Пунцагболд

Редактор

Ерөнхий редактор

Нийт уншсан: 552858Нийт мэдээ: 847
"Реал Мадрид хожиж, "Барселона"-гаас 4 оноогоор илүү гарлаа

Испанийн Ла лигийн 33 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Реал Мадрид" клуб "Хетафе"-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. 

7 сар 3. 11:30
"Ливерпүүл", "Тоттенхэм" хожигдлоо

Английн премьер лигийн 32 дугаар тойргийн сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн төгсгөлд хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" клуб хоёрдугаар байрт бичигдэж байгаа "Манчестер Сити"-гийн талбайд зочиллоо. Нэгэнт түрүүлэх болзлоо хангасан "Ливерпүүл" улирлын хоёр дахь хожигдлоо Манчестер хотод амслаа. Тэгэхдээ бүр 4:0-ээр "бут ниргүүлэв".  

7 сар 3. 10:55
Н.Гантулга: 20 настайдаа “Голын цаана” шүлгээрээ би өөрийнхөө яруу найргийн мөн чанарыг тодорхойлсон

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа тав дахь дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин “Болор цом”-ын эзэн яруу найрагч, сэтгүүлч  Норовын Гантулга.  

7 сар 3. 8:30
"Медипас" эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх асуудлаар Орхон аймгийн Онцгой комисс мэдээлэл хийнэ

Орхон аймгийн "Медипас" эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Орхон аймгийн Эрүү мэндийн газраас "Медипас" эмнэлэгт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна. 

7 сар 2. 13:30
Ж.Эрдэнэбат нарын хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, шүүх хурал үргэлжлэхээр боллоо

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.02/ 11.00 цагт Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ. 

7 сар 2. 12:40
"Тавантолгой түлш" компани агуулах түрээслэх иргэн, аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана

Өнөөдөр нийслэлийн холбогдох байгууллагууд мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн төлөөлөгч н.Батсуурь мэдээлэл хийлээ. Тэрбээр "Наадмын маргааш намар гэдэг. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар манай компани ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл. 

7 сар 2. 10:55
Онцгой байдал, цагдаагийн 600 гаруй албан хаагч завьт болон явган эргүүл хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Ойрын өдрүүдэд нийт нутгаар хур бороотой байх мэдээллийг цаг уур, орчны газраас өгч байгаа.

7 сар 2. 10:45
"Лестер", "Челси" хожигдож, "Арсенал" хожлоо

Английн премьер лигийн 32 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа "Лестер" клуб "Эвертон"-ы талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо.  Ингэснээр 55 оноотой хэвээр үлдлээ.  Харин "Эвертон" хожиж, 44 оноотой болсноор 11 дүгээр байр руу орж ирэв. 

7 сар 2. 9:50
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

Улсын төсөв одоогоор 1.2 их наядаар тасарчихсан байгааг өчигдөр хараахан солигдчихоогүй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Монголбанкнаас  төсвийн орлого 1.8-2 их наядаар буурах төлөв байгааг хэлсэн.  Гэтэл манай улс үзэгчгүй наадмыг 3 тэрбумаар хийхээр төсөвлөж. 

7 сар 2. 8:30
Э.Оюунболд давж заалдах гомдлоо өгчээ

Улсын баяр наадмаар допинг хэрэглэсэн асуудалд орооцолдсон аварга Э.Оюунболд шүүхэд хандаад байсан. Тэгвэл зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.

7 сар 1. 16:43
Хотын даргын тамгыг Ж.Батбаясгаланд гардууллаа

УИХ-ын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон Ж.Батбаясгаланд хотын даргын тамга тэмдгийг гардуулж өглөө.  

7 сар 1. 13:25
Месси замналынхаа 700 дахь гоолыг орууллаа

Испанийн Ла лигийн 33 дугаар тойргийн хүрээнд "Барселона" клуб талбайдаа "Атлетико Мадрид"-тай тулж, 2:2-оор тэнцсэн. Энэ тоглолтод Каталоны багийн ахлагч Месси нэг гоол оруулсан. Энэ нь түүний замналын 700 дахь гоол байсан юм.  Тэрбээр 700 дахь гоолоо торгуулийн цохилтоос оруулсан. 

