Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж айлууд усанд автжээ. Тодруулбал, Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан байна. Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд бүхий 50 гаруй хүн тухайн газарт ажиллаж, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, автомашинуудыг татан гаргаж байна.
Цаашид айл өрхүүдийг усанд нэмж автуулахаас сэргийлэн шороон даланг байгуулан ажиллаж байна гэж Эрдэнэбулган сумын 4-р багийн Засаг дарга Б.Ганбаяр мэдээллээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
мэдсээр байж буучихаад татвар төлөгчдийн мөнгөөр нүүлгээ гэж юу байдгий
Татвар төлөчдийн мөнгөөр тэнгүүдийг нүүлгэх хэрэг байна уу? Хориод хэлээд байхад алба юм шиг буудаг.
Голын гольдролоо өөрчлөхөд нөлөөлсөн байна.
Яг л усны замд байшингаа барьчихсан байгаамдаа. УОК-ч ард түмний захиасаа хэлдэг шаарддаг Аав ээж нь боллоодоо. Хүмүүс бие дааж амьдарч чадахаа больлоодоо.
Угаасаа усан дотор байшингаа барьчихсан юм бишүү. Иймэрхүү эсэргүү юманд улсаас тусламж үзүүлж баймгүй байна. Үзүүлвэл өндөр өртгөөр хийх хэрэгтэй.