Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан иргэд, залуусын зохион байгуулж байгаа жагсаал цуглааны үеэр гарсан зөрчил дутагдлыг шалгах тогтооход хяналт тавьж ажиллахад анхаарах, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар, Нийслэл, дүүргүүдийн Засаг дарга, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг Нийслэлийн ерөнхий прокурорт даалгаж, цаашид хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү анхаарч ажиллахыг үүрэг болгов.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хүний эрхээс илүү улс эх орон, ард түмний эрх ашиг гэж байх ёстой. Дараагаар нь хүний эрхээ ярь. Тэгэхгүй бол энэ улсыг чинь хүний эрхээр далайлгасан гадна дотны дээрэмчид устгах гээд байна шүү... Цагдаа эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх хэрэгтэй. Төрийн төмөр нүүр бат бэх байх ёстой.
Хэрэг зөрчил гаргасан бол шалгах л ёстой зүгээр тавиад явуулчихаж болохгүй
Эх орны ард түмний хөрөнгө мөнгө олон жил шамшигдан хулгайч нарт ашиглагдаж эдийн засаг унан ард түмэн ядуур ч байхад төрийн өмнөөс хянан шийдэх естой прокурор гуай та шүүхийнхэн хахуулиа аван баяжсаар ноцтой хэргүүдийг шийдэхгүй удаан завааруулсаар байгааг мэдсээр байж дуугай байсаар өдий хүрлээ. Сүүлийн олон арван жил ийм л байсаар үргэлжилсээр л байна. Ажлаа хий гэсэн залуучуудын шаардлага танд мөн тавигдаж байгаа гэж ойлггоод ажлаа хий. Цагдаа нэг их хэлмэгдүүлээд байхгүй байлгүй бүү санаа зов. Ажлаа хий !!!