“АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО” ГҮТББ нь Ариг банкинд хадгаламж эзэмшдэг 40,000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Бадарчийн Эрдэнэбат та Ариг банкны дүрмийн сан 50 тэрбум төгрөгөөс 16.3 тэрбум төгрөгийг оруулсан хэрнээ 42.32 хувийг эзэмшиж байгаа, “Улаанбаатар импекс” ХХК нь 33.7 тэрбум төгрөгийг оруулсан хэрнээ 57.68 хувийг эзэмшиж байгаа.
Гэтэл Б.Эрдэнэбат та хэвлэл мэдээлийн хэрэгслээр Ариг банкыг дээрэмдүүлсэн гэх худал ташаа ойлголтыг нийгэмд тарааж, төлбөртэйгээр кино, нэвтрүүлэг хийлгэж, уг худал мэдээлэлдээ нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудыг итгүүлж Ариг банкны эсрэг үйл ажиллагаа явуулснаас тус банк болон хадгаламж эзэмшигчид эрсдэлд ороод байна. Б.Эрдэнэбат та Хаан банк, Хас банк, Хөгжлийн банкинд байгаа 300 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрөө төлдөггүй, төлөх ч төлбөрийн чадваргүй учир Ариг банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр дээрх өр төлбөрөө төлж, уг банкийг дампууруулах гэж санаархах хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг танаас шаардаж байна.
Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, эрх бүхий байгууллагуудад хууль бусаар нөлөөлж, худал мэдээлэл өгч, хууль бус давуу байдал бий болгож Ариг банкны тухай худал мэдээлэл тараалгаж, саад болохгүй байхыг танаас шаардаж байна.
Мөн Эрэлийн гэх Бадарчийн Эрдэнэбат та Ариг банкийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж удирдаж байхдаа хууль бусаар өөрийн хөрөнгөнүүдийг өөрийн хамаарал бүхий этгээдүүд болон найз нөхдийнхөө нэр дээр шилжүүлж, зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлүүлж зээл хэлбэрээр Ариг банкнаас авсан хадгаламж эзэмшигчдийн 11,600,000,000/арван нэгэн тэрбум зургаан зуун сая/ төгрөг, мөн эхнэр Д.Сэргэлэнгийнхээ төрсөн дүү Д.Төмөрхүүдээ хууль бусаар урамшуулал хэлбэрээр өгсөн банкны хадгаламж эзэмшигч эзэмшигчдийн 748,000,000/долоон зуун дөчин найман сая/ төгрөгийг нэн даруй буцаан тус банкинд төлж хадгаламж эзэмшигчид болон банкыг хохиролгүй болгохыг шаардаж байна.
Хэрэв Б.Эрдэнэбат та Ариг банкны тухай үндэслэлгүй, хууль бус, худал гүтгэлгээ үргэлжлүүлж, банкны хадгаламж эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөг, өөрийн дүүдээ урамшуулал хэлбэрээр өсгөн 748 сая төгрөгийг буцаан төлөхгүй тохиолдолд “АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО” ГҮТББ нь тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, танд хууль бус давуу байдал бий болгож байгаа төрийн өндөр албан тушаалтнуудыг тантай хамт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна.
“АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эрдэнэбат та өрөө төлөхгүй бол таны бөөрийг зарж өрөө авах болохыг анхаарна уу
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 ......... вэбсайт: https://nyhcs.site
Энэтхэгийн нэг ядуу тосгоны мөнгөний хэрэг гарсан хүмүүс бөөрөө өгч луйвардуулж мөнгө ч байхгүй, эрүүл мэнд ч байхгүй завж байгаа тухай ютүб дээр бичлэг үзэж байсан. Худал юм бичиж, эрхтэн худалдаалахыг сурталчлаад байгаа хүнийг манай хуулийнхан шалгамаар юм аа?
Энэ хулгайч өрөө төлөөгүй явна уу. Төлөхгүй удаад байгаа бол буудан хороо.
Bayarsaihan bol hohirogch , ali oligtoi gesen bussnesmanuudyn ergen toiron luivarchid heree shi ergeldej baidag biiz
Энэ хадгаламж эзэмшигчийн холбоо гэж цолоод байгаа холбоогий чинь урьд өмнө огт үзээгүй, сонсоогүй юм байна. Ш.Баярсайханы ойрын хэдэн танил хамаатан садангуулын холбоо болохыг чинь тогтоогоод өгчихлөөш дээ. Банк дээрэмдэх ажлын төлөвлөгөөнд энэ зэргийн эрээвэр хураавар санаа орсон байх байлгүй дээ. Арга ядарсан ч эр болдоо. Ш. Баярсайхан чиний хөлсний гарууд захаасаа балраад л байна.
china
Нийгэмд ийм маягаар хуурамч мэдээлэл түгээх хортой.
Энэ банкны хувьцаа эзэмшигчдийн холбоог НОМИНГИЙН БАЯРСАЙХАН БАНКИНД ХУВЬ НИЙЛҮҮЛЖ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧЭЭР ОРСОН ӨДРӨӨ БАЙГУУЛСАН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН 5 ГИШҮҮН НЬ ТУХАЙН ӨДРӨӨ БАНКИНД ДАНС ЭЗЭМШИГЧЭЭР ШИНЭЭР БҮРТГҮҮЛСЭН, БҮГД ДОРНОД АЙМГИЙН ХАРЬЯАТ ЭНХЭР НӨХРҮҮД ИЙМ БАЙДЛААР ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖҮҮЛЭХ ҮҮ БАЯРСАЙХАН АА АРИГ БАНК НЭГЧ ХАДГАЛМЖ ЭЗЭМШИГЧ ХОХИРООГҮЙ ХОХИРОХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ БАЙХАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ХУВЬ ДООЛИЙГ ЯРЬДАГ БОЛЧИХВОО
Эрдэнэбат луйварчин хүн