Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ2020, 8 сар 21. 17:03

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр/08.21/ “Их тэнгэр” цогцолборт боллоо. 

Дэлхийн шатрын онлайн олимиадад Монголын баг, тамирчид тэргүүн хэсэгт тоглоно2020, 8 сар 17. 15:25

Дэлхийн шатрын олимпиад түүхэндээ анх удаа онлайн зохион байгуулагдаж байгаа талаар Монголын шатрын холбоо өнөөдөр мэдээлэл өглөө.Дэлхий нийтийг цочроосон цар тахалтай холбоотойгоор 44 дэх удаагийн Дэлхийн Шатрын Олимпиад 2021 онд зохион байгуулагдахаар хойшлоод байсан. Гэвч энэ хүнд цаг үед Дэлхийн Шатрын Холбоо цахим орчинд тоглож болдгоороо онцлогтой спортын давуу талаа ашиглан олимпийн хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадыг 2020 оны 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 30-ны хооронд www.chess.com цахим сайтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадыг зохион байгуулж байна

Ой тогтоолтын тамирчид 67 багц медаль хүртлээ2019, 10 сар 8. 13:05

Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд 13 орны 133 тамирчид хоёр өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Монгол даамчдаас Б.Мөнхжин, Б.Мишээл нар Их мастер цол хүртжээ2019, 10 сар 1. 11:10

Дэлхийн даамын холбоо /FMJD/-ны улирал тутамд гаргадаг шинэчлэгдсэн чансаа 2019 оны 10 дугаар сарын 1-нд гарсан бөгөөд Ази тивийн насанд хүрэгчдийн аварга Б.Мөнхжин, Б.Мишээл нарт тус холбооноос Их мастер (International Grandmaster) цолыг албан ёсоор олгосон байна.

АЛДРЫН ЭЗЭД: Хоёр биенээ хурцалж бас хөглөж яваа ихэр шатарчид буюу ирээдүйн их мастерууд2019, 8 сар 20. 8:10

Спорт гэдэг олон төрөл. Төрөл бүр нь тэр хэрээрээ сонирхолтой бас онцлогтой. Тэр дундаа оюуны спорт буюу шатрын спорт нь хүүхэд багачууд төдийгүй залуусын хүртэл тархийг "хөглөж", ухааныг тэлдэг учиртай.

Их мастер А.Энхтуул түргэн тоглолтын Азийн аварга боллоо2019, 6 сар 19. 11:50

Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн АШТ -нд эх орноо төлөөлөн олон улсын шатрын их мастер А.Энхтуул оролцож, түргэн тоглолтын төрөлд аварга боллоо

Бяцхан оюун ухааны тамирчид Киргизстаныг гайхшруулж байна2019, 6 сар 18. 12:10

Энэ сарын 16-наас 20-ны хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык Кол хотод үргэлжилж буй "Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4-12 насны 21 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох байсан хэдий ч цаг агаарын хүндрэлийн улмаас нислэг саатаж арав хүртэлх насны 15 тамирчин маань тэмцээнд оролцох боломжгүй болсон билээ. Нэгэнт билетээ авчихсан байсан бага насны 9 тамирчин маань ах, эгч нараа дэмжих, тухайн улсаар аялах хүсэлтэй байсан учир тус улсыг зорьсон юм. Тэмцээн болж буй газар ирэхэд 9 насны ангилалын зөвхөн дээд түвшний тамирчдын дунд зохиогдох тэмцээн эхлэх гэж байлаа. Нэгэнт ирснийх бага насны тамирчдаа шагналт байрт орохгүй ч гэсэн тус тэмцээнд өрсөлдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд зохион байгуулагчид зөвшөөрсөн юм

Т.Мөнхзул анх удаагаа Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв2019, 6 сар 18. 8:53