7 сар 1. 13:10
С.Амарсайхан: Монгол Улсын газар нутаг гадаадын веб сайтаар бараа материал шиг арилжаалагдах ёсгүй

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон билээ. Тиймээс тэрбээр өнөөдөр хотын даргын албаа өгч, тамга тэмдгээ шилжүүлж өглөө. Энэ үеэр тэрбээр "Өчигдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, гишүүний тангаргаа өргөсөн.  

7 сар 1. 13:05
“Босоо” Ганбаад өгөх зөвлөгөө

Найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өчигдөр хуралдлаа.  Чуулганы үеэр нэг хүн босож зогсоод үг хэлж, “Цагдаа маш бүдүүлэг ажилласан. Миний хэдэн туслах тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амьд гарлаа. Ямар аймаар аархуу аатай ажиллав аа” хэмээн попров.  

7 сар 1. 8:20
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

ЭМЯ-наас өчигдөр өглөө 11:00 цагийн мэдээллээ өгөхдөө дэлхий даяар коронавирусээр 10.2 сая хүн өвчилж, 503 мянган хүн нас барсан талаар мэдээлсэн. Харин Монголд халдвар авсан нийт тохиолдол 220 болж, 175 хүн эдгэрсэн.  45 хүн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байна.  Өдөр өдрөөр нь халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч эдгэрсэн нь их учраас айж ичээд байгаа хүн алга. 

6 сар 30. 8:10
"Реал Мадрид" хожиж, "Барса"-гаас хоёр онооны илүүтэй хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Реал Мадрид" клуб  "Эспаньол"-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 71 оноотой болж, араасаа нэхэж байгаа "Барса"-гаас хоёр оноогоор илүү гарлаа.  

6 сар 29. 13:58
Английн цомын хагас шигшээд "Манчестер Юнайтед" клуб "Челси"-тай учраа таарлаа

Английн цом буюу "FA Cup" тэмцээний 4/1 шигшээ тоглолтууд боллоо.  Энэ шатанд "Манчестер Юнайтед" клуб "Норвич"-ийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан. Тоглолтын 51 дэх минутад Игало тооны харьцааг нээсэн бол Кэнтуэлл 75 дахь минутад тэнцүүлсэн. Улмаар нэмэлт цагийн 118 дахь минутад Магуайр гоолдож, багтаа ялалт авчирчээ. 

6 сар 29. 12:03
ХӨСҮТ: Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220 боллоо

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  10 сая хүн өвчилж, 500 мянган хүн нас баржээ. 

6 сар 29. 11:17
Баяр наадмын өдрүүдээр орон нутгийн зам хаахгүй

Орон нутгийн замыг долдугаар сарын 1-ээс 20-ны өдрүүдэд хаана. Баяр наадмын үеэр зам хааж, хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах гэж байна гэх мэдээлэл цахим хуудсуудаар гарсаар байгаа билээ. Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас албан ёсны мэдээлэл өгч, үгүйсгэлээ.  

6 сар 29. 8:40
СЕХ: Улсын хэмжээнд 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийхэд ганц ч зөрүү гараагүй

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан гэх гомдлыг Ерөнхийлөгчид гаргасан билээ. 

6 сар 29. 8:30
Н.Энхбаяр аа, Ж.Сүхбаатарыг хар, өөрөөс чинь холдоод шууд гишүүн болчихлоо, залуучуудаа тавьж явуул

Сонгуулийн дүн гарсан, МАН 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Санал хураалт дууссаны маргааш АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийж, намаа ялагдуулсны хариуцлагаа хүлээж, албаа өгнө гэдгээ мэдэгдсэн.

