2022 оны 1-р сарын 13
14 цаг 53 минут

АТГ-ын саналын дагуу УИХ-ын гишүүний тангарагийн үгэнд өөрчлөлт оруулжээ

      Өнөөдөр Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөр. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэлийг хийж, хүний эрхийг дээдэлсэн, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьсан.

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухайн өдрийн морин цагт буюу 11.40 цагаас улс даяар даган мөрдөж эхэлсэн юм. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж байлаа.

Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын даргад хүргүүлсэн багц саналын нэг нь “УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх” санал байв. Парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваагийн санаачлан боловсруулснаар УИХ-д өргөн барьсан саналын дагуу УИХ-ын гишүүдийн тангаргийн үг болон тангараг өргөх дэгт зарим өөрчлөлт орсон.

Ард түмний элч болсон УИХ-ын гишүүний үг, үйлдэл, үйл ажиллагаа бүр нь нийт ард түмний байнгын хараа хяналтад байж, шударга ёс, хууль ёс бодитоор хэрэгжиж байгаа эсэхийн баталгаа, нэгэн шалгуур болдог тул энэхүү үүрэг хариуцлага, манлайллыг УИХ-ын гишүүн нь тангараг өргөсөн эхний өдрөөсөө ухамсарлан мэдэрч байвал зохилтой. УИХ-ын дарга Г.Занданшатар “АТГ-аас авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлдэггүй байх, мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, АТГ-ын салбар, нэгжийг орон нутагт байгуулах, Улс төрийн намын санхүүжилтийн механизмыг ил тод, хариуцлагатай болгох зэрэг хэд хэдэн санал ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго. Төрийн түшээд, УИХ-ын гишүүд маань шударга ёс, сахилга хариуцлагаа дээрээсээ ингээд үлгэрлээд эхэлбэл доор шударга ёс тогтоно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулсан АТГ-ын саналыг дагалдах органик хуулиудад оруулахаар төлөвлөж байна” гэж хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүний тангарагийн үгийг “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж өөрчилсөн. 

АТГ-аас хүргүүлсэн санал холбогдох хуульд тусгагдан батлагдсанаар 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүд дээрх өөрчлөлт бүхий тангарагийн үгийг уншиж өргөсөн билээ.    

Авлигын эсрэг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Авлигатай тэмцэх газрын албан хаагч томилогдсон даруйдаа "Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” хэмээн заасан байдаг. Авлигатай тэмцэх газар болон түүний ажилтан, албан хаагч нь зөвхөн Үндсэн хуульд тангараг өргөдөг нь тус байгууллагын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын нэгэн илэрхийлэл болдог юм.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.156.20Зочин   • 2022, 1 сарын 16. 11 цаг 16 минут

Тэгээд үг өөрчлөөд дагаад өөр болчих уу Ёстой сурсан юмыг сураар боож болдогүй гэдэг л харагдах байх даа Ингэхийг оронд эргүүлэн татах хуульд нь үг өөрчилөх хэрэгтэй Ямар үг өөрчлөхийг ард түмнээсээ асуух дуртай юм чинь асуугаарай

202.126.88.232Иргэн   • 2022, 1 сарын 16. 9 цаг 58 минут

Юу ч гэж бичээд нэмэргүй. ''Засмал дүнзэн байшинд ороод ч засарна гэж гонжийн жого'' гэдэг ....

103.10.21.234Зочин   • 2022, 1 сарын 15. 14 цаг 23 минут

Үг нэмээд ёстой хэрэггүй үйлдэл нэм үгэнд ордог дарга хайгаад ч олохгүй шүү

202.9.47.29иргэн   • 2022, 1 сарын 14. 12 цаг 50 минут

Олон түмний нүдэн дээр идэж уугаад авилгалдаад байхад яаж ч чадахгүй байж Юуны чинь АТГ-г томсгох

103.111.68.3хошногоны нүх   • 2022, 1 сарын 14. 12 цаг 06 минут

Наад тангарагаа хошногоныхоо нүхэндээ чихээд тонилцгоо.

203.91.115.55Зочин   • 2022, 1 сарын 13. 22 цаг 18 минут

АТГ байх ямар ч шаардлагагүй. Цагдаад байхад хангалттай энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн байгууллага болсон шүү.

66.181.183.231Зочин   • 2022, 1 сарын 13. 21 цаг 00 минут

Хурц АТГ-ийн дарга болохдоо энэ тангаргаа өргөсөн үү?

192.82.76.99zochin   • 2022, 1 сарын 13. 17 цаг 51 минут

nohoin baasnuud yu ch gej khutssan tsusaldagaaraa tsuslana

112.72.15.182зочин   • 2022, 1 сарын 13. 17 цаг 29 минут

АТГ-ын орон нутагт байгуулна гэсэн үү? ингэж л данхайлгаж болохгүй ээ нэг хүн чинь хангалттай

192.82.77.248зочин   • 2022, 1 сарын 13. 16 цаг 10 минут

Юу ч хийдэггүй сандлын бөглөөс бна аа

49.0.130.25Иргэн   • 2022, 1 сарын 13. 15 цаг 47 минут

УИХ-н гишүүн хэрэгт сэжиглэгдсэн л бол түүнд хуулийн албадлага хэрэгжих ёстой. Энэ тал дээр түүнд төрөөс хамгаалагдсан дархан эрх байж болохгүй.

64.119.26.220Иргэн   • 2022, 1 сарын 13. 15 цаг 36 минут

Наад ашиг сонирхолын зөрчилд гишүүний хууль санаачлах эрх багтаж байгаа. Энэ үүднээс батлагдсан олон хууль байгаа шүү.

122.201.21.220зочин   • 2022, 1 сарын 13. 20 цаг 45 минут

авлигал огч авилгад орчихоод авилгөтай тэмцэнэ гэж юу байхав дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.