2023 оны 8-р сарын 9
16 цаг 44 минут

"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу

Наадмын дараа намар гэдэг. Ирэх өвлийн бэлтгэл хангах ажил эхнээсээ өрнөж байна. Гэвч Улаанбаатар хотын утааг багасгах зорилготой шахмал түлшний гол орц болох барьцалдуулагчийн тендер зарлагдаад таг гацжээ. Санаж байвал, өнгөрсөн өвөл шахмал түлшний угаарт маш олон хүн хордсон. Иймээс ч Хятадаас чанаргүй барьцалдуулагч оруулж ирэхийн оронд үндэсний үйлдвэрүүдийнхээ дунд тендер зарлаж нийлүүлэгчээ сонгон шалгаруулахаар төлөвлөөд байсан аж. Угаасаа Тендерийн хуулиараа дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа, бүтээгдэхүүнийг гаднаас илүү өндөр үнээр худалдаж авахыг хуулиараа тас хориглодог. Харамсалтай нь, барьцалдуулагч нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах энэхүү тендерийг “Тавантолгой түлш” компанийнхан ямар ч үндэслэлтэй шалтгаан хэлэлгүйгээр зүгээр л “царцааж” орхив. Эндээс л зарим хардлага төрж байгаа юм. Эх сурвалжуудын хардаж буйгаар, энэ бол хэсэг бүлэг нөхдийн бизнестэй шууд холбогдож байгаа юм байна. Тэр тусмаа Хятадын компаниудын лобби асар хүчтэй өрнөж, “Тавантолгой түлш”-ийн тендерийг таг гацаагаад буй бололтой.

Өнгөрсөн өвөл Хятадаас авчирсан барьцалдуулагч нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан учраас энэ жил тендер зарлаад байсан юм. Гэвч гэнэт л зарласан тендерээ шалтгаангүйгээр таг гацаасан нь Хятадын компани нэмж оруулж ирэх гэсэн сонирхлын зөрчилтэй нь холбоотой ажээ. Нэг хэсэг хүний хэтэвчийг зузаатгах гэж нийгмээрээ хятад барьцалдуулагчаас хордож болзошгүй энэхүү нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтынхан анхаарал хандуулахгүй бол горьгүй нь. Учир нь хятад барьцалдуулагчаас хүний биед хортой хар тугалга мэтийн химийн маш олон элементүүд илэрч байсан. Энэ нь ч өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон. Утаанаас үүдэлтэй толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэгүүд, үүнээс ч илүү мэдэгдэхгүйгээр үүсэж буй ноцтой үр дагаврууд нь ерөөсөө барьцалдуулагчтай холбоотой. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалтгалтын хэл ам таталсан дүгнэлтийг хэн нэгэн маш сайн дарж чадсан байдаг.

Товчхондоо дотоодын үйлдвэрүүд бүрэн хангах боломжтой барьцалдуулагчийг “Тавантолгой түлш”-ийнхэн Хятадаас өндөр өртөгтэйгөөр авах сонирхолтой байгаа нь цаанаа эрх мэдэл, албан тушаалтнуудын шахааны бизнесээс үүдэлтэй. Тиймээс авлига үнэртсэн энэ асуудлыг АТГ зэрэг шалгах ёстой байгууллагууд нь шалгамаар байна. Үндэсний үйлдвэрүүд нь чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой байхад Хятадаас өндөр үнэтэй барьцалдуулагч авахаар тендерээ гацааж байгаагийн цаана өөр ямар шалтгаан байх билээ. Нэг хэсэг хүнийг мөнгөжүүлэхийн тулд нийтээрээ эрүүл мэндээрээ хохирч болохгүй!!!

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.121Зочин   • 2023, 9 сарын 7. 14 цаг 33 минут

AX NARTAI80955877

103.212.118.121Зочин   • 2023, 9 сарын 7. 14 цаг 33 минут

S AWI80955877

41.79.219.203Зочин   • 2023, 8 сарын 14. 5 цаг 02 минут

hidididsdsdsdsds

41.79.219.203Зочин   • 2023, 8 сарын 14. 5 цаг 02 минут

САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Таны файлыг банкууд хүлээж авахаас татгалзсан уу? Та бидэнтэй холбогдож асуудлаа шийдээрэй, бид ENTRAIDE FINANCE байгууллагыг төлөөлдөг бөгөөд энэ нь ядуу, хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой юм. Холбоо барих имэйл: finanzascredito03@gmail.com

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.