“Тэр охины жижигхэн зүрх нь анзаарахгүй байхын аргагүй хүчтэй бас хурдан цохилж байсан”2020, 7 сар 9. 8:00

"Америкт үерийн усанд унасан охины амь насыг аварсан мундаг 2 Монгол залуусдаа баяр хүргэе! 911 дуудсан ч, тэднийг ирэхийг хүлээж цаг алдалгүй, түрүүлж ирсэн нэг цагдаатай хамжилцан аварч чадлаа"  мэдээлэл цахим сүлжээнд гэрлийн хурдаар тархаж, тэдний үйлдлийг энэ олон нийт магтан сайшаахын сацуу талархал илэрхийлж байна. Бяцхан охиныг үерийн усанд өртөхөөс басхүү нэг бүлийг харуусалд унагахаас аварч чадсан тэдгээр залуустай холбогдож, ярилцлаа.

Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "САЙН ҮЙЛС"2019, 5 сар 30. 14:21

БЯЦХАН ОХИНД 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАХААР ШИЙДЛЭЭ Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх!!!??? Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо. "Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан бусдыг уриалж байгаа A Cool (Battulga Anhbayar) найзын өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж сошиалаар харуулан #уйлж #буй #бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа. Өнгөрсөн жил Язгуур бага сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Сургуулийн байргүй учир орон сууцны нэг давхрыг түрээслэн нэгдүгээр ангийн 24 хүүхэдтэйгээр нэг хичээлийн жилийг бид үдэж байна

Хүүхэн хутагт О.Тагарва дээдсийн мэндэлсэн нутагт мод тарилаа2019, 5 сар 6. 12:45

Хүүхэн хутагтын VIII дүрийн хувилгаан О.Тагарва дээдсийн гэгээн дурсгалд зориулан мэндэлсэн газар болох Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших Тойн ууланд Үржин шаддүвлин хийдийн лам хуврага, Хутагт Багшийн үр хүүхэд, ах дүү болон энгийн шавь нар хамтран 2019 оны тавдугаар сарын 4-ий өдөр Ногоон төгөл үүсгэх Мод тарилаа. Хүүхэн хутагт О.Тагарва багшийн хүү Дашзэвэгийн санаачилгаар ногоон байгууламж мод тарих үйл ажилд Үржиншаддүвлин хийд болон Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар, ҮШБ-ийн ерөнхий дасгалжуулагч, багш Ц.Хосбаяр, хүндийн өргөлтийн тамирчид, шүүгчдиин төлөөлөл Д.Ихбаяр, "Эко могул" ХХК-ны захирал Уранцэцэг болон нутгийн иргэд оролцож байгаль дэлхийгээ баярлуулсан байна. МХӨХ-ний хамт олон, шигшээ багийн тамирчид Дундговь аймгийн Дэлгэрцогт суман дахь их түүхч гүн ухаантан Зава Дамдины төрсөн нутаг, "Хүүхэн хутагт" хэмээн ард түмэнд хүндлэгдсэн хувилгааны яг унасан газар "Ар шандын булаг" нэртэй сайхан хөндийд 500 мод тарих ажилд оролцон 232 модны нүх ухаж, 232 мод суулган бордож, усласан байна

"Ноён Бондгор & Magic air mongolia" хамтран бяцхан үрст цэвэр агаар бэлэглэнэ2019, 4 сар 17. 12:00

Moнгол улсын Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр "Magic Аir mongolia" компанитай хамтран ээлжит сайн үйлсийн аянаа зарлалаа. 

Ирээдүйг захиалах тэмдэглэлийн дэвтэр2019, 3 сар 21. 13:40

"Ээнээгийн тэмдэглэл"-ийг дагадаг нийт уншигчид тэр дундаа тэмдэглэл хөтлөх дуртай охидодоо нэгэн хэрэгтэй нийтлэл хүргэх гэж буйдаа баяртай байна;) Тэмдэглэл яагаад хөтлөх хэрэгтэй вэ? 1) Цаасан дээр бодож санасан зүйлээ буулгах төдийд хүсэл нь биелсэн хүмүүс зөндөө бий. Энэ нь хий хоосон, биегүй бодлыг үсэг болгон биежүүлэн далд ухамсарыг сэрээдэгтэй холбоотой

