Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зөрчлийн хуулинд орж буй шинэ заалтыг дэмжиж байна. Тодруулбал, 12 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Явган хүний зорчих зам гаргаагүй, барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч гулгах материалаар хийсэн" бол гэдэг зөрчлийг оруулж ирсэн байна. Үүнийг дэмжинэ. Ихэнх газрууд халтирч унадаг муу материалаар хийсэн байдаг. Өвөл маш аюултай. Настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд битгий хэл, эв эрүүл залуу хүн хүртэл унаж бэртэхээр коток шиг замтай. Тиймээс энэ асуудлыг Зөрчлийн хуульд оруулж байгааг дэмжиж байна. Харин үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Одоо барьчихсан замуудыг хуулж авах уу" гэлээ.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Г.Ганболд "Зөрчлийн тухай хууль 2018 оноос хойш хэрэгжиж байна. Хууль дүрмийг сайтар сахиж хэрэгжүүлж байж буурах ёстой бол манайх нэмэгдээд л байна. Гудамж талбайд хальтрах материал хийсэн бол торгодог байдал руу шилжинэ. Гэхдээ энэ нь хууль хэрэгжсэнээс хойш мөрдөгдөөд явна. Өмнө нь баригдсан газруудыг яах эсэх нь Нийслэлийнхэн хариуцах байх" хэмээлээ.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хананы плитаг гудамжинд наадаг хот УБ л байх даа
Барилгыг хүлээж авахад яамнаас баахан гарын үсэг зурдаг Нэг гарын үсэг ямар үнэтэй бдг вэ
Hurmast tengeriig bas davhar torgo.
Маш зөв
Ene mash zuv shiudver bnaa. 4jiliin omno mongoldoo 10sard ochson yum . Delguur uilchilgernii gazruud barag bugd gyalgar gyaltaisan zuileer hiisen bsn. Haltiraad mash aimar bsn .uudnii dovjoo shat uneheer aimr. Yagaad tiim yumaar hiij bna ve. Une ni hyamd bolohoor bhdaa. Higshin nastai humuus yas ni hugarval yaanada gej bodson
Ордны өмнөх ьөв талбай чинь харин ч нэг өвөл зунгүй халтирч унаж гэмтэхээр хавтан тавьсан ш дээ тэрийгээ өөрчилмөөр юм даа
Стандарт замаар солиулах хэрэгтэй
Энэ замыг өөрснөө хийсэн бүгд мэдэж байгаа цаанаа нэг бодлого байна Монголын ард түмнийг юу ч мэдэхгүй тэнэг гэж бодвол идүүрэл болно шүү. Тавьсан бүх явган хүний замыг авч хаях хэрэгтэй. Хөрөнгө мөнгө нь эдний халаасанд орсон
Барааны үнэ өсч үй олноороо гулгаж өлсөж өвчлөж үхэцгээж байна үүндээ хуулиа өөрчлөөчээ малнуудаа эргүү дагз юмнууд арайл юмаа олны дунд орцгоож бодитоор үз хар мэдэрцгээ хүмүүс яаж амьдарч байна ордонд суугаад мөнгө идээд байлгүй халуун цэг дээр ир үз хар мэд өөрчил сайжруул харж байяа энэ төр баригчдыг
ter 1 hujaa elbegiin hiisen budagtai duguin zam,yamar ***** ni tiim yum seddeg bainaa,haraagui hunii hun teegeldej gulgaj uhmeer ***** huviltai gulgur zam dandaa ene hunhuuzuudin hiisen ajil,uursduu oligtoi yum bodood hiichej chadahgui 1 muu zamin bolknuudig
Ёстой зөв шүү.