2022 оны 8-р сарын 7
16 цаг 00 минут

Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?

“Үр могой” гэж Б.Лхагвасүрэн гуайн аймшигтай өгүүллэг байдаг. Өнөөгийн бидний энэ буурай, гундуу амьдралын шалтгаан нь хэдэн “үр могой”-той өсгөснөөр яригдах хэмжээнд тулав. Тэд монголчуудын боломжийг хулгайлж, хөгжлийг гацааж, шударга ёсыг хуйвалдагчдийн өлмийд хаясан юм. Хамгийн харамсалтай нь тэд ард түмний ирээдүйдээ итгэх итгэлийг сөнөөлөө. Хэрэв төр нь тунгалагшиж, “үр могой”-нууддаа хариуцлага тооцож, цэвэршиж чадахгүй бол цөхөрсөн олны давалгаагаар бүр ч халаглам хананд тулахад ойрхон болчихжээ. 

Наад захын жишээ нь, төрийн сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээр сонгогдож, олонд хүндлэгдэн хамгийн их хөрөнгөлөг амьдарсан “Женко” хэмээх Х.Баттулга байж байна. Ганзагын наймаагаар хөрөнгөжсөн үү, мафийн үзэл санаагаар өндийсөн үү гэдгийг нь ялгах гэвэл нэлээд юм тайлбарлах болно. Ямар ч байсан 17 чингэлэг спиртийг ус болгон хувиргасан, “Баянгол” зочид буудлыг сэйфэнд байсан мөнгөөр нь хувьчилж авсан тухай домог мэт яриа бий. “Талх чихэр” үйлдвэрийг хэрхэн авсан гэх мэтээр бизнесийнхээ эзэнт гүрнийг босгосон бүхэн нь монголчуудын социализм байгуулах дэврүүн жилүүдийн хөдөлмөрт суурилсан нь илэрхий байдаг. Жишээ нь, “Мах импекс” компаний хувьчлал байна. Учир нь УИХ 1999 оны долоодугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад “Мах импекс” ХХК-ийг оруулсан байсан ч 1999 оны 8 дугаар сард “Мах импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчилж авсан гэдэг. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авчээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй байна. Энэхүү үйлдлийн цаана Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн өндөр албан тушаалтнууд байсан гэж яригддаг. Х.Баттулга “Мах Импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, хоёр гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэдэг хэл ам өдгөө ч арилдаггүй. 

Ингэж хөрөнгөжсөн нь зөвхөн эхлэл л дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий их наядаар яригдах өр Хөгжлийн банкны “хар жагсаалт”-д байж байна. МоАХ-ын газрыг барьцаанд тавьсан, Баянхонгорын алтны уурхайд холбогдсон гээд урсаж өгнө. Тухайлбал, 2011 онд ЗТЯ-ны сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт төмөр замын газар шорооны ажил хийх тендер зарлаж “Кей эйч эн ар” ХХК хөрс хуулалтын ажил хийхээр шалгарчээ.  Санхүүжилт ороогүйн улмаас “Кей эйч эн ар” ХХК-ын захирал З.Баасандорж 4 тэрбум төгрөгний өрөнд орсон. Өрийн дарамтанд орсон З.Баасандорж нь Х.Баттулгад гэрээслэл үлдээгээд амиа хорлосон тухай мэдээлэл цацагдаж байв. 2011 онд Х.Баттулга нь зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Чойбалсан-Даланзадгадын 1100 км төмөр замын ажлыг хятадын “MORIC” LLC-д нууцаар өгсөн. Энэ нууц гэрээг хийснээс нэг жилийн дараа Х.Баттулгын “CAMEX”-ын дансанд хоёр сая ам.доллар орж ирсэн, Х.Баттулга нь 2012 онд эхэлсэн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслийн 280 сая доллараас 658 тэрбум төгрөг хулгайлсан гэх мэтээр хэвлэлээр гарсан мэдээлэл бүрийг шүүвэл их юм гарна. Түүнчлэн 2012-2013 онд Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт долоон тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.

Учир мэдэх хүмүүс салбарын сайд Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүдийн компаниудтай холбоотой учир энэ хэрэг нам дарагдсан гэдэг тухай ч уншиж байлаа. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын хүрээнд, “Шинэ Яармаг” төслийн хүрээнд урсгасан олон арван тэрбум төгрөг бол өдгөө зүгээр тоо шиг л яригддаг болжээ. Түүнчлэн Монголын ард түмний хандиваар байгуулж буй “Майдар хот” ч өдгөө таг чиг. 

Хятадын танк ороод ирэх болохоор нарийн царигаар төмөр зам тавьж болохгүй тухай түүний арваад жилийн үлгэр өнөөдөр эргээд харахад Монголын ирээдүйн 100 жилийн хөгжлийг хулгайлчихсан л байгаа биз дээ. Бид алдагдсан боломжийг ярьдаггүй. Яагаад гэвэл үнэлэх аргагүй болохоор. Харин зүгээр алдчихсан зүйлсээ тоолоход аймаар дүн гарч байна. Сүүлд гэхэд 2022 оны тавдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхбаяр “2015 онд Хөтөл цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байна. Тухайн үеийн сайд Х.Баттулгын гарын үсэгтэй, Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг нарын оролцоотой энэ хувьчлал буруу замаар орсон гэдэг нь тодорхой болсон. Нэг өдрийн дотор бүх ажиллагаа нь явагдсан юм билээ. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн аав. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал байсан. Энэ луйврыг төр буцааж авч байгаа санаачилгыг дэмжиж байна. Хэдий хожуу илэрч байгаа ч үүнд хариуцлага тооцох ёстой. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүний нэр холбогдсон болохоор хариуцлага тооцох асуудал нь сааталтай байна уу үгүй юу. Хэрэг үүсгэж байгаа асуудалд энэ хүн шалгагдаж байгаа юу” гэж асууж байсан байгаа юм. 

“Хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг “Женко” Х.Баттулгын асуудлын зах зухыг гарчиг маягаар сөхөхөд л ийм болж байна. Төв аймгийн Эрдэнэ сумаас 20 гаруй км зайд орших “13 дугаар зуун” амралтын бааз нь гэхэд жирийн хүний мөрөөдөх ч аргагүй зүйл шүү дээ. Энэ цогцолбортоо 2020 оны наадмыг зохион байгуулж байлаа. Түүхэнд “ноёдын наадам” гэдгээрээ үлдэх биз. Гэхдээ ингэж наадам зохион байгуулахдаа багагүй хөрөнгө оруулалт ч улсаас авсан. Нэгхэн жишээ хэлэхэд 20 гаруй км шилэн кабель татуулсан байгаа юм.

Түүнчлэн Цонжин болдог цогцолборын хойно байрлах хамаарал бүхий этгээдийн “Тэгри мед” амралт, сувиллын газартаа Ерөнхийлөгч байхдаа нэг км гаруй засмал зам тавиулсан гэдэг. Том асуудлуудтай нь харьцуулахад бага ч гэлээ энэ бүхэнд тэрбум тэрбумаар татвар төлөгчдийн мөнгө урссан гэдгийг бодох хэрэгтэй.

Энэ бүхнийг яагаад дурдаж байна гэхээр өнөөдөр эмч, сувилагч, багш гэх мэт төрийн жирийн албан хаагч хэн ч энэ зэргийн ажил хувьдаа хийх гэвэл лавтай гурав үхэж төрөн зогсоо зайгүй ажиллаж байж хуримтлуулах болно. Шударга бус явдал, дабль стандарт гэдэг чинь энгийнээрээ энэ юм шүү дээ. 

