Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Гамшиг онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг оролцооны клубын хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Тус сургалтанд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Сургуулийн өөрөө удирдах зөвлөл, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, оролцооны клубын сурагчид хамрагдаж гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, сургуулий орчинд эрсдэлд орсон хүүхдэд анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар аймгийн Онцгой байдлын газар, “Улаан загалмай нийгэмлэг” зэрэг мэргэжлийн байгууллагуудын сургагч багш нараас зөвлөгөө мэдээлэл авч гамшгийн үед хүүхэд хамгааллын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар суурь ойлголттой болсон байна.
Сэтгэгдэл бичих