Ардын армийн дугаар ангид..2019, 3 сар 18. 11:10

Аавын хөвгүүд бүгд л ялгаагүй АК буугаа мөрлөж ардын армийн дугаар ангид алба хааж эр цэргийн тангараг өргөж эх орноо хамгаалж явсан байх. Гурван жилийн цэрэгтэй наяад оны хүйтэн дайны үед Ардын армийн дугаар ангид миний бие салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо

Үг бол зүрх!2019, 3 сар 14. 13:25

Магтах. Өө ямар мундаг юм бэ! Ёстой хүчтэй, лаг, зоригтой хүүхэд шүү гэж хэлэхээс өөрөөр бид ямар магтаалын үгсийг мэддэг вэ? Үнэхээр энэ хэдэн үгс маань бяцхан цэргүүд рүү нэвтэрч, тэдний бие даах болоод өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг юм болов уу? Эцэг эх бид юмны учрыг олж амжаагүй жаахан үрсээ өөрсдийн хүссэнээр байгаагүйгийнх нь төлөө загнадаг, бөгсөн дээр нь алгаддаг. Харин хийж чадсан зүйлийнх нь төлөө магтаж, сайшаадаг бил үү? Магтах гэж ер юуг хэлээд байдаг юм бэ? Миний бие Япон улсад суралцаж байх хугацаандаа магтаал гэдэг амт хужир нь таарсан хоолтой өдөр бүр учирдаг байв. Аргагүй л чи юм даа, чи үнэхээр чаддаг юм байна гэхчлэн ихэвчлэн харагдах байдал гэхээсээ илүүтэйгээр хийсэн үйлийг минь магтдаг байлаа. Магтуулсан хүн ямагт дахин магтуулахыг хүсэхдээ өөрийн одоо байгаагаасаа илүү сайжрахыг хүсэх эрмэлзэлдээ эзэмдүүлж хичээдэг юм билээ. Энэ утгаараа магтаал бол яахын аргагүй өсөлт дэвшилтийн шим тэжээл нь. Ийнхүү, магтаал гэгч нь дан гагц хүүхдэд бус нас бие гүйцсэн хүмүүст ч хэрэгцээгээ тулбал тун чиг чухаг зүйл болохыг олж харсан. Гэхдээ зөв аргаар, манайхны хэлдэгээр мэдрэмжтэй магтах хэрэгтэй байгаа юм. Хүүхдүүдийн хувьд гэвээс тэдний хувь хүүхдийн онцлог, зан байдалд тааруулан магтахад суралцах нь ээжийн чадвар нэгээр нэмэгдсэнтэй адитгаж болно. 1) Ичимхий хүүхэд Түүнд хэлэх үгс: Юманд ул суурьтай, нухацтай ханддаг хүүхэд шүү! Жаахан нэрэлхэх тохиолдол хэнд ч байдаг юм. Бусдын хэлэхийг, харахыг мэдэрч бодолгүй яахав, гэхдээ жохоон өөртөө итгэлтэй байж үзвэл ямар вэ? Хүүхдийн онцлог: Багшийн асуусан асуултад ичээд хариулдаггүй, найзуудынхаа дунд яриа эхлүүлдэггүй, тоглоом тоглохдоо хэн нэгний урилгыг хүлээж байдаг. *Яг өөрийнхөөрөө ингээд олны дунд гарч болно, чи хангалттай хөөрхөн, зоригтой хэмээн хэлж өөрт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн зоригжуулах. Хүүхдийнхээ талд буйгийн илрэл болгож түүний мэдэрсэнийг ээж нь ч гэсэн мэдэрч буйгаа тайвнаар, ойлгогдохуйцаар илэрхийлэх. "Ээж нь ч гэсэн тийм байдалд орж байсан, яг тэгдэг шүү. Чамд үнэхээр хэцүү, ичмээр байсан юм байна тэ?" хэмээн юуны түрүүнд түүнийг хүлээн авах. Тэгээд түүнийг дээрх үгээр магтах. Хамгийн сүүлд нь яавал дахин тийм зүйлтэй тулгарахгүй байх талаар хүүхэдтэйгээ ярилцах. 