ГАДААД ХЭЛ СУРЧ БАЙГАА ХҮМҮҮС САЙН БАГШААР СУУРИА ЗӨВ ТАВИУЛАХ ХЭРЭГТЭЙ

“Нарны илч ээх” сургалт судалгааны төвийн захирал Д.Нямдолгортой гадаад хэл сурахад анхаарах зүйлс болон сургалтын төвийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Сүүлийн үед маш олон сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа гадаад хэлний сургалтын төвүүд олон байна. “Нарны илч ээх” сургалтын төвийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Багш нар болгон дэргэдээ сургалтын төв байгуулах хандлага бий болж байна. Миний анзаарч харснаар ихэнх сургалтын төвүүд 3-5 жил үйл ажиллагаа явуулаад хаалга бариад байх шиг. Манай “Нарны илч ээх” сургалт судалгааны төвийн тухайд 14 жил үйл ажиллагаа явуулж байна. Бид Хятад, Япон, Солонгос, Англи, Герман, Орос, Франц, Испани хэлний хичээл заадаг. Мөн Ерөнхий эрдмийн хичээлийн хоцрогдол арилгах, элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиадад бэлтгэх сургалтыг явуулж байна. Үүнээс гадна Япон, Солонгос улсад гэрээт ажилтнаар явах гэж байгаа хүмүүст зориулсан хэлний сургалт явуулдаг. Манай сургалтын төв 20 гаруй багштай. Боловсон хүчний хувьд 40-өөс дээш насны туршлагатай багш нар хичээл заадаг. Яагаад ахмад туршлагатай багш нарыг сонгодог вэ? гэвэл Нэгдүгээрт цаг сайн барьдаг. Хоёрдугаарт хичээлээ чин сэтгэлээсээ заадаг. Багш нарын маань талаас илүү хувь нь эрдмийн зэрэг цолтой. -Яагаад сургалт судалгааны төв гэж нэрлэсэн гэхээр манай төвд хандаж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувь нь хичээлийн хоцрогдолтой байдаг. Хүүхдүүд яагаад хичээл хоцрогдолтой болж байна вэ? гэдгийг судлахыг эрмэлзэж байна. Бид сургалтын төвөө түшиглэн хичээл хоцрогдол юунаас үүсч байна. Сургалтын орчноос болсон уу? Багшийн заах арга барилд байна уу? Сурах бичгээс болов уу? гээд шалтгааныг тодорхойлохыг зорьж байна. Энэ чиглэлд судалгааны ажил хийж хэвлүүлнэ. Судалгаагаа ажил хэрэг болгохын тулд төрийн бус байгууллагатай болсон. Судалгаанд суурилж хичээл зааснаар сургалтын чанар сайжирна мөн бусад сургалтын төвүүдээс ялгарна гэж бодож байна.

 

 

Гадаад хэл сурахаар сонирхож байгаа хүмүүс анги дүүргэлтэд анхаарал хандуулдаг. Нэг ангид дунджаар хэдэн хүн суралцдаг вэ?

2-4 хүнтэй хагас ганцаарчилсан байдлаар хичээллэдэг. Манай сургалтын төвд суралцсан хүмүүс ах дүүгээ, найз нөхдөө их дагуулж ирдэг дээ. Хандалтын хувьд нас насны хүмүүс манай төвд суралцахаар ирж байна. Солонгос улсад гэрээт ажилтнаар явах гэж байгаа хүмүүс манайд бас ханддаг. Мужаан, Инженер гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс ирнэ. Олон жил хичээл номоос хол байж ажил хөдөлмөр хийсэн хүнд хэл заана гэдэг багшаас ур чадвар шаардана. Гэхдээ хамгийн гол нь багш чин сэтгэлээсээ хичээлээ зааж, сурч байгаа хүн зүтгэл гаргах их чухал.

 

Заах арга барилын тухайд ?

