Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгад одоогийн байдлаар 4379 хүн санал өгөөд байна. Нийт санал өгсөн иргэдийн 69.9 хувь буюу 3059 нь хичээл эхлэх цаг болон дээрх зохицуулалттай уялдуулан аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгохыг дэмжжээ.
Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар нийслэлийн иргэдээс санал асууж буй. Асуулга өчигдөр эхэлж 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Худлаа
Хаана яаж санал асуулга явуулаад, хэн хэрхэн саналаа өгчив өө?
Яармагт тийм олон түгжрэл болох сургууль байна уу, наана хүннүмоль тойрсон төлбөртэй бүгд хувийн унаагар ирж очдог сургууль л байгаа тэд нарын цагийг зохицуул, гэр хороолол дунд байгаа сургуулийн цагийг зохицуулаад яахав дээ
ямар хаягаар орж санал өнөх юм бэ
Өө 8 цагтаа л орно шүү. Худлаа санал авах аа болиорой.
Ха ха ха сайхан худлаа ярих юмаа. Бөхчин дарга ам мэх хийсээр л байна уу?
За да өөрчлөлт хийхээр бас л асуудал их үүсэхээр байна да.
Иргэд шийднэ гэж хошгоруулахаа боль
Хэн хүүхдээ өглөө збргааэ цагт босгохыг бодох бэ. Олон өөр арга байна шүү дээ.Худлаа шийдвэр гаргах юм аа. Түгжрэл бууруулж чадахгүй бол яаж бууруулах санал аваа чээ.Үгүй бол чаддагт нь өг.