2023 оны 9-р сарын 15
12 цаг 57 минут

Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!

Тэр бяртай байна. Эртэй байна. Зоригтой байна. Зорилготой байна. Бас заналтай, мөн гомдолтой байна. Том артай, тэрийгээ нуух шалтгаантай байна. Эцсийн дүндээ хохирогчийн дүрээр ганцаараа үлдэхийг хүсэхгүй байна. Унавал багаараа бас хэтэвч нэгтэй хэсэг бүлгийнхнээ бүгдийг нь аваад унахаа ч ил тод зарлаж байна. Хамтлаг хамтаараа ЛАГ гэдэг шиг л… Ердөө жилийн өмнө юм, хариуцсан албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан даруйд яг ийм авир түүнээс гарсан, лав Ерөнхий сайдын хавь ойроор хэдэнтээ хар муур гүйлгэх шалтаг болж байв.

Бүр болоогүй, “Эрдэнэс Монгол”-д бүтцийн өөрчлөлтөөр бий болгосон Нүүрс, эрчим хүчний группийг удирдаж, цалин, хангамжаа хуучнаар буюу бүтнээр авч үлдэх “болзол”-ыг тулгасан гэдэг л юм. УИХ-ын 30 гишүүн нэгдэн Засгийн тэргүүний өрөөгөөр эргэлдэж асан нь үүний нэгээхэн жишээ. Төрийн өмчит компанийн ганц захирал Ерөнхий сайдынхаа өмнөөс гэдийж, хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлдөг гишүүдийн бараг 50 хувь нь шахалт үзүүлж явсны ард ердөө ганцхан шалтгаан бий. Тэр нь нүүрсний гэх хэрэг, түүнийг тойрсон улс төр, бизнес дамнасан бүлэглэлийн эрх ашиг цухуйж байв.

Улс төр байгаа газарт мөнгө бас эрх мэдэл дагах нь зүй. Харин эл зүй тогтолд бизнесийн төлөөллийг татан оролцуулж, гар барьж, хэтэвчээрээ  нэгдэж эхэлбэл бодитоор давуу байдал, ашиг сонирхол үүснэ. Бусдын боломжийг хулгайлна, ханцуйндаа наймаалцана. ЖДҮ, Хөгжлийн банкийг цөлмөж, тонох үйл явц ингэж л сууриа тавьсан, эцэстээ гаарсан. Олны анхаарлын төвд яваа, одоо л шүүхийн шатанд ирсэн нүүрсний гэх хэрэг үүний хамгийн том бөгөөд тодорхой кэйс нь. Ард нь улс төр, бизнес, эрх мэдэл, ашиг сонирхол, харилцан хамаарал зэрэг бүгд багтана. 

Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асанд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн нь зөвхөн мөсөн уулын орой төдий юм. Бэл рүү нь, гүн рүү нь орох тусам хэдий хэмжээний өртөгтэй хэний эрх ашиг хөндөгдөх нь хуулийнхан хэрхэн ажлаа хийснээс бүрэн хамаарна. Баримт нь бас эзэн холбогдогчид нь бараг жил гаруйн хугацаанд олны өмнө ил явсан эл хэргийн процесс яаж үргэлжлэх, ямар шийдвэрт үндэслэж шүүгч алхаа цохих нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл тэмцлийн үр дүнгийн гол хэмжүүр. Ялалт байх уу? эсвэл ялагдал хүлээх үү? гэдгийг цаг хугацаа л харуулна. 

II

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсны дараа Ерөнхий сайд кабинетийнхаа бүх гишүүнд хандаж “Бяд чинь хүрвэл намайг огцруулаарай” гэж хэлсэн удаатай. “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал нь ч, энэ парламентын гишүүд нь ч амар заяаг нь үзүүлэхгүй байсан уу?, хэлж мэдэхгүй, ийм байдлаар амыг нь тагласан байж мэдэх. Араас нь сайд тус бүрээр байр суурийг нь сонсож, хуралдааны протоколд үлдээжээ.

