Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УБХ болон УИХ-ын гишүүн асан Жамбын Норовсамбуу агсныг өнөөдөр /2022.05.23/ УДЭТ-аас сүүлчийн замд нь үдлээ. Тэрээр ухамсарт амьдралаа тэр чигээр нь Монгол Улс, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан туршлагатай улстөрч, монгол төрийн тулхтай түшээ байсныг өнөөдөр гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, үе үеийн ажлын хамт олон нь дурсан санагалзаж, эмгэнэн гашуудаж байна.
Улс орны нийгэм, эдийн засагт үүссэн хүндхэн асуудлуудыг хор хохирол багатай даван туулахын тулд зөвхөн ард иргэд бус төр засгийн түвшинд ч бүсээ чангалах хэрэгтэй гэдэг шаардлагыг өнгөрсөн сард олон нийтийн зүгээс жагсаал, цуглаан хийж тавьсан билээ.
Монголын толгой баячуудын нэг Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд эхнэрээсээ салсан гэх мэдээлэл шуугиан тарьж байгаад намжаад байсан. Тэгвэл өнөөдөр түүний салсан эхнэр Х.Янжингаажид цахим хуудастаа "Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм" гэх агуулгатай мэдээллийг орууллаа. Тэрбээр:
"Шүүдэр продакшн"-ы бүтээл "Хотулун гүнж" УСК Латин Америкийн бүсэд зарагджээ. Berlinale-2022-т оролцохдоо гэрээ хийсэн дистрибьютер нь уг киног олон улсад худалдахдаа Wrestlibg Princess буюу "Бөх гүнж" нэрээр анхны худалдааг хийж буй нь энэ аж. "Бөх гүнж" УСК Төв Америкийн Мексик, Хондурас, Панама, Никарагуа зэрэг улсууд, Өмнөд Америкийн Боливи,Бразил, Чили, Уругвай, Парагвай, Суринам зэрэг орнуудад онцгой эрхээр, Британий Виржин арлууд, Доминикан, Доминиканы БНУ, Мартиник, Сейманы арлууд, Куба зэрэг бусад орнуудад нь non exclusive буюу онцгой бус эрхээр португали, испани хэлээр орчуулагдан гарах аж. Энэ нь Латин Америкийн бүс даяар Монгол кино зарагдаж, 2-р зах зээлд нэгэн зэрэг цацагдаж буй анхны тохиолдол, Соёлын яамны хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэл хэрэгжиж монголын кино экспортлогдож буй сайхан жишээ юм
Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын амаргүй нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн баярыг нийтээр тэмдэглээгүй. Тэгвэл энэ жилийн хувьд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхээр болоод буй
Нийслэлийн Ардчилсан намаас энэ сарын 11-ний өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгуулах үеэр үг хэлж байсан гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу Х.Бээжин нарын эсэргүүцэгчид гурил цацсан. Гэтэл өнөөдөр Х.Бээжин “дотоодын дайсан болсон Э.Бат-Үүл нарт гурил цацаж, эхний сануулга өгсөн” гэх утга бүхий мэдээлэл хийв. Тэрээр дараагийн арга хэмжээ болгож, сахилгагүй хүүхдээ хүмүүжүүлдэг эртний дом ёсоор Э.Бат-Үүл нарыг ташуураар ороолгож, дом хийнэ гэв. Хэвлэлийн хурлыг манай зарим сайтууд лайвдав. Мэдээж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үг хэлэх эрх нь түүнд бий. Харин дамжуулах эсэх нь манай хэвлэл мэдээллийнхний эрх. Ямартай ч дамжуулж байгаа лайвыг хангалттай олон хүн сонирхож үзэв. Харамсалтай нь тэдний бичиж байгаа сэтгэгдлээс харвал “монголчууд дээр доргүй галзуурчээ” гэж хэлмээр...
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.16) Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө. Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Анх 1996 онд манай улсын интернет хэрэглэгчид 500 гаран байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 2.600.000-д хүрч, хүн амын 84.7% нь ухаалаг утас хэрэглэж байна
Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ. Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан өчигдөр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав. 2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм. Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна. Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар таницлууллаа. Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцлоод Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэв. Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд: 1.Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. 2.Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна
Элчин сайдын яаманд “дархлагдсан” цөөнгүй дипломатич бий. Тэдний нэг нь 12 жил дипломат алба хашсан Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Д.Батжаргал
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд бараалхав.
НББХ-ны хуралдаанаас Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн байна
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй
НЗДТГ-аас энэ сарын 28-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл зам хэрхэн, хаагуур хаах мэдээллийг хүргэж байна. Нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм. “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог
Лам засал хийх нэрээр 15 настай охиныг дуудаж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Хэрэг явдлыг сануулбал, тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам нь "сэржим өргүүлэх хэрэгтэй байна" гэж тухайн охиныг дуудаж гаргасан байжээ