Канадын судлаачид 50 настай цагаан акулыг "Далайн хатан хаан" хэмээн нэрлэжээ2020, 10 сар 6. 10:51

 Канад улсын Nova Scotia, орчмын далайд  ажиллаж байсан судлаачид 3541 фунт жинтэй, 17 фут 2 инч урттай асар том цагаан акулыг  олжээ.  Судлаачид түүнийг дэлхий дээрх хамгийн том акул хэмээн тэмдэглэсэн байна.  “OCEARCH” ТББ-ын  эрдэмтэд эмэгчин акулыг "Далайн хатан" хэмээн тодорхойлж, түүнийг “Иukumi” хэмээн нэрлэжээ.  “Nukumi”  гэдэг нь  уугуул Америкийн Микмачуудын домогт гардаг хөгшин эмэгтэйн дуудлага нэр ажээ. 

Кевин Дурант коронавирусийн халдвар авчээ2020, 3 сар 18. 9:55

“Брүүклин нетс” багийн дөрвөн тоглогчоос коронавирусын халдвар илэрчээ. Тэдний нэг нь алдарт сагсан бамбагчин, NBA-ийн хошой аварга, олимпийн хоёр удаагийн аварга Кевин Дурант аж. “Брүүклин нест” баг хамгийн сүүлд “Лос-Анжелес лэйкерс” багийнхан тамирчидтайгаа энэ сарын 10-нд тогложээ. Тиймээс “Лос-Анжелес лэйкерс” багийнхан коронавирусийн шинжилгээ өгөхөөр болжээ. 

Хонконгийн жагсагчид эмнэлгийн түргэний машинд зам тавьж өгч байгаа нь Бичлэг2019, 6 сар 17. 15:28

Зам хааж жагссан Хонконгийн жагсагчид эмнэлгийн түргэний машинд зам тавьж өгч байгаа нь.Энэ бол нийгмийн асар их төлөвшил, том боловсрол, гүн хүндэтгэлийг харуулж байна.

Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна2019, 6 сар 13. 15:38

Хэдийгээр энэ хэрэг хүний ёсонд үл нийцэх жигшүүрт хэрэг төдийгүй ялангуяа эмэгтэй хүнээс ийм үйлдэл гарах болсон гэдэгт итгэхийн аргагүй хүнд гэмт хэрэг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Бичигч миний бие энэхүү хэргийг та бүхэнд хүргэх болсон шалтгаан нь БНСУ-ын хэмжээнд дуулиан тариад буй уг хэргийг тус улсад сурч, ажиллан амьдран суугаа Монгол иргэддээ сэрэмжлүүлэх зорилго агуулсан билээ

12 настай хүү бусдад амьдрал бэлэглэжээ2019, 6 сар 13. 12:00

 Өнгөрсөн 2 сард Пусан хотын Хэ Үн Дэ-гийн нэгэн зочид буудлын усан санд хөлөө хавчуулан гэмтсэн бага ангийн сурагч 100 гаруй өдөр ухаангүй байсны эцэст үе тэнгийн 3 хүнд амьдрал бэлэглэн тэнгэрийн оронд морилжээ.     БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр өнгөрсөн 2019.02.17 өдөр Пусан хотын Хэ Үн Дэ-гийн Гранд зочид буудлын усан сангийн төмөр шатанд хөлөө хавчуулсан осолд өртсөн 12 настай И Ги Пэк хүү 100 гаруй өдөр ухаангүй ком-ын байдалтай байжээ.    Сайн эмч нарын хичээл зүтгэл, эцэг эхийн залбирал түүнд туслахаасаа нэгэнт өнгөрсөн тэр үед түүний эцэг, эх “Эрүүл эрхтэнг бусдад шилжүүлэн суулгаж туслах” шийдвэр гаргажээ.    Уг шийдвэрийн дагуу Өмнөд Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажилтангууд хүүгийн зүүн, баруун бөөр болон элэг-ийг түүний үе тэнгийн эрхтэн шаардлагатай байсан 3 хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ.    И Ги Пэк хүүгийн эцэг эхийн хэлснээр “Өдөр ирэх бүр улам дордох хүүгийн биеийн байдалд сэтгэл өвдөхийн хирээр бидэнтэй адил зовж шаналж буй эцэг эхчүүдэд туслах сэтгэл төрсөн” гэжээ