Манай “Нарны илч ээх” сургалт судалгааны төвийн багш нар хичээлээ чин сэтгэлээсээ заадаг. Ахмад туршлагатай багш нарыг сонгосон маань ч үүнтэй холбоотой. Багш хүн чинь хүүхдүүдээ юм сурч байвал л баярладаг. Хичээл дээр сурагч эвшээхэд л миний санаа зовж эхэлдэг. Өрөө халуун байна уу? Би хичээлээ уйтгартай зааж байна уу? гээд сэтгэл их зовдог. Тийм болохоор багш, эмч нар заяагдмал байдаг гэж бодог. Их мэдлэгтэй багш байлаа гээд хичээлээ чин сэтгэлээсээ заахгүй бол үр дүн гарахгүй.

 

Танай сургалтын төвийн төлбөр хэд вэ?

Ганцаарчилсан сургалт 250 мянган төгрөг, Групп сургалтын төлбөр 130 мянган төгрөг. Эхний сургалтад төлбөрөө бүтэн төлнө. Хоёр дахь удаагаа суралцсан тохиолдолд 5 хувь, Гурав дахь удаагаа бол 10 хувийн хөнгөлөлттэй суралцдаг.

Гадаад хэл суралцаж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

Уйгагүй хүн Уул нүхэлнэ гэж үг бий.  Хэл сурахад хичээл зүтгэл маш чухал.  Бичих нь үг цээжлэхээс 16 дахин үр дүнтэй. Үүнийг судалгаагаар тогтоосон байдаг. Хэл сурч байгаа хүн аль болох гадаад үгийг бичиж оюундаа тогтоох хэрэгтэй.

Танай сургалтын төвд ямар хэл сурахаар хүмүүс их хандаж байна.

Монголчууд хятад англи хэлийг их сурч байна. Гадаадад сурах, ажиллах сонирхолтой хүмүүс энэ хоёр хэлийг ихэвчлэн сурдаг.

Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

Сүүлийн үед сургалтын төвүүдээс надад багшлах санал ирж байна. Өмнө нь ажлын саналаас татгалздаг байлаа. Одоо бол хүлээн авч багшлах нь зөв гэж бодох болсон. Өөр сургалтын төвд багшилж заах арга барилыг судлах, цаашлаад хамтын ажиллагаа тогтоох сонирхолтой байна. 2-3 сургалтын төвөөс хамтран ажиллах санал ирсэн. Яагаад хамтран ажиллах нь зүйтэй гэж бодсон гэхээр манай сургалтын төвд хандсан хүмүүс салбартай юу? гэж их асуудаг. Харин манайд байдаггүй. Тухайлбал 13-р хороололд салбартай юу гэж хүмүүс их асуудаг. Тийм болохоор сургалтын төвүүдтэй хамтын ажиллагаа тогтоож, хэл сурах, мэдлэгээ ахиулах хүсэлтэй хүмүүст хүрч ажиллах бодол байна.

Бие дааж гадаад хэл сурч байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Эхний ээлжинд сууриа сайн тавих хэрэгтэй.  Сайн багшаар авиа зүйн хичээл заалгах их чухал. Гадаад хэл сурч байгаа хүн тухайн хэлний аялгаар ярихгүй бол хэл сурсны үр дүн гарахгүй. Тиймээс туршлагатай сайн багшаар сууриа сайн тавиулах хэрэгтэй. Гадаад хэлийг сайн эзэмшинэ гэдэг бусдаас нэг шат дээр зогслоо л гэсэн үг.

 

Монгени цогцолбор сургуулийн сурагч З.Дөлгөөн:

Зуны амралтаараа “Нарны илч ээх” сургалт судалгааны төвд Англи хэлний хичээл заалгадаг. Одоо 4 дэх жилдээ энэ төвд хичээллэж байна. Хагас ганцаарчилсан байдлаар хичээл заадаг болохоор илүү үр дүнтэй байдаг. Би сургуулийнхаа Англи хэлний илтгэлийн тэмцээнд оролцоод тусгай байр эзэлсэн. Туршлагатай багш нараар хичээл залгаж, хэлний мэдлэгээ ахиулсан нь үүнд нөлөөлсөн гэж боддог.

“Нарны илч ээх” сургалт судалгааны төвийн хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17-р хороо, Их Монгол дээд сургуулийн 2 давхарт 20 тоот Холбоо барих утас: 99700693, 91196283

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss