Японы Засгийн газар ирэх сараас эхлэн урт хугацааны буюу хамгийн багадаа гурван сарын аяллын визээр ирж байгаа гадны жуулчдыг хилээр нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар Kyodo News агентлаг мэдээллээ. Өдөрт 1000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан олон улсын онгоцны буудлуудад коронавирусийн халдварын шинжилгээ хийх цэгүүдийг нэмж байрлуулж байгаа аж. Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Японы Засгийн газар дэлхийн 159 улс орон, бүс нутгийн иргэдийг Япон руу нэвтрэхийг хориглоод байсан юм
Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлжээ. Японы парламент шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалтыг удахгүй явуулна. Шинэ Ерөнхий сайдаар эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэ болох ёстой. Үүний дараа Сүга Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулна.
Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өвөрмонгол дахь Хятадын коммунист намын соёлын генецидийг зогсоох санаачилгын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Энэ удаа Америкийн Засгийн газар, Конгресст хандсан. Цаашилбал, НҮБ, Европын Холбоо, хүний эрхийн байгууллагууд гэх мэтээр өргөжих боломжтой. Уг санаачилгад бичсэнээр 2020 оны есдүгээр сараас Хятадын Засгийн Газраас Өвөрмонголын сургуульд анхан шатны боловсрол олгох хэлийг монголоор биш мандаринаар солих ажиллагааг хүч төрөн хэрэгжүүлж байна.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирусийн халдвар маш эрчимтэй тархаж 7 хоног дараалан нэг өдөрт 200-300 тохиолдол шинээр илэрч байгаа тул БНСУ-д улс даяар хорио цээрийн дэглэмийг 2 дугаар шатлалд, 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийслэл Сөүл болон ойр орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийн эцсийн шатны өмнөх буюу чангатгасан 2.5 дугаар шатлалд тус тус шилжүүлээд байна.
Японы Окинава мужийг далайн “Майсак” хүчтэй хар салхи дайран өнгөрч Кюүшюү бүсийн баруун хойд хэсэг буюу Нагасаки мужийн зарим хэсгээр дайран өнгөрөх төлөвтэй байна. Тус далайн хар салхинаас улмаас өчигдрийн байдлаар Окинава мужийн 30 мянган гаруй өрх цахилгаангүй үлджээ
Энэтхэг дэх шинэ төрлийн коронавирус туссан иргэдийн тусгаарлан эмчлэх байранд 14 настай охин хүчирхийлүүлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус улсын нийслэл Шинэ Дели хот дахь эмнэлэгт уг хэрэг гарсан бөгөөд, цагдаагийн газраас 19 настай хүүг буруутгаад байгаа аж. “19 настай тэр хүү охиныг урьд нь таньдаггүй байсан. Яг эмнэлгийн тусгаарласан бүсэд уг хэргийг үйлдсэн” гэж цагдаагийн офицер CNN-д өгсөн тодруулгадаа дурджээ. Хэргийг үйлдэгч болон хүчирхийлүүлсэн охин хоёул шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр батлагдсан байна. Цагдаагийн газраас үйл явдал болж байх үед хамт байлцсан, 19 настай хүүгийн найз гэх 20 настай эрийг саатуулаад буй аж
Долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө БНСУ-ын Сөүл хотын 24 цагийн нэгэн дэлгүүрт 30-40 насны гурван монгол залуу согтууруулах ундаа ууж байхдаа муудалцаж, улмаар нэгийгээ архины шилээр цохиж, зодсоны улмаас биед нь хүнд бэртэл учруулсан байна.
Өмнөд Солонгосын Бусан хотын жуулчид, амрагчдын ихээр цуглардаг далайн эргүүд дээр амны хаалтгүй зугаалбал гурван сая вон хүртэл мөнгөөр торгох шийдвэр гаргажээ.
Сөүл хотын дарга Пак Вон Сүн өнгөрсөн долоо хоногт ууланд амиа хорлож нас барсан билээ. Түүний амиа хорлох болсон шалтгаан нь нарийн бичгээр нь ажиллаж байсан эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгтэй холбоотой гэж үзэж буй.
ОХУ-ын Алс Дорнодын хязгаар нутгийн Хабаровск хотноо сүүлийн гурав хоногт 30 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаал хийж, Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрохыг шаарджээ. Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургалыг баривчилсныг эсэргүүцэн жагсагчид түүнийг нэн даруй суллахыг шаардахын сацуу Владимир Путиныг огцрохыг шаардсан аж
Сөүл хотын захирагч Паг Вон Сүн өнөөдөр өглөө 0 цаг 1 минутанд нас барсан байдалтайгаар олджээ. 7 цагийн турш үргэлжилсэн хайгуулын эцэст Пугагсан уулнаас нас барсан байдалтайгаар олдсон байна. Цагдаагийн газраас гэр бүлийнхэнтэй нь задлан шинжилгээнд оруулах эсэхийг тохиролцсоны дараагаар задлан шинжилгээ хийгдэнэ. Сөүл хотын захирагч алга болсон гэсэн дуудлагын дагуу цагдаагийн 635 ажилтан, онцгой албаны 138 ажилтан, 6 ширхэг дрон, 9 үнэрч нохой хайгуулд гарсан байна. Тэрээр 2011 оноос хойш тасралтгүй Сөүл хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд нэр хүндтэй улс төрч байсан юм
БНСУ-ын үндэсний агаарын тээврийн “Korean Air” компани зургадугаар сараас олон улсын зарим чиглэлийн нислэгээ сэргээхээр “Business Travel News” сайт мэдээллээ.