6 сар 29. 8:00
Роналдо гоолдож, "Ювентус" хожлоо

Италийн Сери А лигийн 28 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "хөшиг"-ийг нээж, хүснэгтийг тэргүүлэгч "Ювентус" клуб талбайдаа "Лечче"-г хүлээж авч, 4:0-ээр "бут ниргэлээ". Ингэснээр 69 оноотой болж, араасаа нэхэж буй "Лацио"-гаас 7 оноогоор тасарч эхэллээ.  

6 сар 27. 11:45
Кёкүшюзан: Х.Нямбаатар, Б.Жаргалмаа хоёр гишүүнээс гуйхад, барилга барих зөвшөөрлийг хурдан гаргахад туслаарай

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт АН-ас нэр дэвшигч Кёкүшюзан Батбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулж ард иргэдэд амалж байсан ажлаа эхлүүлэхээр болсон талаараа мэдээллээ. 

6 сар 27. 11:24
ХӨСҮТ: 5 хүн ХӨСҮТ-өөс гарч, эдгэрсэн хүний тоо 175 боллоо

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  9.8 сая хүн өвчилж, 496 мянган хүн нас баржээ. 

6 сар 27. 11:18
Ерөнхийлөгч Х.Баттулга: Маргаантай байгаа тойрогт гараар хяналтын тооллого хий

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм. Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ. Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв

6 сар 27. 10:39
Тойм: МАН үнэмлэхүй ялалт байгуулж, бие даагчид, МАХН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  Үндсэндээ сонгууль өнгөрч байгаа долоо хоногийн хамгийн чухал сэдэв байлаа. Мөн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаа бие даагчид, зарим нам эвслийнхний мэдэгдэл ч шуугиан тариад амжлаа. Түүнээс гадна, Монгол Улс анх удаа АНУ руу шууд нислэг үйлдэж, иргэдээ авчирсан нь яах аргагүй онцлох үйл явдал байв. 

6 сар 27. 10:00
Монголбанк: Бодлогын хүүг 9 хувь буюу хэвээр нь үлдээлээ

Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийж, мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцууллаа.  Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны тухай хуулиараа Мөнгөний бодлогын хороо улиралдаа нэг хуралддаг.

6 сар 26. 15:36
С.Начин: Амьдран буй цаг хугацаандаа ядаж гурван сайхан шүлэг үлдээчих юмсан гэж боддог

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа дөрөв дэх дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин  Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин.

6 сар 26. 10:00
"Ливерпүүл" 30 жилийн дараа Английн дээд лигийн аварга боллоо

Тэртээ 1990 онд Английн дээд лигт түрүүлснээс хойш 30 жил. 1992 онд премьер лиг гэдэг нэртэй болсноос 28 жил улсынхаа дээд лигт түрүүлээгүй байсан алдарт "Ливерпүүл" клуб 2019-2020 оны улиралд аварга болох ёстой байжээ

6 сар 26. 8:28
"Ливерпүүл" талбайдаа "Кристал Палас"-ыг "бут ниргэж", түрүүлэхэд нэг алхам ойртлоо

Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Ливерпүүл" клуб талбайдаа "Кристал Палас"-ыг хүлээж авч,  4:0-ээр "шүүрдлээ". Ингэснээр 86 оноотой болж, араасаа нэхэж буй "Сити"-гээс 23 оноо тасарлаа. 

6 сар 25. 11:49
Зургадугаар сарын 25 АН-ын шинэчлэгдэж эхлэх өдөр байгаасай

Парламентын 8 дахь удаагийн сонгууль өндөрлөж, МАН үнэмлэхүй ялалт байгууллаа.  АН ялна гэж итгэж байсан гэж худлаа яриад яах вэ. Гэхдээ арай ч 11-хэн суудалтай л үлдэж, бүлэг байгуулахаас хэтрэхгүй гэж төсөөлсөнгүй.  Ядаж л 20, цаашлаад 25 суудал авна гэж бат итгэж байсан юм. Гэвч “бут цохиуллаа”, бөхөөр бол цэвэр савууллаа. 

6 сар 25. 11:25
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Н.Учрал тасарай ялалт байгуулж, Д.Сумъяабазар, П.Анужин нар удааллаа

УИХ-ын сонгуулийн дүн эцэслэн гарсаар байна.  Сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинорхайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид багаараа ялалт байгууллаа.  

6 сар 24. 23:47
Орхон аймагт Ц.Нямдорж санал авсан тоогоороо 5 дугаарт бичигдэж байна

УИХ-ын сонгуулийн 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн гаргах явц өрнөж байна. Тэгвэл Орхон аймагт өрсөлдөж байгаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж одоогийн байдлаар 5 дугаарт жагсаж байна. Орхон аймаг 38 хэсгийн хороотойгоос 34-ийнх нь дүн ирсэн. 

6 сар 24. 22:49
Харри Кейн премьер лигт 200 дахь тоглолтоо хийж, 137 дахь гоолоо орууллаа

Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн хүрээнд "Тоттенхэм" клуб "Вест Хэм"-тэй тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Англи довтлогч Харри Кейн нэг гоол оруулсан. Тэгвэл тэрбээр Английн премьер лигт 200 дахь тоглолтдоо оролцож, 137 дахь гоолоо оруулсан нь энэ ажээ.  

6 сар 24. 16:28
Месси "Барселона"-гийн төлөө 250 дахь гоолын дамжуулалтаа өглөө

Испанийн Ла лигийн 31 дүгээр тойргийн хүрээнд "Барселона" клуб "Атлетик"-тай тоглож, 1:0-ээр хожсон билээ.  Энэхүү тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Ракитич оруулж, дамжуулалтыг нь Месси өгсөн. 

6 сар 24. 12:29
У.Хүрэлсүх: Залуус аа, сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороо буюу  Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн зааланд очиж, саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа тэрбээр "Өнөөдөр ард түмний баярын өдөр. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ ард түмэн эдэлж байна. Хэдийгээр коронавирусийн халдвартай байгаа хэдий ч бид сонгуулиа хийж байгаа. 

6 сар 24. 12:01
"Барселона", "Атлетико" хожлоо

Испанийн Ла лигийн 31 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн тэргүүн байрыг "Реал"-тай булаалдаж буй "Барселона" клуб талбайдаа "Атлетик" багийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. 

6 сар 24. 11:33
"Тоттенхэм" хожиж, "Лестер" оноо алдлаа

Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа "Лестер" клуб  талбайдаа "Брайтон"-тай тоглож, гоолгүй тэнцлээ. 

6 сар 24. 10:04
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 48 дугаар сургуульд, УИХ-ын дарга Баянхонгорт саналаа өгнө

Парламентын 8 удаагийн сонгууль өнөөдөр өглөө 07:00 цагаас орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгууль улсын хэмжээнд 29 тойрогт өрнөнө.  Тэгвэл өнөөдөр Төрийн гурван өндөрлөг хаана, хэзээ саналаа өгөх мэдээллийг хүргэж байна. 

6 сар 24. 9:24
АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Одбаярт зөрчлийн хэрэг үүсгэжээ

"Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн"-ийн тэргүүн, АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Одбаяр өчигдөр гадаадад байгаа монголчуудыг эх оронд нь авч ирэхийг шаардсан шаардлагынхаа хариуг авахаар Тусгаар тогтнолын ордон руу улаан будаг цацаж,  танхайрсан.

6 сар 23. 14:20
Тусгаарлалтад байгаа иргэд санал өгөхгүй

УИХ сонгуулийн санал хураалт маргааш болох билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд тусгаарлалтад байгаа иргэд санал өгөхгүй юм байна. Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн хувьд сонгуулиа өгөх бөгөөд, бэлэн байдлыг хангасан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Харин ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, бусад буудал, амралтын газар тусгаарлагдсан иргэд болоод тэднийг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилчид сонгуульд оролцохгүй ажээ. 

6 сар 23. 13:37
Роналдо гоолдож, "Ювентус" хожлоо

Италийн Сери А лигийн 27 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Ювентус" клуб  "Болонья"-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авав. 

6 сар 23. 11:11
"Сити" талбайдаа "Бөрнли"-г "бут ниргэлээ"

Английн премьер лигийн 30 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг хааж "Манчестер Сити" клуб талбайдаа "Бөрнли"-г хүлээж авч, 5:0-ээр буулгаж авлаа.  Ингэснээр 63 оноотой болж, тэргүүлэгч "Ливерпүүл"-ээс 20 оноогоор хоцорч байна.  

6 сар 23. 10:18
Монгол Улс иргэдээ чадахаараа татаж байна, битгий улстөржүүлээд бай

"Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн"-ийнхөн гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн нөхөр өчигдөр МАН-ын байр руу улаан будаг цацаж, баахан дөвчигнөв.  Гадаадад гацсан иргэдээ татаж авчрахыг эсэргүүцэж байгаа хүн Монголд бараг байхгүй. 

6 сар 23. 8:30
Рамос Ла лигт 68 дахь гоолоо оруулаа

Испанийн Ла лигийн 30 дугаар тойргийн хүрээнд "Реал Мадрид" клуб "Реал Сосьедад"-тай тоглож, 2:1-ээр хожсон билээ. Энэ тоглолтод "Реал"-ын хамгаалагч Серхио Рамос нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр энэ улиралд Ла лигт 7 дахь гоолоо оруулж, хувийнхаа дээд амжилтыг давтлаа. Тэрбээр 2016-2017 оны улиралд Ла лигт 7 гоол оруулж байсан түүхтэй юм.  Энэ улиралд тэрбээр 4 гоолыг торгуулийн цохилтоос оруулсан. Тэгвэл 2016-2017 оны улиралд бүх гоолоо торгуулийн цохилтоос оруулж байжээ. 

6 сар 22. 15:20
"Реал Мадрид" хожиж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Испанийн Ла лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө "Реал Мадрид" клуб "Реал Сосьедад"-ын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр  65 оноотой болж, энэ тойрогт тэнцсэн "Барса"-гийн алдааг ашиглаж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ.  Хоёр баг оноо тэнцсэн, гоолын зөрүү адилхан +38. Харин "Реал" арай цөөн хожигдсон гэдгээрээ хүснэгтийн тэргүүнд гарлаа. 

6 сар 22. 11:18
"Ливерпүүл" түрүүлэх болзлоо хангахын тулд дахиад хоёр тойрог хүлээх үү

Английн премьер лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд болж байгаа. Өнөө шөнө нэг тоглолт болсноор энэ тойрог өндөрлөнө. Тэгвэл өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлж байгаа "Ливерпүүл" клуб "Эвертон"-ы талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр "Улаанууд" 83 оноотой болж, араасаа нэхэж буй "Сити"-гээс 23 оноогоор тасарч эхэллээ.  

6 сар 22. 10:47
Г.Амгаланбаатар:  "Парисын дарь эхийн сүм"-д тоглож байхдаа сар хагасын дотор 13 кг хасаж байлаа

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатарыг урьж, ярилцлаа.  2020 онд тэрбээр уран бүтээлийн олз омог ихтэй байгаа.  “Түүх мартахгүй” уран сайхны кинонд Ю.Цэдэнбал агсны дүрийг бүтээсэн. Мөн өнгөрсөн баасан гарагт цахимаар нээлтээ хийсэн “Social man” уран сайхны кинонд тоглосон юм.

6 сар 22. 8:00
Бензема "Реал"-ын төлөө 243 дахь гоолоо оруулж, Пушкашийн амжилтыг давж гарлаа

Испанийн Ла лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд "Реал Мадрид" клуб "Валенсия"-тай тулж, 3:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод "Реал"-ын довтлогч Карим Бензема дубль хийсэн.

6 сар 19. 14:20
ХӨСҮТ: Ачаа тээврийн 3 жолоочоос коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 2016 оронд коронавирусийн халдвар тархаж,  8.5 сая хүн өвчилж, 455 мянган хүн нас баржээ.

6 сар 19. 11:21
Дараагийн 50 мэдээ
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.