Энэ сарын 16-ны ням гарагт нийт 57 чингэлэг бүхий 550 мянган тонн ачаа барааг Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн гэж УОК-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. Тодруулбал, өдөрт 50-60 чингэлэг бүхий ачааг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлсээр байна.
Сануулахад, БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
57 чингэлэг ачаа 550.000 тонн болохгүй ээ ... 1 тонн ачаа 1000 кг шүү дээ .... сурвалжлагч гуай юм бичихдээ юмаа судал тэнэг мангараа битгий зарлаад бай хянагч редактор энэ тэр байдаггүй болчихсон юмуу ...үхэр монголд
бичигтийн боомтоор оруулж байгаа юмуу тэнд гацсан ачааг оруулж өгөөчэээ Барилгын материал үлээгдээд байрандаа орж чадахгүй маш хүнд байдалд байна Яах вээ
57 чингэлэг нь бүгдээрээ 40 тонн гэж бодсон ч дээд тал нь 2280 тонн ачаа гэж үзнэ биздээ.