна Шудрага уу.
Ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх, ялгааг багасгах нь зөв. Тэтгэврийг 5 жилээр тогтоох, тэтгэвэр өвлөгдөх гэх мэт ард иргэд, улс орныхоо зан заншил, амьдралд нийцэхгүй, бодлогогүй шийдвэр гаргахаа боль.Тэтгэвэр тогтоох аргачлалаа өөрчлөх хэрэгтэй.
Ахмадууд теливизээр хэн юу ярьсан харсан шуу зарим гишууд ч хэцуу бна шуу дунгээ тавих байхаа
Ер нь 5 болон 7 жилийн хооронд маш их ялгаа бгаа шуу дээ зарим гишууд бараг байхгуй гээд юм ярих юм даа ард иргэд бол 5 жилээр тогтоох нь ашигтай шуу дээ ундрам гэж тэнэг хуухэн сони юм ярьсан шуу улс торчиж болохгуй шуу
ghty
tsagaan sar boloh dohloo ahmaduudiinha tetgeveriig nemj ogoorei gej husie. amjilt
AHMADUUDIIN TETGEVERIIG NEMEED OGCHVOL MASH OLON AHMADUUD BAYARLAH BNA AA. DIILENH AHMAD SARD 300-350 MYANGAN TOGROG AVCH BNA. IIM MONGOOR BUHEL BUTEN SAR AMIDARNA GEDEG UNENDEE HETSUU BGA YUM SHUU. KORONAGIIN OVCHIN IH BGA, ORGON HEREGLEENII HUNSNII BARAANII UNE OSSON ENE UED AHMADUUDIINHAA TETGEVERIIN DOOD HEMJEEG 500 MYANGA BOLGOOD OGCHOOSEI GEJ OLON AHMAD CHIH TAVIN HULEEJ BNA