Хэзээнээс улс төрд нөлөөтэй, хэтэвч нэгтэй явж ирсэн нүүрсний гэх хэрэгт нэр цохогдсон “Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагууд тэргүүтэй хүмүүстэй сайд нар нь ямар нэгэн сэжмээр холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй байвал сайн дураараа ажлаа өгөхийг ч сануулсан юм билээ. Чухамдаа Ерөнхий сайд нь өөрөө гарч ирээд нүүрс гэх хэргээр шүгэл үлээсний хувьд энэ хэмжээний улс төр хийх эрх нь мэдээж бий. Ядаж л хаалттай хаалганы цаана явдаг танхимынхаа хуралдаанаар ярьж, хэлсэн асуудлыг, байр суурийг гадагшаа санаатай, санамсаргүй задруулж, “алдана”, тэр хэрээрээ улс төр хийх “шипи”-г бусдадаа өгөхгүй гэх баталгаа байхгүй. Аливаа мэдээллийг хөндлөнгөөс хэн нэгэн биш дотроосоо өөрсдөө задалдаг бичигдээгүй хууль Монголын улс төрд уламжлал болтлоо тогтсон учраас.

Ийм байдалд орохгүй, эхлүүлсэн тэмцлээ бүдгэрүүлэхгүй, эрчийг нь сулруулахгүйн тулд л сайд бүрээс нэгбүрчлэн амыг нь асууж, протоколд тэмдэглүүлсэн Ерөнхий сайдын эл үйлдэл мэдээж зөв. Мөнхийн найз, дайсан биш мөнхийн эрх ашиг нь л дийлдэг, дийлж ирсэн улс төрд тархиндаа давхар нүүдэлтэй явж гэмээн алдах магадлал нь бага. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг нь үнэн л юм бол нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулж илэрхийлсэн сайд нарын байр суурийн үнэ цэнэ хэзээ нэгэн цагт хамгийн чухал баримтын нэгд тооцогдож, тодрох нь лав.

III

Улс төр, нийгмийн хүрээлэлд Б.Ганхуяг хэмээх дүр тойрсон хувь хүнийг нь фокуслаж буйгаас нүүрсний хулгай улстөрчдийн бүтээсэн тогтолцооноос үүдэлтэй гажуудлын дам нөлөө гэдгийг ярихгүй байгаа нь асуудлын нэг зангилаа. Хамгийн бодит АСУУЛТ нь. Байж ирсэн, байх ёстой юм шиг хандлагын бэтэг нь олон жилийн турш томорсоор өнөөдөр хагарч буй нь л Б.Ганхуяг өөрөө юм. Түүнд нам байсан уу, байлаа. Эрх мэдэл байсан уу? байв. Тэрбум биш их наядаар тоологдох төсвийн ерөнхийлөн захирагч байхдаа тойрон хүрээлэгч, хамтрагчдаараа бүчүүлж бас гэдийж явсан уу? гэвэл тийм. “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулсан цагаас хойш ажилласан үе үеийн гүйцэтгэх захирлаас хамгийн нөлөөтэй нь хэн байв? Мөн л тэр. Гэдэг нь энэ компани байгуулсан 11 жилийн тав нь Б.Ганхуягтай холбогдоно.

Харин өнөөдөр тэр хамгийн том мөнгөн дүнгийн хохиролтой, хамгийн том эсэргүүцэл мөн эгдүүцэл төрүүлэм, хамгийн том эрх ашгийг хөндөж мэдэх хэргийн гол дүрээр шүүхийн өмнө очлоо. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёулаа түүнд хамаарна. Нэг нь нүүрсний оффтэйк гэрээний хүрээнд, нөгөөх нь “Эрдэнэс Тавантолгой”-н их наядаар хэмжигдэх ашгаар санхүүжүүлсэн төмөр зам. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьсныг үгүйсгэх аргагүй, эсрэгээрээ алга таших шалтгаан мэдээж мөн. Гагцхүү аман дээрээ бахархал төрүүлчихээд ачир дээрээ хэдхэн хүний, хэсэг бүлгийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд чиглэж ирсэн нь нүүрсний гэх хэргийн утасны үзүүрээс хуулийнхан атгах шалтгаан гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэгэхээр хэн нэгнийг айлгах, өрсөлдөгчөө нухчин дарахаар нүүрсний гэх хэргийг зориуд, зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн хэмээх Ерөнхий сайдыг чиглэсэн шүүмжлэл, хардлага хэтэрхий өрөөсгөл, үндэслэл багатай. Тэр хүнтэй биш тогтолцоотой сууриар нь тэмцэж байна. Тогтолцоогоо өөрчилж, шинэчилж, салхи оруулахаар эхлүүлсэн тэмцлийн нэг дүр нь л Б.Ганхуяг. Цаг хугацааны дэнс, тогтолцооны гажуудал нь л хүссэн ч, эс хүссэн ч ийм арга хэмжээ авахад хүргэсэн нь гэсэн үг. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий. 

Өөрөөр хэлбэл, шүүх хурлыг хойшлуулах, хийхгүй байх нь хэнд ашигтай тусах вэ? тэдэнд л хэрэгтэй. Тэгэхийн тулд аль болох гаднаас нь, дотроос нь гацаах операци МАН-д төдийгүй энэ парламентад идэвхжиж эхэлсэн үү? гэвэл тийм. Үндсэндээ Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компаниасаа "шанага нүүрс" авсан, аваагүй эсэх нь анхаарал хандуулах, шүүх сэдэв биш. Харин хэзээ, хэнд ямар шалтгаанаар давуу байдал үүсгэж, хэдий хэмжээний мөнгийг хуулиас гадуур эргэлдүүлснийг мэдэх нь чухал, ач холбогдол өгөх гол сэдэл. Тэр болтол Б.Ганхуяг нар лав бууж өгөхгүй нь бололтой. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг л...! Эцсийн дүндээ хүн засагладаггүй хууль засагладаг болсон цагт л бодит утгаараа Монгол Ялна!

С.Гандөл

Эх сурвалж: Uzeg.info

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.23.49.77Зочин   • 2 сарын 13. 11 цаг 33 минут

НЭг хүнрүү чихдэг энэ АРГЫГ нь ХҮМҮҮС МЭДДЭГ болсон до.Сүүлийн хэдэн арван ЖИЛ АЛЬ НАМ УДИРДАЖ байгааг БҮГД л мэднэ. Хэлэх шаардлага байхгүй.

103.111.68.3Зочин   • 1 сарын 30. 16 цаг 52 минут

Энэ 5 толгойн гэрээ засгийн газар хийдэг болохоос ерөнхийлөгч хийдэггүй юм тархины тураалтай малнууд минь засгийн ажлыг хамаагүй ерөнхийлөгчид бүү наагаад гөлөг төөрүүлээд бай тэр үед Хүрэлсүх ерөнхий сайд бас ялсан намын дарга хамгийн том эрх мэдэлтэй хүн байсан түүнээс биш Баттулга ерөнхийлөгчид огт хамаагүй тэгээд МАН дандаа Баттулга ерөнхийлөгчийн оруулсан асуудлыг олонхоороо нийлж УИХ дээр унагадаг байсан

202.9.40.250Зочин   • 1 сарын 25. 16 цаг 42 минут

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

202.9.40.250Зочин   • 1 сарын 25. 16 цаг 41 минут

Baynhongoriin talhnii mungunii hulgaich

66.181.182.112Зочин   • 2023, 12 сарын 15. 22 цаг 04 минут

Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.

103.242.47.254Зочин   • 2023, 12 сарын 7. 14 цаг 24 минут

ЖОНХУУГИЙН СУГАНЫ ҮСИЙГ ИНГЭЖ ДАВРУУЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ

172.58.57.81Зочин   • 2023, 12 сарын 4. 22 цаг 37 минут

sekchn

172.58.57.81bz   • 2023, 12 сарын 4. 22 цаг 35 минут

news.mn daryi ##

172.58.57.81gadnigay bzXTr   • 2023, 12 сарын 4. 22 цаг 31 минут

sex stni alyyrchin tsynxp bainguin xylgailj

202.9.40.2091   • 2023, 12 сарын 1. 23 цаг 08 минут

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

41.85.163.80Зочин   • 2023, 11 сарын 6. 3 цаг 38 минут

Bonjour, je suis un particulier qui offre des prèts à l'international. Disposant d'un capital qui servira à octroyer des prèts entre particuliers à court, à moyen et à long terme au taux d'intérêt de 3% l'an gratuit. J'octroie des prêts Financiers, Prêts Immobiliers, prêts Automobile et prêts Scolaire. Je suis disponible à satisfaire mes clients en une durée maximale de trois (03) jours suivant la réception de votre formulaire de demande de crédit. contactez moi par mail au : lopezsiara27@gmail.com

41.85.163.80Зочин   • 2023, 11 сарын 6. 3 цаг 18 минут

fjfjgjfdjgjjbjvjbjjgfjvjgljbjfjljbjjzizeiriiriizipvnvnezfvrbjizjvdkbjebvz,

202.70.34.115Насанжаргал дүү   • 2023, 10 сарын 10. 10 цаг 37 минут

оюутны автобусны билетний мөнгийг шааж ял авч байсан хулгайч гар, нүүрсний компанийг тэр оюутны холбооныхон хамаатан, бүлэг өлөн ах дүүстэйгээ балласан даа..............одоо үлдсэн гар хөлүүдийг нь сайн цэвэрлэх хэрэгтэй шүү...........................

66.181.182.201Зочин   • 2023, 10 сарын 5. 8 цаг 54 минут

Хулгайч Гөлгөнд төмөр зүүж өгч байна.

103.57.93.97Зочин   • 2023, 9 сарын 24. 9 цаг 21 минут

Энэ хулгайч гөлгийг шууд буудан хороох ёстой. Баасных нь гавъяат.Баасных нь ЭТТ-н захирал. Буудан хороох шиг сайхан юм үгүй.

66.181.176.250Зочин   • 2023, 9 сарын 20. 7 цаг 08 минут

Дулаанжаргалд бүр хөдөлмөрийн баатар өгсөн гээд л бодчих

202.179.31.242Зочин   • 2023, 10 сарын 10. 16 цаг 48 минут

баатарлаг хулгайч гээд үү?

203.23.199.2аа   • 2023, 9 сарын 20. 10 цаг 35 минут

Арай юм аа Хөдөлмөрийн баатарыгаа зугтаалгаад ккк

66.181.176.247Б.Ганхуягийн зөв   • 2023, 9 сарын 20. 7 цаг 06 минут

Х.Баттулга У.Хүрэлсүх Г.Занданшатар нар 2017-2021 онд ҮАБЗ гишүүд байсан.Дарга нь Х.Баттулга гурван гишүүн хамт гарын үсэг зурж байгаад шийдвэр гарч байсан.Нүүрсний оптейк гэрээнүүд ҮАБЗ шийдвэртэй. Б.Ганхуягын оронд хэн ч байсан ижил 9 сар шоронд хоригдоод ганцаараа ял үүрээд бусад зөөлөн сэнтийд суухыг хүлээн зөвөөрөхгүй.Б.Ганхуягийн ард аав ээж гэр бүл сэтгэл эмтэрч суугаа.Хадгаламж банкныхулгйлагдсан 14 тэрбумын хэргийг Б.Ганхуяг мэдэж байгаа

202.55.191.194монгол эмэгтэй   • 2023, 11 сарын 6. 9 цаг 06 минут

Шунал ихэдвэл шулам болдогийн үлгэр энэ дээ. Зуу хүрэхгүй наслах байж ингэтлээ шунан ард түмни й өмчийг хулгайлж хуйвалдаж идчихээд одоо ингэж гоншигоноод яахав дээ. Үр хүүхэд улс орныхоо тусгаар тогтнолыг бодож байгаа бол бүгдийг илчлээд ядаж нүгэлээ жаахан ч гэсэн наминчлах хэрэгтэй дээ. Үйлийн чинь үрийг үр хүүхэд чинь үүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй байлаа гээд эхнэр хүүхэд ээж аав, амраг хүүхнүүд чинь жаргалаа юу.

203.23.199.2Зочин   • 2023, 9 сарын 15. 17 цаг 47 минут

Эрдэнэс тавантолгойгоос иргэдэд ирэх ашгийг өгөлгүй үрэн таран хийж хөлжсөн хулгайчууд Баттулгын суганы үс

203.23.199.179Зочин   • 2023, 9 сарын 20. 8 цаг 40 минут

Хулгайчдыг бүгдийг үр удмаар нь алах хэрэгтэй

203.23.199.2Зочин   • 2023, 9 сарын 15. 17 цаг 46 минут

Хөх тугтай хүн энэ нөхөрт Гавъяат хүртэл өгсөн ш тэр гадаад руу зугтсан Дулаанжаргалд хүртэл гавъяат өгсөн гэхээр их л дотно байгаа юм даа

202.9.47.59Зочин   • 2023, 9 сарын 15. 17 цаг 16 минут

Ардчилсан нам Ардын намын хулгайч нар карма нэгтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.