2016 оны 9-р сарын 29
8 цаг 58 минут

"Миний хувьд татами дээр яагаад ч юм аавыгаа л бодож барилддаг"

Тэрээр нэгэнтээ "Миний хувьд татами дээр яагаад ч юм аавыгаа л бодож барилддаг даа. Аав минь намайг бурхны орноос харж байгаа. Өндөр амжилт гаргаад аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явах юмсан гэж мөрөөдөж явдаг." хэмээсэн байдаг. Тэр хүү бол Даваадоржийн Төмөрхүлэг. Түүний нарт хорвоод дуугаа хадаан мэндэлссэн өдөр өнөөдөр тохиож байна.

Түүний аав Улсын харцага Ч.Даваадоржийн төрсөн нутаг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум. 1964 оны олон луу жилтнүүдийн нэг билээ. Дархан аварга Д.Цэрэнтогтохын нутгийн бөх түүнийг "Хар" аваргын жижиг хувилбар хэмээн нэрлэдэг байсан. Бахим, зорсон юм шиг биетэй хүчит харцага Үндэсний бөхийн шилдэг уран хурц барилдаант бөх байсаныг одоо ч бөх сонирхогчид мартаагүй. Багаасаа Төмөрхүлэг хүүгээ бөх болгох гэж дагуулж явж барилдаан мэх зааж өгдөг байсан түүний хүсэл өдгөө биелсэн.

Төмөрхүлэг аавынхаа нүдэн дээр сайн барилдаж чаддаггүй байсан учир “Хүүхдийн их наадмын" бөхийн тэмцээнд орохын тулд худлаа хэлээд гэрээс гарсан гэдэг. Хүүгийнхээ бодлыг ч зөнгөөрөө мэдэрсэн Даваадорж харцага араас нь очиж нууцаар барилдахыг нь харсан гэдэг. Төмөрхүлэг тэр барилдаанд түрүүлээд аав ээждээ хэлэхийг тэсэн ядан гүйтэл аав нь өөдөөс гараад ирсэн гэдэг. Ингэж Төмөрхүлэг хүүгийн аавынхаа нүдэн дээр барилдаж чаддаггүй байсан барцад арилсан байдаг.

Улсын харцага Ч.Даваадорж Хэрлэнгийн хөдөө аралд болсон Даншиг наадамд 6 даван "Өсөх идэр начин" цол хүртэж байсан ба тун удалгүй нуган үртэй болсон нь Төмөрхүлэг. Аав нь амин хайртай хүүгээ Ц.Шийрэв багшид хадаг барин шавь оруулсан ба хүү нь гаргасан амжилтаараа аавыгаа олон удаа баярлуулсан байдаг. Харцага аавынх нь захиас бол "Жүдо бөхийн оргилд хүрээрэй Миний хүү" хэмээх захиас байдаг гэнэ.
Аавынхаа захиасыг биелүүлээд Олимп-Дэлхийн аварга хэмээн зарлуулах цаг тун удахгүй ирэх биз ээ.

Ч.Амар

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.231.164Зочин   • 2016, 10 сарын 5. 17 цаг 10 минут

Амжилт хүсье

71.195.219.12Зочин   • 2016, 8 сарын 6. 3 цаг 38 минут

Nadaa dunguildaj tatah meh zaaj ugj baij bilee. Huch niigemleg deer tuun shig goy bietei buh baigaagui. Namaig 10-n hetdtei huuhed gej golohgui barildaad l bsan san. Gegeen dursamj. Huuhed nasnii yum martagddaggui yumaa.

124.28.88.218ZORIG   • 2016, 8 сарын 5. 22 цаг 26 минут

AMNJILT XUSIE DUU MINE CHI CHADBARLAG CHANSAA SAITAI SAIN BOX BNALEE AABIINXAA XUSLIIG BIELUULEEREE DUUDEE ENE XORBOOGIIN XAMGIIN SAIN SAIXAN BUXNIIG XUSEN EROOE RIO GIIN TENGERT TORIIN DALBAAGAA MANDUULAARAI

182.160.0.45Багын найз   • 2016, 8 сарын 5. 22 цаг 18 минут

Төмөрхүлэг дүүдээ амжилт хүсэе Аавынхаа мөрөөдлийг биелүүлж Олимпийн аварга болоорой. Арван жилд бид сайхан найзууд байлаа хутгах мэхийг даацтай хийдэг байлаа хэрэгтэй үед цагийг нь олж хийвэл хэрэгтэй мэхдээ Хойлогдорж багшийн секцэнд хамт явдаг сайхан байждээ

202.21.106.112Suren   • 2016, 8 сарын 5. 21 цаг 48 минут

амжилт хүү минь,урагшаа.аавтай нь цуг сурч байлаа.Гүндүүгүй Монгол бөх байсан даа.Хүү минь чи одоо зөвхөн урагшаа,аваргыг орихж аварга гэдэг байхаа,амжилт амжилт амжилт

203.91.116.34Tsogt   • 2016, 8 сарын 5. 11 цаг 42 минут

МИНИЙ ДҮҮ ОЛИМПИЙН АВАРГА БОЛООРОЙ... ААВЫГ ЧИНЬ БИ САЙН ТАНИНА . НАДТАЙ 1 ОНЫХ ШҮҮ. МАШ ИХ САЙХАН ХҮН БАЙСАН ДАА. АМЖИЛТ ХҮСЪЕ...

150.129.143.228Зочин   • 2016, 8 сарын 5. 11 цаг 36 минут

Амжилт хүсье! Аав чинь чиний барилдааныг бурханы орноос үзэж суугаа шүү! Бүгдийг нь хуниад, базаад, шидээд бай!! Чи олимпийн аварга болно!!!!

124.158.93.71j.fan   • 2016, 8 сарын 5. 11 цаг 29 минут

amjilt

183.177.97.14baagii   • 2016, 8 сарын 5. 7 цаг 47 минут

amjilt chi chadnaa

59.153.114.187Nutgiin ah   • 2016, 8 сарын 5. 7 цаг 34 минут

Hvnii hvv hvrch boldog orgil shvv ahiin dvv zaawal hvreerei. Han hugshin hairhan arwaiheer arwain tal awzaga hairhan chin tvshnee dvv mini chamd bolomj bvren dvvren bgaa shvv

202.21.100.210Зочин   • 2016, 8 сарын 5. 7 цаг 16 минут

аав нь 0230-р ангид миний салаан дарга байлаа цэрэгт байхад сайн офицер байсан шүү намайг гэрт нь очиход жаахан хүү гүйж явсан да АМЖИЛТ

85.55.80.21Зочин   • 2016, 8 сарын 5. 3 цаг 46 минут

tumurxuleg tom temtseenii odgyu azgyu zaluu daa odoo suuliin bolomj chadaxgyu bol zaigaa tavij ugux n deeree

103.26.195.213зочин   • 2016, 8 сарын 4. 19 цаг 48 минут

нүдэнд дулаахан энгийн сайхан хүү санагддаг,аавынхаа захиасыг биелүүлэх болтугай

202.9.41.229Зочин   • 2016, 8 сарын 4. 18 цаг 15 минут

Nariinteeliin 8jiliin surguuld hamt surch negdeliin maliin hashaand barildaj Otgontogooch bagshiin sektsend barildaal dandaa tom huuhduud baih diilehgui.manai hun ih urt gartai daichin bi aimhai neg unsan hundee manai hun undaggui bailaa.saihan naij mini danch irt odson doo Saihan huud n amjilt .

103.10.22.16Зочин   • 2016, 8 сарын 4. 17 цаг 20 минут

ih sportiin umnu nam gumhen baiwal zugeer bishuu humuusee . zugeer dotoroo demjeed tv-gee haraad l suuj bai

150.129.143.24Зочин   • 2016, 8 сарын 4. 17 цаг 09 минут

Дандаа магтаад байхын жоохон муулал даа хар, цагаан хэл ам тэнцэг

150.129.143.24Зочин   • 2016, 8 сарын 4. 17 цаг 09 минут

Хар, цагаан хэл ам нь тэнцэх болтугай

202.9.42.2Зочин   • 2016, 8 сарын 4. 16 цаг 49 минут

Үнэнийг хэлэхэд төмөрхүлэг риод шалны алчуур болно гаран гаран орон барилддаг

202.9.41.140Ж.Б   • 2016, 8 сарын 4. 16 цаг 38 минут

Сайхан хvн байж билээ. Цагдаагийн офцерийн формоо тайлж тавьчаад 15 тонн,100 кг савалгаатай цагаан будааг ганцаараа буулгаж складанд хураачаад инээгээд зогсож байсан хvн дээ.Эглээс эгэл сайхан эр байсан юм шvv.

112.72.15.218Зочин   • 2016, 8 сарын 5. 9 цаг 44 минут

тус бүр нь 100 кг 150 шуудайг зөөсөн гэсэн үгүү? Мундаг юмаа. Би тэгсэн 70 кг элстэй 10 шуудайг 3 давхарлуу гаргах гэж махаа идсэн.

202.9.42.3Батбаяр   • 2016, 8 сарын 4. 16 цаг 08 минут

Энгүй сайхан барилдаантай ёстой л сайхан бөх байсандаа аав нь. Наадмаар харах дуртай байлаа... уран мэхтэй, хүчтэй, гүйцэтгэл сайтай, хар хоргүй сайхан хүн байсан.. Дүү минь аавынхаа захиасыг байнга бодон алдар хүндийн оргилд хүрээрэй...

175.223.44.47Зочин   • 2016, 8 сарын 4. 16 цаг 02 минут

Amjilt.olympiin alt awaad ireerei.munfag boh shvv

202.126.89.199зочин   • 2016, 8 сарын 4. 15 цаг 07 минут

олимпийн алтан медаль аваарай

112.72.11.134Зочин   • 2016, 8 сарын 4. 14 цаг 48 минут

Харцага ч сайн хүндээ. Сайн хүний хүү аавынхаа нэрийг дуурсгах бхаа

122.201.22.53Зочин   • 2016, 8 сарын 4. 14 цаг 16 минут

amjilt

182.160.34.84Зочин   • 2016, 8 сарын 4. 13 цаг 56 минут

Төмөрхүлэг дүүдээ амжилт хүсье. Аль болох дайчин урагшаа барилдаарай. Торгууль авчих гээд байдаг шүү.

202.9.42.2Зочин   • 2016, 8 сарын 4. 13 цаг 41 минут

нөгөө охин нь алсан гээд байдаг мөн үү

202.21.100.210Зочин   • 2016, 8 сарын 4. 14 цаг 13 минут

Ter chin chuluutiin Davaajav agsan

150.129.141.163Танил   • 2016, 8 сарын 4. 13 цаг 30 минут

Миний дүү сайн хүү шүү чи амжилтанд хүрнэ ээ. Захыг нь мушгиад л сууж байя

202.72.245.122ч   • 2016, 8 сарын 4. 13 цаг 22 минут

жаахан цэжин хү маягийн зантайюм байнлээ Том амжилтын саад шүү дээ.

103.229.123.170Зочин   • 2016, 8 сарын 4. 13 цаг 20 минут

mundag aaviin mundag huu bna.urd ni meddeggui bj say unshig medlee.aav ni mehendee daatstai shuurhai barildaantai sain buh bsan.amjilt husie Tumurhulegtee

89.24.97.71Зочин   • 2016, 8 сарын 4. 13 цаг 17 минут

Aav eej gdg dandaa burhaduud bdg Aaviiga bodoj yavdag hun amjiltiin orgild hurnee Amjilt

202.70.40.90Зочин   • 2016, 8 сарын 4. 13 цаг 08 минут

хэнд ч бярдуулдаггүй сайн бөх байсан. харгүй цэвэрхэн хийцтэй сайхан барилддаг. за хүүтэй нь ч яриад байх юмгүй сайхан бөх л дөө. татами дээр жаахан хэнэггүй байж байгаад алдаа гаргах гээд байдаг юм шиг санагддаг. амжилт хүсье. монгол зон олноо баярлуулаарай. тэр мөч ч ойрхон ирж дээ.

203.91.112.214Unshigch   • 2016, 8 сарын 4. 13 цаг 04 минут

Boroodoo Olimpiin tsolton bolohiin erool orgoy doo.

182.160.35.55Зочин   • 2016, 8 сарын 4. 13 цаг 03 минут

AAv ni engyi saihan daichin barildaantai beh hyndelmeer hairalmaar

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.