Олон улсын таеквон-догийн Монголын холбооны “Эхлэл” клубийн нэрэмжит “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн Сүхбаатар аймагт эхэллээ. Энэ удаагийн цомын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө. Тэмцээн тулаан, түль, хосен сүль, хувийн болон багийн төрлөөр явагдах юм
Насанд хүрэгчид болон мастер ангилалын таеквондогийн Монгол Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн спортын төв ордны “А” зааланд эхэллээ
МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүү нарын мэргэжлийн боксын чансаа ахиулах тулаан маргааш буюу 2022.02.22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо болно.
МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүү нарын мэргэжлийн тулаан ирэх мягмар гарагт буюу 2022 оны 2-р сарын 22-ны өдрийн 22 цагт ОХУ-ын Москва хотод болно. Тэгвэл тус тулааныг фэйсбүүкээр үзэх боломжийг бүрдүүлжээ. Үүнийг тул Хаан банкны 5123094030 Цэндбаатар гэсэн дансанд 2200 төгрөг шилжүүлж, гүйлгээ баталгаажсан зургаа /Гүйлгээний утга дээр fb нэрээ бичих/ https://www.facebook.com/tsendbaatar.e/ энэхүү пэйжийн мессеж рүү ирэх мягмарын гарагын 22 цагаас өмнө илгээх юм байна. Тус группд нэгдсэнээр та дуу дүрсний өндөр чанартайгаар тулааныг шууд үзэх боломжтой аж
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө ОХУ-ын нийслэл Москва хотыг зорив. Тулаан 2022 оны 2 дугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан юм
Холимог тулааны дэлхийн ноён оргил болсон UFC холбоонд талын шуурга хочит Данаагийн Батгэрэл албан ёсны дөрөв дэх тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр GCMMA-холбоонд дөрөв дараалан ялалт байгуулан UFC-д эргэн ирж буй Brandon Davis хэмээх тулаанч гэдгийг бид өмнө нь мэдээлсэн
Америкийн нэгдсэн улсын Алабама мужаас гаралтай Деонтей Уайлдер нь өдгөө 35 настай хэрнэ, одоог хүртэл идэвхтэй байгаа хүнд жингийн шилдэг 9 боксчдын нэг юм . Тэрээр мэргэжлийн боксод орхосоо өмнө сонирхогчдын боксод хүч үзэж 20 гаруйхан насандаа Хятад улсын Бейжин хотод зохиогдсон зуны Олимпод хүрэл медал хүртсэн
Токиогийн олимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт Засгийн газраас 20 сая төгрөгөөр шагналаа. Батламжид: "Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар танаа, Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Токио-2020 зуны олимпт дэлхийн шилдэг тамирчидтай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж боксын төрөлд тавдугаар байр эзэлсэн бахдам амжилт, эх орныхоо нэрийг цуурайтуулан дэлхий дахинд сурталчлан таниулж биеийн тамир спортоор хичээллэхийн ач холбогдол үлгэр дуурайллыг өөрийн биеэр үзүүлсэн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж 20 САЯ төгрөгөөр шагнаж, батламж гардуулав
Монголын боксын холбоо хуралдаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг хөөх шийдвэр гаргасан. Учир нь удаа дараа ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн хөөхөөр шийдвэрлэсэн
Таеквондогийн “Их багш”-ийг Гавьяат тамирчин цолонд тодорхойлжээ Монгол Улсад олимпын таеквондогийн спортын анхны дэвжээг нээж, Монголын Таеквондогийн Холбооны тулгын шанг татсан С.Ган-Эрдэнийг спорт сонирхогчид андахгүй. Тэр дундаа таеквондогийнхон түүнийг “ИХ БАГШ” гэдэг
АНУ-ын Флорида мужид 4-р сарын 24-ний бямба гарагт зохион байгуулагдах UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын Хавай мужаас гарсан Кевин Нативидад гэх тулаанч тодорсон байна. 2019 оны наймдугаар сард UFC-тэй 4 тулааны гэрээ байгуулсан Д.Батгэрэл нь Монголынхоо MGL-1 холбооны кикбокс болон холимог тулааны аваргын бүсийг эзэмшдэг хоёр тамирчны нэг юм. Тэрээр холимог тулааны /61кг/-д тулалддаг бөгөөд мэргэжлийн 8 тулаанд оролцохдоо 6 ялсан амжилттайгаар карьераа итгэл төгс үргэлжлүүлж явна. UFC-д амжилт гаргаж яваа залуугаа дэмжихийг хүсвэл инстаграмм хуудсыг нь дагаж, дэмжих ёстой юм байна
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт мэргэжлийн боксын тулаанч Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийлээ. Тоглолт Монголын цагаар өнөөдөр өглөө буюу энэ сарын 20-ны өглөө 09:00
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт мэргэжлийн боксын тулаанч Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдах нь. Тоглолт Монголын цагаар маргааш өглөө буюу энэ сарын 20-ны өглөө 09 цагт эхэлнэ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаатай хамтран ажиллах хариуцлагын гэрээг үзэглэлээ. Г.Халиунаа нь МҮОХ-ноос энэ оны гуравдугаар сарын 04-нд Монголын спорт холбоодуудын дунд зарлагдсан ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт дасгалжуулагчын сургалтад сонгогдосон байна. Ингэснээр тэрбээр АНУ-ын Делаваре их сургуульд хагас жилийн турш цахим болон танхимын сургалтад суралцах юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ийн жингийн Дэлхийн аварга “KING TUG” Н.Төгсцогт энэ сарын 19-нд Мексикийн “Zurdito” ( Солгой) хочит Эдуардо Рамирес тулалдах ёстой байсан. Тэгвэл Эдуардо Рамиресийн “ ковид-19”-ийн сорьц эерэг буюу халдвартай гарсан байна. Тиймээс WBC холбооноос Н.Төгсцогтын өрсөлдөгчийг өөрчилж, нэрийг нь зарлалаа.
Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд өнөөдөр хуралдаж дараах ажлуудыг эрчимжүүлэхээр тохирчээ. Үүнд:
Мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ийн жингийн Дэлхийн аварга “KING TUG” буюу Н.Төгсцогт маань ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн Эдуардо Рамирес хэмээх боксчинтой хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрх авахын төлөө тулалдахаар болсон. Энэхүү тулаан Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “ Mohegan Sun Arena” ордонд болох юм.
2020 оны УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Амарбаясгалантай ярилцлаа. “Хар салхи” хочит тэрбээр Мэргэжлийн кик бокс, муай тай боксын дэлхийн аварга, холимог тулааны тамирчин, бизнесийн удирдлагын магистр, “Шинобү” ХХК-ийн Ерөнхий захирал билээ.