Цагдаагийн байгууллагаас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм.
Энэхүү аяны хүрээнд өнөөдөр /2023.09.01/ Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаар цагдаагийн алба хаагчид тусгай хөтөлбөрийн дагуу ажиллаж, “Хүүхэд хамгаалагч”, “School police”, Хамтарсан багийнхан хүүхдийг төөрөх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.
Сэтгэгдэл бичих