“Женко” гэгч АН-ын өнгөтэй өөдтэй бүхнийг нэр хоч зүүлгэн улс төрөөс холдуулсан нь ч дүүрч. Эцэстээ талбай дээр цэрэгжилт маягаар зохион байгуулагдсан залуусыг турхирч, тусгаар тогтносон улс дотор “Тусгаар тогтнол” хөдөлгөөн санхүүжүүлсэн нь илэрч эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн үйлийнх нь үрийг үүрсэн олон залуусыг нь дурдах гэвэл нэлээд урт бичвэр болно. Монголчууд бид ийм л “Үр могой” өсгөжээ. Өнөөдөр тэр “үр” нь юуг л бол юуг их бага гэлгүй залгихаар болчихсон байж байна. Хариуцлага тооцох болоогүй гэж үү. 

Эх сурвалж: 24tsag.mn

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.32.212.183Зочин   • 2023, 5 сарын 25. 20 цаг 21 минут

ardchilsan namaas garsan melhiinuud erenhiilegch nertei malnuud,Elbegdorj,Battylga gegch bas boloogyi ee!!Ochirbat geh bahtai,niileed nyyrand ni dyy syygaan aban gangansan baih daa!!!idej yydag saadag deeree bol eb negdeltei tylamnuud baina lee suu!!!ikhe ch yum tyyju idsen dydrangyyd daa!!!muugaanch ganch yzej mundaraan ch ganch holij yabna daa!!!Battylgaiig gemgyi gechihjee,muu hyibaldaanii ezen,mengenii hyibaldaanii dans chairyylagch maapiin ganch bydlian tarigch nobsiin hylgaich BATTYLGAA gegch????!!!!!!!!!Mongolchyyd aa,anhaarchzgaa,tyyni

202.55.191.194Зочин   • 2023, 2 сарын 10. 15 цаг 07 минут

Гэмгүй хүнд ямар ял өгөх вэ дээ сонин үзэл бодолтой хүмүүс их байх юмаа

202.179.26.86зочин   • 2022, 9 сарын 1. 12 цаг 21 минут

Үр могой чин Цахиагийн хүү Элбэгдорж мөн, бусдын үйлийг цаг наргүй бичиж өөрийнхөө үйлийг мартуулахаар хичээсээр. Монгол ардын үг байдагдаа, худал үгийг мянга давтвал үнэн болдог зүйрлэлийг бидэнд хэрэглээд эхэлчихэж, бүх цахим сүлжээгээр зөвхөн Баттулга гэдэг хүн муухайгаар хэлэгдэж байгааг анзаараарай. Бид худал үнэнийг мэдэхгүйч байнга олон нийтийн сүлжээгээр цацаад байвал эцэстээ муу болох тактик барьж ажиллаж бна даа.

112.72.9.26zochin   • 2022, 9 сарын 1. 11 цаг 10 минут

Su Batbold geed olon mogoi bnaa Battulga bol bishee

202.179.22.116хулан   • 2022, 8 сарын 24. 9 цаг 45 минут

Ер нь одоо наймаа хийж хөлжсөн хүмүүс өөрсдийгөө их баян гэж хамар өөд сөхдөгөө болимоор юм оо Ард олны мөнгийг залилж авчихаад юу хийж бүтээсэн гэж хөөрч баярхаад бдаг юм . Энийг үр хүүхдүүддээ сайн хэлэх хэрэгтэй .Баян айлын хүүхдүүд гээд л хүүхэд дээрэлхсэн бүдүүн гахайнууд их бдаг шүү Тэдэнд эх орноо ард олноо хайрладаггүй хувиа бодсон гэдгийг сайн хэлж нам дарж бх хэрэгтэй шүү

108.63.60.23Зочин   • 2022, 8 сарын 21. 14 цаг 41 минут

Ur mogoi cnin Su Batbold yum bishuu

202.126.90.48Зочин   • 2022, 8 сарын 19. 15 цаг 03 минут

Женко ч бүх муу муухай юмны эх үүсвэр мөн л дөө

202.55.191.194Зочин   • 2022, 8 сарын 17. 3 цаг 37 минут

СҮ БАТБОЛД БОЛ ХОРТ МОГОЙ,БАТТУЛГА ХАРИН МОНГОЛЫН ТӨЛӨӨ ШАНАЛЖ ЯВАА ХҮН ШҮҮ

54.38.157.98Зочин   • 2022, 8 сарын 16. 22 цаг 10 минут

Энэ нэг наймаачин СДАг дарах хүн, байгууллага алга уу????