Монгол Улсаас анх удаа ДШХ-ны Мастер Төрмөнхийн Мөнхзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ..... 2019 оны 6 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д амжилттай зохиогдож өндөрлөлөө.Тэмцээнд 20-иод орны 100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн ИМЭ, ОУМ Б.Мөнгөнтуул, ОУМ Н.Баттулга, ОУМ С.Билгүүн, ДШХ-ны ДМЭ Т.Мөнхзул, ДШХ-ны Мастер Г.Амартүвшин нар оролцсон.Тэмцээний нээлттэй ангилалд Вьетнамын тамирчин ИМ Ли Куан Ли, эмэгтэй ангилалд Казакстаны тамирчин ОУМ Динара нар түрүүлсэн бол Монгол Улсаас анх удаагаа ДШХ-ны Дэд Мастер Т.Мөнхзул ТИВИЙН ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирлаа. Тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчиддаа баяр хүргэе!!!Монголын Шатрын Холбоо

Ой тогтоолтын дэлхийн аварга В.Янжаагийн тухай баримтат кино гарна2019, 6 сар 14. 11:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерын эзэн, ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга В.Янжаагийн тухай баримтат киног  удахгүй нээх  юм байна.  Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа Н.Янжаа дөрвөн настайдаа аав ээжийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ. Мөн Стокгольмын их сургуулийг хоёр жилийн дотор дүүргэж, бакалавр зэрэгтэй болсон бол одоо хиймэл оюун ухааны чиглэлээр АНУ-д суралцаж байгаа юм.  “Долоо хоногийн дараа миний тоглосон ой тогтоолтын тухай баримтат киног хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно” гэж В.Янжаа ярьжээ

Д.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм2019, 5 сар 22. 10:45

Соробан сампингаар хичээллэдэг монгол хүүхэд Япон улсын Ибараки мужийн аварга болсон мэдээ хэд хоногийн өмнө дуулдаж, бахархах сэтгэл төрж суулаа. Оюуны спорт болгон хөгжүүлж буй соробаны гарал үүсэл Японоос эхлэлтэй

ОУИМ Д.Эрдэнэбилэг 14 дэх, ДДХМ Г.Хэрлэнмөрөн анхныхаа түрүүг хүртлээ2019, 5 сар 2. 11:40

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм

Монголынхоо рекордыг "Дэлхийд тунхагласан Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ"2019, 4 сар 23. 10:20

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний "аварга"-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа.  Энэхүү тэмцээний бага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн ялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн эх орондоо өчигдөр ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авсан юм.  Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход  "Би зургаан тамирчинтай өрсөлдсөн

Ази тивийн 3.3 бүсийн АШТ-ий аваргууд тодорлоо2019, 4 сар 17. 10:45

Монгол Улсын Их Хурлын Дэд Дарга Я.Санжмятавын ивээл дор зохиогдож буй "АЗИ ТИВИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН" 2019 оны 04-р сарын 06-16-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож аваргуудаа тодорууллаа.Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн нь чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох тивийн 2 дахь том тэмцээн юм.Тус тэмцээний шилдэг 2 эрэгтэй шатарчин Дэлхийн Цом-д оролцох эрх, шилдэг эмэгтэй шатарчин Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрх авдаг.Энэ эрхийн төлөө 1. Вьетнам2

Өсвөрийн шатарчин Ц.Анударь, Г.Халиунаа нар Ази тивийн аварга боллоо2019, 4 сар 10. 14:42

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА шалгаруулах тэмцээн 4 сарын 1-10ны хооронд Шри ланк улсын Калутара хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.Тус тэмцээнд эх орноо төлөөлөн 17 өсвөрийн шатарчид оролцсоноос.СТАНДАРТ ТӨРӨЛДЦ.Анударь-Алтан медальЛ.Очирбат-Хүрэл медальГ.Халиунаа-Шагналт 4 р байрРАПИД ТӨРӨЛДГ.Халиунаа-Алтан медальЛ.Очирбат-Хүрэл медаль.Э.Зол-учрал Шагналт 4 р байр.М.Мөнхпүрэв Шагналт 5 р байр.Охидын 8 н насны ангилалд багийн дүнгээр мөнгөн медальБЛИЦ ТӨРӨЛДЭ.Зол-учрал мөнгөн медальБ.Хулан Шагналт 5 р байр тус тус эзэллээ

