Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1194 дүгээр захирамж, Цэргийн штабын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 65 алба хаагч Сонгинохайрхан дүүрэг дэх Үндэсний аврах бригад, Сүхбаатар дүүргийн Аврах, гал түймэр унтраах 34 дүгээр анги, Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 014 ангийн материаллаг баазыг түшиглэн сургалтад хамрагдаж буй юм.
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтаар алба хаагчдад орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлагыг эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэхэд бэлтгэж байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Оюутан цэргийн алба гэж Монгол улсынхаа иргэдийг ялгаварлан гадуурхасан хууль байна. Оюутан хүн цэргийн албыг 3-4 сар хааж болдог, бусад залуус нь 12 сар хаах ёстой гэсэн ялгарлалаа боль. Оюутан цэргийн албыг 1-3-р дамжаа хүртэл нь 3 удаагийн зуны амралтаар 3-4 сар алба хаалгахад энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхгүй бол үндсэн хууль зөрчиж байна.
Энэ дүйцүүлэх алба, мөнгө төлж цэргийн албыг хаах журмуудыг зогсоох хэрэгтэй. Энэ бол цэргийн албны нэр хүндийг унагаж, аль нэгэн албан тушаалтанд хуулийн цоорхой гаргаж өгсөн бусармаг явдал шүү.Үүний цаана авилгал явдаг. Ингэж алба хаах нь иргэндээ ч, улс орондоо ч хэрэгцээ багатай юм. Шилжилтийн үед улсын эдийн засаг ядруу байх үед гаргасан хуулиаа одоо өөрчлөх цаг болсон доо.