202.131.230.162Зочин   • 2022, 8 сарын 16. 9 цаг 49 минут

эргүү малнууд тонуулж байхдаа таарсан дагзнууд

202.21.108.20Зочин   • 2022, 8 сарын 14. 22 цаг 56 минут

hsorond hiildee urvagchiig

66.181.176.93Зочин   • 2022, 8 сарын 12. 21 цаг 31 минут

HARAAD BAIHAD HUJAAGIIN ERLIIZUUD TEDNII GAR HUL BOLOGCHID L GENKOG MUULAH YUMDAA TERNII HAJUUD ZUU DAHIN IH HURUNGU SHAACHAAD ZUGEER YAVJ BAIGAA EBI BATUU HAGI SAHAL BAYKA NARIIG YAAHCHGUI YUMAA GENKO NOHOI BAIJ BOLOVCH MONGOL NOHOI SHUU TERNII BUTEESEN BOLGON MONGOLDOO L ULDENE HARIN GADAADAD ED HURUNGU UR HUUHED EHNEREE HURTEL GARGATSAN HULGAICHUUDIIG YAAAAH VEEEEEE AAAA HULSNII YALGADASNUUDAAAAAA

192.82.89.73Халх монгол   • 2022, 8 сарын 14. 11 цаг 02 минут

Женко чинь өөрөө төвдийн эрлийз, хятадаасаа ч долоон дор, монгол нохой ч биш, төвдийн гарз нохой !!!Чи өөрөө түүний идүүрийн шавхрууг долоож голоо зогоодог юм бна.

64.119.23.204Би, Монгол   • 2022, 8 сарын 12. 16 цаг 53 минут

туг. торгуулаад нутаг буцсан. Энэ шуналын уут Оросын тагнуул биш уу. Нуурсний тугруг нуурын ордыг зугээр л дээрэмдэж аваад 300,0 сая$ зарсан схем бас байдаг.

64.119.23.204Би, Монгол   • 2022, 8 сарын 12. 16 цаг 49 минут

тавих болмж гаргаж, эх орноосоо урвагч, тагнуулчийн хорлон суйтгэх ажиллагаа явуулж, аргагуй тавих болохоор 280,0 сая$-ыг идсэн, samsung ...Co Ltd захирал шуухээр 40,0 сая

64.119.23.204Би, Монгол   • 2022, 8 сарын 12. 16 цаг 43 минут

Талархая. Танк орж ирнэ, гээд эх оронч юм ярьдаг нь халхавч байсан. РЖД, Мечел групп 2-н омч Элеген нуурсний ордыг БАМ- д холбох, 300км хунд нохцолтэй томор замыг

192.82.89.73Зочин   • 2022, 8 сарын 11. 18 цаг 03 минут

Овоо зоригтой бичжээ. Энэ бүгд үнэн ! Харин монголын цагда а шүүхийхэн энэ хүнийг баривчлах мөрдөх мөшгих зориг зүрх байхгүй, цөмөөрөө карманд нь орчихсон ! Еэ еэ бөө вөө !

83.185.34.54Буриад   • 2022, 8 сарын 11. 15 цаг 21 минут

МАНамын баячуулын талаар бичээч.

66.181.179.194Зочин   • 2022, 8 сарын 8. 18 цаг 15 минут

32 жил төр самарсан ман-г яах уу

202.179.21.234зочин   • 2022, 8 сарын 8. 16 цаг 00 минут

Энэ хулгайчийг тэгээд хамсаатнуудтай нь цаазаар авхад яадаг юм бэ. Цаана нь улс орноо тонон дээрэмдэж гадныхны гар хөл болсон Сү батолд, хүзүүгүй **** , баяр,баярцогт, гээд ард түмний дунд нэр нүүр байхгүй болсон урвагч нарыг яллах хэрэгтэй.

103.229.123.157Зочин   • 2022, 8 сарын 8. 13 цаг 26 минут

Женкогоос илүү Монголыг хорлосон, илүү "үр могой" олон. Тэднийг яагаад ярихгүй байна вэ???

192.82.89.73Зочин   • 2022, 8 сарын 12. 7 цаг 59 минут

Женко бол "Аварга могой" байхгүй юү !!! Үүнийг цааш нь харуулчвал бусад нь бараг өөрсдөө амь тавьчина.

202.131.245.154гэрэл   • 2022, 8 сарын 8. 12 цаг 08 минут

Мах импексийг хувьчлах үед чинь Улсын төсөв л 2 тэрбум байсан санагдаж байна,Юун 20 тэрбум үндэслэлтэй юм бичээч,

192.82.80.1Хохирогч нь ядуучууд   • 2022, 8 сарын 7. 21 цаг 44 минут

Х.Баттулгад эрх мэдэл өгсөн шүтэн биширсэн сонгосон тэр дундаас доош орлоготой нийгмийн ядуулаг хэсэг л эрүүл мэнд хүний амьдралдаа хэрэглэх эд материал идэх зүйлээрээ өр төлөөсийг төлнө. Нийгмийн чинээлэг дундаж давхаргад хэн сонгогдох хэн байх сонин биш тэд үнэ өслөө гээд тоохгүй амьдарсаар ирсэн

202.9.46.78зочин   • 2022, 8 сарын 9. 12 цаг 33 минут

Тийм шүү жинхэнэ ходоодоороо сонгууль өгдөг нөхдүүд л Женког дэмждэг. Тэд Женког өр зээлийг нь тэглэчих байх , бас тэтгэмж гээд яриад байдаг сая төг өгчих байх гэж горьдоод л дэмжээд байдаг Хулхин дээр нь цэцэг ургуулж байгааг мэддэггүй. Сошиалаар Женког магтаан дуулаад өмөөрөөд бичээд байдаг нөхдүүд бол дандаа түүнээс хамааралтай амьдардаг, жаахан шидэж өгсөн өгөөшинд нь автаад өртэй юм шиг амьдардаг наөхдүүд л дээ. Тэд тийм олон биш . Маш олон мэт сэтгэгдэл төрүүлэхээр олон сайт зэрэг ажлуулж нэг хүн олон сэтгэгдэл бичиж цалин авдаг нөхдүүд

66.181.161.123Зочин   • 2022, 8 сарын 7. 21 цаг 01 минут

Elbegdorjiig l mongoliin ur mogoi gedegshdee mongold odoo hurtel hamgiin gai bolson,esregeer ni bichichej,jinhen manai mongol nohoi chin tulga huu

202.126.89.94быбыө   • 2022, 8 сарын 7. 20 цаг 11 минут

Шунал хулгайг нь мэдсээр байж яаж ч чадахгүй байгаа ХҮҮРКА ХҮҮК, ОЮУЛЗГАНА карма нэгтэй хулгайчид. Бүгдийг нь төрөөс зайлуулж цэвэрлэх хэрэгтэй. Сү Батболд Миеэ Энхболд Бадамжунай гэх мэтийн хулгай луйварчдын хөрөнгийг хурааж улсын өмч болгооч. Занданшатартай нийлээд хулгай дээрэм казиног Төсвийн санхүүжүүлж байсан ХҮҮРКАг хамтал нь ГӨЛӨӨӨӨӨГ болгох болгох хэрэгтэй

59.153.112.168Зочин   • 2022, 8 сарын 7. 20 цаг 09 минут

Женко бузар хулгайч. Гэхдээ Элбэгдорж бол сахал Эрдэнэбилэг, Х.Баттулга нарын толгой дээр залардаг толгойлогч нь юм шүү дээ. Тиймээс Х.Баттулга, Элбэгдорж хоёрыг хамтад нь шоронд хийх ёстой. Энэ хоёр Монгол улсыг тонож, цөлмөөд ханахгүй Хятад, Оросуудад зарах санаатай. үр могойнууд.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.