Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 288,355 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 15,9 сая боллоо. Энэ тоо өнөөдөртөө 16 сая хүрэх бөгөөд дөрвөн өдрийн дотор нэмж нэг сая халдварын тохиолдол илэрч байна. Халдвар авагсдын тоо долоодугаар сарын 21-нд 15 сая хүрч байсан бөгөөд өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол өссөөр буй
Шинэ төрлийн коронавирусээр өвчилж байгаа хүмүүсийн тоо дэлхий даяар нэмэгдсээр байна.
Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 18-ны байдлаар тус улсад шинээр 1749 хүн covid-19 вирусээр өвчилж, 139 хүн нэмж нас баржээ. Тэдний ихэнх нь өвчний дэгдэлтийн гол бүс болсон Хубэй мужийн иргэн байгаа аж. Харин дэлхий даяар нийтдээ 74185 хүн энэ вирусээр өвчилж, 2004 хүн нас бараад байна хэмээн https://www.cnbc.com/ сайт мэдээллээ.
НҮБ-ын ерөнхий чуулганы үеэр “НАТО”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан байна. Тэрээр энэ уулзалт үр дүнтэй болсон хэмээн тодорхойлжээ
Өмнөд болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалт саяхан болсон. Уулзалтын хүрээнд түүхэн гэж хэлж болохоор олон үйл явдал болсныг хэвлэлийнхэн мэдээлсэн
НАТО бол албан есоор 29 гишүүн улсын засгийн газар хоорондын цэрэг-улс төрийн эвсэл гэлээ ч албан бусаар 70 улсыг эгнээндээ ямар нэгэн байдлаар нэгтгэсэн дэлхийн хамгийн хүчирхэг олон улсын цэргийн эвсэл болж хувираад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт болж байна. Ганцаарчилсан уулзалт төлөвлөгөө ёсоор 45 минут үргэлжлэв.Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцож байгаа бол Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга бөгөөд олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтаж байна.АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болж байна
Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ин-ийн биет төлөөлөгч, тус улсын Армийн генерал Ким Ёнг Чол өнөөдөр Нью Иорк хотноо хүрэлцэн очжээ. Тэрээр 6-р сард АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын талаар АНУ-тай урьдчилан тохиролцохоор очсон байна. Үүнтэй холбогдуулан удирдагч Ким Жонг Ин уулзалтад "Цөмийн цүнх"-тэй очиж магадгүй гэж сэтгүүлчид бичиж эхэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчид 1950-иад оноос эхлэн 20 кг орчим жинтэй "Цөмийн цүнх" гэж нэрлэгдсэн цүнхийг гадаадад айлчлахдаа байнга авч явсан бөгөөд уг цүнхийг БНХАУ эх орондоо нэвтрүүлэхгүй хэмээн хориглож байсан удаатай. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн тийн цүнхтэй. Харин Хойд Солонгос нь цөмийн зэвсэг туршиж, бүтээж байгаа улс орны хувьд удирдагч Ким Жонг Ин өөрийн гэсэн "Цөмийн цүнх"-тэй, мөн АНУ-ын ерөнхийлөгчтэй Сингапурт уулзахдаа уг цүнхийг авч очих байх хэмээн таамаглаж байгаа ажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр 29 ны өдөр өөрийн Твиттэр хуудаснаа Хойд Солонгосын Армийн командлагч, генерал Ким Ён Чол АНУ-р ирж яваа бөгөөд Хойд Солонгостой хийх уулзалтанд зориулан сайн баг хамт олон бүрдүүлэн ажиллаж байгаа ба бэлтгэл ажлууд яг одоо өрнөж байна гэж бичжээ. Ийнхүү ерөнхийлөгч Трампын жиргэснээс харвал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Генерал Ким Ён Чол нарийн уулзалт болох нь тодорхой харагдаж байгаа ажээ
"Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөн" яг одоо Сүхбаатар талбайд Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна. Тодруулбал, тэд ирэх сарын 7-ны өдөр хийхээр товлогдсон Бага хуралд нийт 369 саналын эрх бүхий төлөөлөгчид оролцохоос 69-ыг нь Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн удирдлагуудын тойрон хүрээлэгчдэд олгохоор болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ийнхүү жагсаж байгаа бөгөөд шаардлагыг хүлээж автал жагсана гэдгээ илэрхийлсэн юм. Тус жагсаалд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны 800 гаруй гишүүд оролцож байгаа аж. Жагсаалд оролцогчид, “60 тэрбумын гар хөлөөс нийслэлийн МАН-аа аварья, жирийн гишүүдээсээ айдаг дарга бидэнд хэрэггүй, намын үүрээс сонгогдохоос бүү ай” гэх мэт уриа бүхий лоозон барин жагсаж байсан юм. Жагсаалын үеэр бид Сонгинохайрхан дүүргийн намын үүрийн гишүүн Н.Алтаншагайтай цөөн хором ярилцлаа. -Өнөөдрийн жагсаалын зорилго юу вэ
Х.ОЮУНБОЛД Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид ПенЧанд болсон өвлийн наадамд хамтран оролцсон. Үүнээс хойш хоёр орны харилцаа сайжирч эхэлсний үр дүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх сарын 12-нд Сингапурт хийх гэж байсан уулзалт цуцлагдсан билээ
Хойд Солонгос улс нь гадаадын сэтгүүлчдэд цөмийн зэвсэг бүтээж, туршиж байсан байгууламжийг хэрхэн утгасанг нээлттэй үзүүлэхээр урьсан билээ. Харин өнөөдөр тус улс уг байгууламжийг сэтгүүлчдэд үзүүлж, байгууламжийн зарим нэг үлдэгдэл хэсгийг нүдэн дээр нь дэлбэлж үзүүлсэн байна.
Иран улсыг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд тус улсын цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын хэлэлцээрээс АНУ-ыг гаргахгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриалжээ.А.Гутерриш “Би-Би-Си” телевизэд өчигдөр ярилцлага өгөхдөө “2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр авч үлдэхгүй бол дайн дэгдэх эрсдэлтэй байна” гэжээ.Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан билээ.Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээрийг “маш муу хэлэлцээр” болсон гэж Д.Трамп шүүмжилж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухай нэг бус удаа цухуйлгаж байв. Д.Трамп уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэхийг энэ сарын 12-ноос өмнө шийдэх ёстой юм.Үүнтэй холбогдуулан А.Гутерриш хэлэхдээ “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулсан нь “маш чухал дипломат ялалт” юм
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас өчигдөр “Хойд Солонгосын Удирдагч Ким Чен Ун энэ сарын дундуур Хойд Солонгосын “Пүнгени” дүүрэгт байрлах цөмийн зэвсгийн лабораторийг нурааж, АНУ болон Өмнөд Солонгосын мэргэжилтэн, сэтгүүлчдийг урьж гадна талын хэсгийг нь олон нийтэд үзүүлэхээр болно” хэмээн мэдэгдсэнийг олон нийтэд мэдээлжээ. Удирдагч Ким Чен Ун уулзалтын үеэр ”Өнөөгийн байдлаар ашиглаж байгаа лаборатороос гадна том хэмжээний хоёр сайн тунель байгаа ”гэж хэлжээ. Хойд Солонгос улс 2008 оны 6-р сард ашиглалтаас гарсан атомын хөргөгч цамхагийг нурааж байсан бөгөөд дээрх хоёр тунщлийг ч бас нураах бололтой.
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар "Би-Би-Си" телевизийн тоймч Виржиния Харрисоны бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.СӨҮЛ. /Би-Би-Си/
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт гар барьснаар тэдний түүхэн уулзалт эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Засгийн газрын байр байрладаг Арменийн нийслэл Ереван хотын талбайд сөрөг хүчнийхэн цугларчээ. Тус улсын эрх баригчид болон сөрөг хүчнийхэн өнөөдөр яриа хэлэлцээ хийх ёстой байсан хэдий ч уулзалт болоогүй байна."Риа Новости" агентлагийн мэдээлснээр, сөрөг хүчнийхэн чанга хөгжимд бүжиглэж, тэдний зарим нь зам дээр гаран зогссон байна
Их Британи улс одоогоор Сири улсаас ирсэн 10,5 мянга гаруй дүрвэгчийг хүлээн аваад байна гэж тус улсын Шилжилт суурьшлын асуудал эрхэлсэн сайд Кэролайн Ноукс мэдэгджээ. Тэрбээр парламентад хандан үг хэлэхдээ “2020 он гэхэд бид тавьсан зорилгодоо хүрэх болно” гэжээ
АНУ, Франц, Их Британи улсууд Сири улсад агаараас цохилт өгөх ажиллагаа өнөөдрөөс эхлэн явуулж эхэлсэн билээ. Харин Сири улсын гол түнш ОХУ үүнийг “түрэмгийлэл” гэж үзэж байна. Оросын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны тэргүүн дэд дарга Александер Шерин өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол зүгээр ч нэг гэмт хэрэгтэн биш