Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын амаргүй нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн баярыг нийтээр тэмдэглээгүй. Тэгвэл энэ жилийн хувьд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхээр болоод буй. Эл өдрүүдэд хүүхэд багачууддаа барихаар "Эмоци" продакшин, Мөрөөдлийн театрын уран бүтээлчид болон циркийн шилдэг уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ.
Тодруулбал, "Троллууд циркийн ертөнцөөр" шоу тоглолт тавдугаар сарын 31-нээс эхлэн гурав хоногийн турш хүүхэд багачуудад хүрэх бөгөөд 5-аас дээш насны хүүхдүүд үзэх бүрэн боломжтой юм. Шоу тоглолтыг очиж тухлан үзсэнээр баярын өдрөө хайртай уран бүтээлчид болох эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо нартайгаа өнгөрүүлнэ.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд 90 минут үргэлжилнэ.
Тасалбарыг https://www.ticket.mn/event/1236/ захиалвал 19001950 Үнэгүй хүргэх аж.
Мөн байгууллага, ААН-үүд ажилчдынхаа хүүхдийг баярлуулахдаа тасалбарыг бөөнөөр нь захиалах боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Сэтгэгдэл бичих