2023 оны 11-р сарын 26
14 цаг 46 минут

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал

Манай улсад сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарт томоохон төсөл хөтөлбөр олноор хэрэгжиж буй өнөө үед захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, санхүүжүүлэгч, даатгагчдын хоорондын харилцаанд ФИДИК-ийн жишиг гэрээний дагуу гэрээ, хэлцэл байгуулагдах болсон. Фидикийн гэрээ байгуулахтай холбоотой гэрээний талуудад эрсдлийг хэрхэн хуваарилах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг хэрхэн оновчтой тодорхойлох, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх талаар захиалагч, хөрөнгө оруулагчид хуульчид хандан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах болсон. Манай “Өмгөөллийн Хаш энд Маргад партнерс” ХХН нь ФИДИК-ийн жишиг гэрээг ашиглан гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, гэрээг дүгнэх, жишиг гэрээг ашиглан байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх талаар хууль зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлэх чиглэлээр хуульчид мэргэшин ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай хуулийн нөхөрлөл “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9, 4 эгнээ бүхий нэгдүгээр зэрэглэлийн автозамын төсөл”, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” нүүрсний орд газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт хүртэлх төмөр замын төсөл зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан. Иймд Фидикийн жишиг гэрээний зохицуулалт, түүнийг Монгол улсын хууль, тогтоомжтой харьцуулан товч нийтлэл хүргэж байна.

  1. ФИДИК-ийн жишиг гэрээний тухай ойлголт 

“Фидикийн жишиг гэрээ”-ний талаар ярихын өмнө ФИДИК /FIDIC/ буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбоо гэх олон улсын байгууллагын талаар товч мэдээлэл өгье. FIDIC гэдэг нь (Францаар “Federation international Des Ingenieurs-Conseils”) “Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбоо” гэх үгийн товчлол бөгөөд анх 1913 онд Бельги улсад байгуулагдсан олон улсын байгууллага юм. ФИДИК буюу Олон улсын Зөвлөх инженерүүдийн холбооноос аж үйлдвэр, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний  барилга байгууламж барихтай холбоотой харилцаанд загвар болон хэрэглэгддэг 10 төрлийн жишиг гэрээг боловсруулан гаргаж, тэдгээр жишиг гэрээг тогтмол шинэчлэх, сайжруулах зэргээр хөгжүүлж гарын авлага болгон 10 өнгийн номыг гаргадаг. Фидикээс боловсруулан гаргасан  жишиг гэрээ дараах төрөлтэй байдаг.

  1. Газар шорооны ажилд зориулан боловсруулсан-Хөх ном (The Blue Book 2006, 2016)
  2. Хялбаршуулсан загвар буюу-Ногоон ном (The Green Book 1999, 2021),
  3. Олон улсын Хөгжлийн банкинд зориулан боловсруулсан-Ягаан ном (The Pink Book 2010),
  4. Барилга угсралтын ажилд зориулан боловсруулсан-Улаан ном (The Red Book 1957, 2017),
  5. DBO загварын концесст зориулан боловсруулсан-Алтлаг ном (The Gold Book 2008),
  6. DB загварын концесст зориулан боловсруулсан-Шар ном (The Yellow Book 1963,2017),
  7. Түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээ буюу -Мөнгөлөг ном (The Silver Book 1999, 2017)
  8. Зураг төсөл боловсруулах болон түлхүүр гардуулах гэрээний загвар-Улбар шар ном (The Orange Book 1995)
  9. Үйлчлүүлэгч, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх жишиг гэрээ-Цагаан ном (The White Book 1990, 2017)
  10. Газар доорх ажил гүйцэтгэх гэрээ-Эмералд ном (The Emerald Book 2019) 

Уг жишиг гэрээнүүдээс төсөл хэрэгжүүлэгч нь өөрт тохирох загварыг төслийн цар хүрээ, санхүүжилт, зураг төсөл боловсруулах этгээдээс хамаарч аль нэг төрлийг нь сонгон хэрэглэдэг. Эдгээр гэрээг  Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэр томъёоны тайлбарт “түлхүүр гардуулах гэрээ”, “зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажил” гэж тодорхойлж өгсөн байна.

  • ФИДИК жишиг гэрээн дахь үнэ тогтоох аргачлал

Ажил гүйцэтгэх харилцаанд ажлын үр дүнг аливаа доголдолгүй, гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн эсэхийг шалган тогтоож, гэрээний үүргийг бүрэн биелүүлэн хүлээн авах нь талуудын туйлын зорилго байдаг. Ийнхүү ажил хүлээн авах харилцааг ФИДИК-ийн жишиг гэрээгээр нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд талуудад эрсдэлийг тэнцвэржүүлсэн байдгаараа онцлогтой. ФИДИК-ийн жишиг гэрээг хэрэглэж гэрээ байгуулахдаа талууд Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах шаардлагатай байдаг бөгөөд ингэхдээ эрсдэл хуваарилалт, үнэ тогтоох болон төлбөр төлөх, ажил хүлээн авах зэрэгт илүү анхаарах шаардлагатай байдаг. ФИДИК-ийн жишиг гэрээнд үнэ тогтоох LUMP SUM, UNIT PRICE, COST-REIMBURSABLE зэрэг аргуудыг түлхүү ашигладаг. Тус аргуудаас LUMP SUM болон UNIT PRICE арга нь гэрээ байгуулах үед урьдчилан тохиролцож гэрээний үнийг тогтоодог.

Нягтлан бодох бүртгэлийн стандартаар гэрээний дагуу бий болсон хөрөнгийн өртгийг худалдан авсан үнэ, эсвэл бариулсан өртөг буюу төсөвт ажилд заасан нэгжийн үнээр хэмждэг. Харин LUMP SUM аргын онцлог нь нэгжийн өртөг гэж байхгүй бөгөөд зөвхөн нийт үнэ, ажлын тоо хэмжээ өгөгдсөн байдаг. Тус аргын хувьд нэгжийн үнэ өгөгдөөгүй байдаг тул ажлын гүйцэтгэлийг хэмжих боломжгүй хэдий ч талууд анхнаасаа ажлын хувийн жинг тохирсон тохиолдолд хөрөнгө тус бүрийн өртгийг хэмжих боломж олгодог. Энэ тохиолдолд нийт үнийг нийт хувийн жинд хуваавал хувийн жингийн нэгжид ногдох үнийн дүн гэх ойлголт үүсэх ба хөрөнгө тус бүрийг ангилсны дараа тухайн хөрөнгийн өртгийг гаргадаг. Ингэснээрээ гэрээний дагуу бий болсон тоног төхөөрөмж, хөрөнгийг өртөгжүүлэн бүртгэх боломжтой болно.

Монгол улсын иргэний хуульд гүйцэтгэсэн ажлын хөлс, хөлс төлөх арга, журам хугацааг талууд харилцан тохиролцдог. Түүнчлэн барилгын ажлын тухайд барилгын төсөв зохиох дүрэм, норм, барилгын үнэ бүрдлийн дүрэм зэрэг эрх бүхий байгууллагын баталсан журмын хүрээнд гэрээний үнийг практикт тогтоодог. Иймд, ФИДИК-ийн гэрээг ашиглан гэрээний үнийг тогтоох бол дээрх дурдсан аргын дагуу Монгол улсын хууль тогтоомжид заасан дүрэм журмын хүрээнд боловсруулах шаардлагатай.

  • ФИДИК-ийн жишиг гэрээ дэх ажил хүлээн авах зохицуулалт

ФИДИК-ийн гэрээнд ажил хүлээн авахдаа гэрээнд заасан туршилт амжилттай болж, Гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан шаардлага хангасан байдлаар, гэрээгээр тохиролцсон хугацаанд дуусган Захиалагчид хүлээлгэн өгөх, Захиалагч тохиролцсон хөлсийг төлж, гэрээнд заасан ажил хүлээн авах гэрчилгээг олгох үүрэгтэй байхаар зохицуулсан байдаг.

ФИДИК-ийн гэрээнд ажлыг хүлээн авах гэх ойлголт нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд Төрийн эрх бүхий байгууллагаас ажлыг хүлээн авах ойлголттой ижил байдаг. Өөрөөр хэлбэл ФИДИК-ийн гэрээнд заасан ажил хүлээн авах гэрчилгээ нь Монгол улсын нөхцөлд Ажил хүлээлцсэн акт-ын тухай ойлголт юм. Манай орны хувьд ажил хүлээлцэх актыг ихэвчлэн комисс томилох байдлаар хийдэг бол үзлэг шалгалтыг мэргэжлийн инженерүүд хийдэг жишигтэй. Түүнчлэн Захиалагч нь Гүйцэтгэгчээс дан ажил хүлээн авахаас гадна баримт бичгийг давхар хүлээн авдаг. Ийнхүү тус баримт бичиг нь төрийн байгууллагад ажил хүлээлгэн өгөх үед шаардагддаг тул талууд анх гэрээ байгуулах үедээ тохиролцож шийдсэн байх шаардлагатай.

Ажлыг Захиалагч хүлээн авснаар түүний үр шимийг хүртэх бөгөөд түүнтэй уялдуулан ажлын арчилгаа засварыг ч мөн хариуцдаг. Харин ажил хүлээн авснаас хойш доголдол мэдэгдэх хугацаа тоологддог бөгөөд тус хугацаанд доголдол илэрсэн тохиолдолд гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж, засварлах арга хэмжээ авдаг. Монгол Улсын Барилгын тухай хууль тогтоомжоор тус хугацаа нь 1+3 жил байдаг бол ФИДИК-ийн гэрээнд 1 жил байхаар заасан байдаг. Мөн ажлын гүйцэтгэлийн явцын туршилт улаан ном олон тооны туршилтыг хийж гүйцэтгэдэг, шар болон саарал ном харьцангуй бага тооны хялбар туршилтыг хийж гүйцэтгэж, ажил хүлээн авах туршилтыг улаан ном харьцангуй хялбар байдаг бол шар, саарал номын хувьд нарийвчилсан цогц туршилтыг хийж гүйцэтгэснээр хүлээн авдаг байна.  

  • ФИДИК-ийн жишиг гэрээн дэх маргаан шийдвэрлэх арга

ФИДИК-ийн гэрээний оролцогч талууд захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, санхүүжүүлэгч зэрэг олон субъект оролцдог тул оролцогчид санал зөрөлдөх, маргаан үүсэж болно. Иймд талууд байгуулж буй гэрээндээ маргаанаа хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тусгаж өгөх, тусгаагүй бол ердийн харьяаллын шүүхэд хандах шаардлагатай болно. Фидик-ийн жишиг гэрээнд маргаан шийдвэрлэхтэй холбоотой дараах аргууд бий. Үүнд: Маргаанаас зайлсхийх, шийдвэрлэх зөвлөл, Эвийн журмаар хэлэлцэн тохирох (Талуудын бүрэн эрхт төлөөлөгчид шууд хэлэлцээ хийх, Эвлэрүүлэн зуучлал, Экспертийн дүгнэлт шийдвэр гаргуулах зэрэг), Арбитр гэсэн хувилбаруудыг санал болгодог. Иймд талууд гэрээнд маргаан шийдвэрлэх журмаа нарийвчлан тохиролцож тусгасан байх хэрэгтэй юм.

Манай улсын хувьд ФИДИК-ээс гаргасан жишиг гэрээг ашиглах хандлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч дотоодын хууль, тогтоомжид ФИДИК-ийн загвар гэрээнд агуулагдсан зохицуулалт, заншил, үнэт зарчмууд бүрэн тусгагдаагүйгээс загвар гэрээг дотоодын хууль тогтоомжтой уялдуулан хэрэглэхэд зарим бэрхшээл үүсдэг, цаашид холбогдох хуулиудад ФИДИК-ийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон заншлыг хэрэглэх боломжийг нээж өгөх шаардлага зүй ёсоор гарч байна.

Өмгөөллийн “Хаш энд Маргад партнерс” ХХН-ийн Өмгөөлөгч, Ахлах хуульч Б.Оюунзул

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.