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Улаанбаатарт эхэллээ2019, 4 сар 8. 14:46

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, "Монголын шатрын холбоо" хамтран анх удаа зохион байгуулж байгаа "Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлт боллоо. Тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцохоор иржээ. Тухайлбал,  Филиппин улсын тамирчин Азийн анхны их мастер Eugene-Torre, Индонез улсын тамирчин их мастер Susanto Megaranto, Вьетнам улсын тамирчин их мастер Tran MinThang, Индонез улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Novendra Priasmo, Вьетнам улсын олон улсын мастер Tran Tuan Minh, Монгол Улсаас их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй тамирчид оролцож байна

Дэлхийн рекордууд шинэчлэгдсэн оюун ухааны УАШТ өндөрлөлөө2019, 4 сар 8. 12:30

Монголын Оюун ухааны академиас санаачлан 2019 оны дөрөвдүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Корпорэйт зочид буудлын хурлын танхимд  Ой тогтоолын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер ес, Их мастер гурав, Олон улсын их мастер дөрөв буюу нийт 16 Олон улсын цолтой тамирчид оролцсон бөгөөд Геннесийн дээд амжилт эзэмшдэг эгч дүү ихэр тамирчид болох ОУИХ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй 108 тамирчид оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчидаа  шалгарууллаа. Тэмцээний шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцон баг тамирчидад амжилт хүсэж, үг хэлэхдээ “Оюун Ухааны энэхүү тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа академийн хамт олонд талархалаа илэрхийлье. Тэмцээнд оролцож байгаа хүүхэд залуучууд болон тэднийг дэмжиж тэмцээнд оролцуулж байгаа эцэг эхчүүдэд амжилт хүсье

Ой тогтоолтын УАШТ: Дэлхийн рекордууд шинэлэгдлээ2019, 4 сар 6. 13:07

 Өнөөдөр эхэлсэн 9 дэх удаагийн Ой тогтоолтын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээний 2 дахь төрөл буюу “Хоёртын тоолол” төрлийн дүн гарч бүх нас (бага, өсвөр, насанд хүрэгчид)-ны ангилалд Дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тодруулбал насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж буй Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУИМ Н.Мөнхшүр 5 минутад 1467 цифр тогтоон алдаагүй санасан бол өсвөр насны ангилалд өрсөлдөж буй Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ, Ажнай Корпорацийн тамирчин Э.Лхагвадулам 1272 цифр, бага насны ангилалд өрсөлдсөн Дэлхийн аваргын алтан медальт Ш.Наранбат 804 цифр тус тус тогтоож алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилтуудыг шинэчиллээ. Хоёртын тоолол төрлийн дүрмийг танилцуулахад, тамирчин 5 минутын хугацаанд эгнээндээ 30 цифр бүхий аль болох олон тоог тогтоож алдаагүй санах чадвараараа өрсөлдөнө

Оюун ухааны шилдгүүдийн 9 дэх удаагийн УАШТ эхэллээ2019, 4 сар 5. 12:30

Энэ сарын 5, 6-нд буюу өнөөдөр болон маргааш үргэлжлэх Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 9 дэх удаагийн тэмцээн амжилттай эхэллээ. Тус тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Энэ удаагийн тэмцээнд Олон Улсын Мастер 9, Их Мастер 3, Олон Улсын Их Мастер 4 буюу нийт 16 олон улсын цолтой тамирчид оролцож байгаа ба Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчид болох ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна. Өглөө тэмцээний нээлт сайхан болж шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөснөөр тэмцээн эхэлсэн юм

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss