Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын ВАИН ХК-ийн захирал И Жэ Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр хот нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломжтой болсон. Ингэснээр нийслэл хөгжлийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх санхүүгийн шинэ механизмууд болох концесс хэрэгжүүлэх, үнэт цаас гаргах эрхтэй боллоо. Нийслэлд тулгамдаад буй томоохон асуудалд УИХ, Засгийн газар болон нийслэлийн зүгээс нэгдсэн байр суурьтай ажиллаж байгаа” хэмээлээ. Тэрбээр нийслэлийн түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлт, цахим шилжилт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд Улаанбаатар хот нээлттэй гэдгийг онцлов.
БНСУ-ын ВАИН ХК нь барилгын дахин төлөвлөлтийн чиглэлээр болон олон шинэ төслийг улсдаа амжилттай хэрэгжүүлж иржээ. Тус компани нь Улаанбаатар хотын барилга болон дахин төлөвлөлтийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Манайхыг тоож байгаад баярла! Солонгосчууд чинь Арабын өндөр барилга гүүрийг барьсан, одоо ч барьсаар байна! Солонгосчууд чинь мундаг хийнэ!
Монгол дарга нарыг хол байлга авилгал цавчаа яриад үргээчихнэ.Сумьяабазар дуракаа наад Солонгосуудыг битгий үргээчихээрэй. Наадуул чинь тэр бичхээн газраа яаж сайхан амьдраад байгааг нь заалгаж ав
Яг мэргэжлийн хүмүүст нь хариуцуулаад баг байгуулаад ажиллуулаач ээ. Осоржамаа шиг ярьж хашгирч, салаавч өгдөг юмнуудыг дэвэргээд байвал хэн та нарт итгэх юм. мөнгө хувааж идэх нь л гэж харна биз дээ