Цагдаагийн эргүүлийн машин бусдын машиныг мөргөөд хэргийн газраас зугтжээ2019, 6 сар 11. 11:00

Зогсоолд байрлуулсан машиныг маань хэн нэгэн мөргөчихөөд хэнэг ч үгүй алга болсон бол хичнээн уур хүрэх билээ. Тэгвэл тэр хэрэгтэн нь цагдаагийн ажилтан тэр дундаа эргүүлийн цагдаагийн машинаар мөргөсөн гэдгийг мэдвэл та энэ хэрэг хичнээн утгагүй болохыг ойлгоно

Охидын КАRА хамтлагийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ2019, 5 сар 28. 11:00

Өмнөд Солонгосын К-РОР-ын охидын КАRА хамтлагийн гишүүн 28 настай дуучин Гү Ха Ра өчигдөр өглөө амиа хорлохыг завдсан байна.    Цагдаагийн газрын мэдэгдснээр өчигдөр буюу 2019.05.26 өдрийн 00:41 цагт түүний менежер “А” Сөүл хотын Канг Нам дүүрэг дэх гэрээс нь ухаангүй байхад нь олж дуудлага өгчээ.    Түүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж чадсан бөгөөд одоогоор ухаан ороогүй ч зүрхний цохилт, цусны даралт хэвийн, амьсгал жигд байгаа нь амь насанд нь ямар нэг эрсдэлгүй болохыг эмнэлгээс мэдэгджээ.     WWW.MGLRADIO.COM

Монголын нөлөө бүхий улс төрч Солонгос жүжигчин бүсгүйг баян Хятадтай танилцуулжээ2019, 5 сар 24. 14:52

Өвөрмөц төрх, өхөөрдөм царайгаараа Өмнөд Солонгосын хошин шогийн тайзан дээр 2007 онд гарч ирэн олонд танигдсан хошин урлагийн жүжигчин Сонг Өн Чэ Хятад улсын нэгэн баян эрхэмтэй гэрлэн БНСУ, Хятад, Хятадын Хуйнань, Балба улсуудад 4 удаа хуримын ёслол хийж, олны анхаарлыг татаад байгаа ажээ.      Жүжигчин бүсгүй нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэдэн жилийн өмнө Хятадын Засгийн газрын нэгэн ахлах албаны ажилтны урилгаар тус улсын урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор барахгүй Монгол улсад айлчлан ажиллаж байх хугацаандаа нөхөр болох хүнтэйгээ танилцсан" гээд Монголын нэгэн нэр нөлөө бүхий улс төрч ирээдүйн нөхөртэй нь танилцуулсан тухайгаа хуваалцсан байна. 

Алдарт "Катюша"-гийн түүх2019, 5 сар 9. 16:48

Алдарт #Катюша дуу1. Үгийг зохиогч Михайл Исакавский2

LIVE: Ялалтын баярын 74 жилийн ойн баярын жагсаалыг Улаан талбайгаас2019, 5 сар 9. 16:30

Одоогоос 74 жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний түүхэнд хамгийн их баяртай, аз жаргалтай өдөр байлаа. Учир нь 1945 оны тавдугаар 9-нд шилжих шөнө урт удаан үргэлжилсэн дэлхийн 2-р дайныг бүр мөсөн дуусгаж, Гитлерийн Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм. 

Хүүхдийнхээ бөгжийг хандивлажээ2019, 4 сар 16. 14:34

Өнгөрсөн 7 хоногт Канг Вон мужийн Кү Сонг дүүргийн захиргаанд Инчеон хотын Нам Дун дүүргийн Кү Вол хорооны нэгэн иргэнээс ирсэн шуудан тус дүүргийн захиргааны ажилчдын нүдийг нээжээ.    Учир нь тус шуудангийн илгээмжийн хайрцагт хүүхдийнхээ 1 насны ойн бөгжийг нэгэн захидлын хамт илгээсэн байна.    Захидлыг сийрүүлбэл “Хэд хоногийн өмнө бага хүү маань 1 ой хүрч бид уламжлалын дагуу тэмдэглэсэн. Тэгээд ойр дотны хүмүүс болон найз нөхдийн хүүд маань бэлэглэсэн бөгжнүүдийг их гал түймрийн хохирогч нарт нэмэр болгох үүднээс хандивлаж байгаа юм

Сошиалаар танилцсан Реппэрээсээ мөнгө салгахын тулд өөрийгөө "Барьцаалжээ"2019, 4 сар 15. 15:00

Нэгэн бүсгүй гурван жилийн өмнөөс сошиал сайтаар танилцан утсаар ярьдаг болсон нэгэн олны танил реппер залууд өрөө төлөөгүйн улмаас өөрийгөө барьцаалагдсан хэмээн жүжиглэж их хэмжээний мөнгө гуйсан мессеж удаа дараа илгээсэн 26 настай эмэгтэйг тус дүүргийн цагдаагийн газар залилангийн хэрэг үүсгэн баривчлаад байгаагаа өнөөдөр мэдэгджээ.    Залилагч “А” нь өнгөрсөн 9-ний өдөр реппер “Б”-д “Өрөө төлж чадалгүй барьцаалагдан баривчлагдлаа” гэсэн хуурамч мессежийг хэдэн арван удаа явуулсан байна.    Уг мессежийг үзсэн “Б” цагдаагийн газрын 112 дугаарт “Найз охиныг маань барьцаалсан байна” гэсэн дуудлагыг өгчээ. Цагдаа нар байгаа газрыг нь илрүүлэн очиход “А” “Намайг суллачихлаа” хэмээн хэлжээ.    Гэвч түүний утасны байршил болон мессежээр барьцаалагдсан гэх үедээ ажил гэрийн хооронд чөлөөтэй явж байсныг цагдаагийн газраас тогтоож залилан хийх оролдлого гаргасан гэдгийг илрүүлжээ

В.Путины эзэнт гүрэн жүдогийн мэх хэрэглээд байна уу?2019, 4 сар 15. 14:40

“Тime“ сэтгүүлд орчин үеийн Орос орныг  бараг бүх тивийн орны үйл ажиллагаа, дотоод хэрэгт оролцож, Вашингтоны хамар дор бий болсон шинэ эзэнт гүрэн хэмээн онцолжээ. Гэхдээ энэ нь бодит байдалд огт хамаагүй

“Аз жаргалын нян”-г ажиглаж сайн хараарай2019, 3 сар 31. 12:55

Өмнөд Солонгосын нэгэн зураач энэхүү бүтээлээ “Аз жаргалын нян/вирус/” хэмээн нэрийджээ. Тэрээр тайлбарлахдаа "Өглөөний хүйтэн салхинд бие жихүүцэн алхах зуур хажуугаар дөнгөж сургуульд орсон бага ангийнхан шуугин шаагин алхална. Тэдний царайд гэгээлэг өхөөрдөм инээмсэглэл тодорч, гэрэлт сайхан ирээдүй рүү итгэл төгс алхална

Бату Хан Хасиковыг Халимаг улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо2019, 3 сар 21. 10:15

Өнөөдөр (3-р сарын 20) ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин зарлиг гарган кикбоксын олон удаагийн аварга Бату Хан Хасиковыг Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр түр томилжээ

Казахстан улсын нийслэлийг Нурсултан гэж нэрлэхээр боллоо2019, 3 сар 21. 9:45

Казахстан улсын нийслэлийг Нурсултан гэж нэрлэхээр тус улсын парламeнт шийдлээ. Казахстан улсын тэргүүн Нурсултан Назарбаев 3-р сарын 20-н буюу өчигдөр огцорч байгаагаа албан ёсоор зарласан билээ. Түүний албыг орлон гүйцэтгэхээр болсон парламентын дээд танхимын дарга Касым Жомарт өчигдөр ажлаа хүлээн авсан байна. Тэрбээр парламентын танхимуудын хамтарсан хуралдаан дээр "Ерөнхийлөгч асан Н.Назарбаевыг “Ардын баатар”-аар өргөмжлөх, Астана хот болон зарим гудамж талбайг Назарбаевын нэрээр нэрлэх, Астана хотод түүний хөшөөг босгох зэргээр Бүгд найрамдах Казакстан улсын анхны Ерөнхийлөгчийн нэрийг ямар нэг байдлаар мөнхжүүлэх хэрэгтэй" гэсэн саналыг гаргасан ажээ.Үүнийг нь парламентийн гишүүд дэмжиж туё улсын нийслэлийг Нурсултан хэмээн нэрийдэхээр шийджээ. 1997 оны 12 сарын 10-нд Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола руу Казакстаны нийслэлийг шилжүүлсэн бөгөөд хагас жилийн дараа “Астана” болгон өөрчилжээ

Амийг нь аварсан эд зүйлс эзэндээ юугаар ч солишгүй үнэ цэнэтэй2019, 3 сар 16. 11:56

Английн ВВС агентлагийн мэдээлснээр 1 ширхэг, 1889 оны 1 пенингийн зоосыг энэ сарын 22-нд дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Учир нь уг зоос өөрийн эзэн Жон Трикетийг дэлхийн 1-р дайнд цэл залуухан 19 настай явах үед амийг нь аварсан байна. Тухайн үед Жон Трикет байлдааны талбарт тулаан хийж явсан бөгөөд дайсны сум цээжинд нь тусчээ

"Ким Ду Хан" Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хаус бэлгэнд авсан тухайгаа ярьжээ2019, 3 сар 11. 13:03

Өнгөрсөн Баасан гаригийн орой KBS телевизийн “Хайрыг үүрээд” нэвтрүүлгийн зочноор жүжигчин Ан Жэ Мун оролцжээ. Түүнийг бид “Зоригт эрийн түүх” цуврал драмын Ким Ду Ханы дүрээр нь илүү сайн танина.    Тэрээр уг нэвтрүүлэгт өөрийн амьдралын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Гэр бүлийнхэн нь Өмнөд Солонгосын эдийн засгийн хямралын үеэр өртэй болсноор гялгар уутан хүлэмжинд амьдарч ерөнхий боловсролын сургуулиа төгссөн зэрэг хатуу бэрх зам туулснаа дурссан байна.    Түүнийг алдрын оргилд хүрэхэд “Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханы залуу насны дүр амжилт авчирчээ

Шинэ мэдээ

Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?8 сар 7. 16:00Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын санхүүг зогсоосон Багийн Засаг дарга Г.Цэдэнбал 8-15 жилийн ял авч магадгүй8 сар 4. 11:28Э.Одбаяр: Дабль стандартыг эсэргүүцсэн залуус өөрсдөө түүнийхээ ХОХИРОГЧ НЬ болоод явж байна8 сар 4. 10:29Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй 24 хэмийн дулаан байна8 сар 4. 8:37Байгалийн нойлоос БОЛОВСОН нойлд шилжих цаг иржээ8 сар 3. 15:00Монгол Улсын Ерөнхийлөгч танд эгэл жирийн сурагч захидал илгээж байна8 сар 1. 18:38Солонгосын алдарт дуучин PSY-ийн тоглолтын дараа Монгол залуу амиа алджээ8 сар 1. 10:31КИМ СОН ЧУЛ: Усан үзэм тарихаар 20 жил судалсан минь монголчуудыг жимс, ногоогоо өөрсдөө тарьдаг байгаасай гэж ХҮССЭНИЙХ...8 сар 1. 9:43VISUAL TOIM: 2019 оны VI сард эхэлсэн Дарханы замд 340 ОСОЛ гарч, 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ…8 сар 1. 9:34Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын “ЗОДООНЫ“ ард юу нуугдаж байна вэ8 сар 1. 9:321000 километр ХУРДНЫ ЗАМ барина8 сар 1. 9:29Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүд7 сар 29. 11:06ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ7 сар 27. 9:34Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна7 сар 26. 11:54Эрдэнэт үйлдвэр Бэрх тосгоны музейд бурхан бүтээлгэхээр 415 сая төгрөгийн тендер зарлажээ7 сар 22. 15:35Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой7 сар 19. 12:21"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 9:09Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна6 сар 30. 9:09Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05“Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 29. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой уулзлаа6 сар 28. 9:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа6 сар 28. 9:09ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзлаа6 сар 27. 9:09Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа6 сар 24. 9:09
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss