2016 оны 10-р сарын 20
15 цаг 05 минут

1956 оны Унгарын хувьсгал-60 жил


Одоогоос 60 жилийн өмнөх 1956 оны унгар улсын хувьсгал бол унгарын ард түмний сталинч дарангуйлал, зөвлөлтийн булаан эзлэлтийн эсрэг явуулсан өөрсдийн эрх чөлөөний төлөө хийсэн тэмцэл байсан юм. Энэ бол 20 дугаар зууны унгар улсын түүхийн нэг шийдвэрлэх үйл явдал байсан юм. Энэ үйл явдал Будапештийн оюутан залуусын Их, дээд сургуулиудаас эхэлсэн жагсаалаар 1956 оны 10 дугаар сарын 23-нд эхэлж 11 дүгээр сарын 11-нд Будапештийн Чепельд цэргийн хүчээр зэвсэгт босогчдын эсэргүүцлийг нухчин дарсанаар дууссан юм.

10 дугаар сарын 23 өдөр болж байсан Будапештийн нийтийн тайван жагсаалыг тэр үед эрх барьж байсан коммунист намын дайсагнасан өдөөн хатгалгаар зэвсэггүй олон түмний эсрэг зэрэг галласан буудлаганаас болж тэр шөнөө энэ жагсаал цуглаан зэвсэгт бослого болж өргөжин тэлсэн юм. Энэ нь тэгээд унгарын засгийн засгийн газар унаж, зөвлөлтийн цэргийн ангиуд  ухарч, сүүлд олон намын тогтолцоо тогтож, тус улсаас ардчилсан өөрчлөлтийг эхлүүлэхэд хүргэсэн юм.

11 дүгээр сарын 1-нд унгарын шинэ засгийн газар зөвлөлийн цэргийн ангиудыг тус улсаас бүрэн гаргахаар, Варшавын гэрээнээс унгар улс гарахаар, тус улсын төвийг сахисан байдлын тухай З.Х.Улстай яриа хэлцэл хийж эхэлжээ. Зөвлөлтийн тэр үеийн улс төрийн удирдлага эхлээд  энэ бүхнийг ярилцаж, хэлэлцэх хандлагатай байсан боловч энэ үед өрнөдийн томхон гүрнүүд унгарын засгийн газарт туслахгүй юм байна гэсэн чиг хандлагыг мэдсэн учраас 11 дүгээр сарын 4-нд зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд Унгар улсын эсрэг дайн зарлахгүйгээр байлдааны ажиллагаа явуулжээ.  Хэт том хүчний эсрэг ганцаараа үлдсэн унгар улс олон хоногийн турш баатарлагаар тулалдан  ялагдаж, хувьсгал дарагджээ.

1993 онд нууцын зэрэглэлээс гаргасан тоо баримтаас үзэхэд энэ байлдаанд 2652 унгар, 720 зөвлөлтийн иргэн амь насаа алдсан байна. Хувьсгал дарагдсанаас болж ойролцоогоор 176 мянга, өөр эх сувалжаас үзэхэд 200 мянган унгар хүн эх орноо орхин дүрвэж гарчээ. Тэдгээрийн ихэнх нь Австри улсын чигт дүрвэн гарчээ.

1957 оны  1 дүгээр сараас энэ хувьсгалд оролцогсодыг нийтээр нь барьж, шоронд хорьж олон хүнийг цаазалсан юм. Энэ харгис дарангуйлал болон унгарын ард түмний энэ гашуун зовлонг НҮБ болон дэлхийн олон нийт эсэргүүцэн буруутгаж байсан юм.

Энэ хувьгалыг дарсаны дараа олон арван жилийн туршид 1956 оны энэ үйл явдлыг унгарын нэг намын тогтолцоотой эрх баригчид сөрөг хувьсгал байсан гэж үзэн буруутгаж байсан ба харин 1989 онд тус улсын улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж энэ үйл явдлын албан ёсны үнэлгээ өөрчлөгдсөн юм. 1989 оны 10 дугаар 23-наас эхлэн энэ өдөрийг унгарт үндэсний  2 баярын өдөр болгон тэмдэглэж байна.

  1. 1956 оны хувьсгал эхэлсэн өдөр.

2.Унгарын Бүгд Найрамдах Улсыг 1989 онд тунхагласан өдөр.   

 

Урианхан овогт Л.Пүрэвхүү

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.242Зочин   • 2022, 2 сарын 18. 11 цаг 41 минут

Америкын ТТГ ын хатгаасаар хийгдсэн үймээн. америкуудууд кинондаа оруулсан байдаг

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.