2) Зөрүүд хүүхэд Түүнд хэлэх үгс: Өөртөө үнэхээр итгэлтэй хүүхэд шүү! Өөрөөрөө байхыг хүссэн юм уу? Уг нь бол, жоохон бусдын сэтгэлийг бодож үзвэл дээр байсан юм. Бусдыг бодож, бусадтай хамт гэдгээ ойлговол миний хүү/охинд л тустай хэрэг юм даа. Хүүхдийн онцлог: Найзуудынхаа аясаар биш өөрийнхөөрөө зүтгэж, яг өөрийнх нь хэлсэнээр байлгахыг хүсдэг. Багш сурганы үгийг дуулсан ч дуулаагүй юм шиг гөжүүдэлдэг. * Ийм хүүхдүүдийг яаж ч загнаж үглэсэн цагийн гарз. Тиймд юуны түрүүнд түүнийг хүлээж авах. Юу хэлмээр байсан юм бэ? Юуг хиймээр, яг яах гэж байсныг нь үг дуугүй чагнаж аль болох ойлгох. Тэгээд дараа нь "Өө миний хүү/охин өөрөө энэ хүртэл бодож тунгаасан нь сайн хэрэг байна, ээж нь ч бас гарцаагүй тэгэх байсан биз хэмээн өөрийгөө түүний талд буйгаа мэдэгдэж тайвшруулах чухал. Ингээд ээж нь түүний талд байгааг ойлговол харилцан цаашдаа тухайн нөхцөлд хэрхэхийг ярилцах боломжтой болно. 3) Олон зүйлийг сонирхож дорхиноо уйддаг хүүхэд Түүнд хэлэх үг: Зөндөө олон зүйлд дурладаг сайн хүүхэд. Юм бүхэн учир битүүлэг, сонирхолтой байгаа биз? Тэр ч гоё, энэ ч гоё. Гэхдээ нэг зүйлдээ удаан төвлөрвөл түүнээс дутахааргүй сонин байж магадгүй дээ. Хүүхдийн онцлог: Нэг зүйлдээ удаан тогтдоггүй. Зураг зурж байгаад дундаас нь хаях, суудлаасаа босч гүйх, тоглоомноосоо хурдан залхах, өөр сонирхолтой зүйлсийг эрэлхийлэх. * Зүгээр суу! Босохгүй шүү! гэх зэрэг загнаад нэмрийг үл үзэх болов уу.. Загнахаас илүү ая эвийг нь олон магтах нь илүү үр дүнтэй. Төвлөрдөггүй залхамтгай занг нь онцлолгүй юманд дур сонирхолтой байгааг нь магтах. Сониуч зан хүнд ямар их хэрэг болдог тухай, энэ зуур тэдгээрээсээ нэгэнд нь илүү их дурлаж сонирхох болох байх даа, аль чамд илүү сонирхолтой байна вэ хэмээн сайн талыг нь довойлгож өгөх. 4) Хурц, ширүүн ааштай хүүхэд Түүнд хэлэх үг: Сэрэглэн, хүчтэй хүүхэд шүү! Өөрийхөө хүссэнийг илэрхийлж чадахгүй болохоор уур нь хүрэлгүй яахав дээ. Гэхдээ жаахан найзынхаа хэлэх үгийг дуулбал санаснаас чинь хэрэг амархан өнгөрчих ч юм бил үү? Дараагийн удаа туршиж үзвэл ямар вэ? Хүүхдийн онцлог: Хүссэнээр нь болохгүй бол уурлаж найзтайгаа муудалцдаг. Биеэ барьж чадалгүй цохиод авдаг, тоглоомоо шиддэг. * Цохих, тоглоомоо шидэх зэрэг биеийн хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдлөгөөнөө илэрхийлнэ ээ гэдэг нь өөрийгөө үгээр сайтар ойлгуулж чадахгүй байгаагийн шинж тэмдэг. Иймд өөрийнхөө хүссэн зүйлийг амаараа эхлээд яг ингээд үгээр хэлбэл найз нь түүнийг илүү ойлгож хамт тоглох байсан тухай ойлгуулах хэрэгтэй. "Хамт тогломоор байна найз аа, надтай хамт тоглооч", "Яг одоо би хэрэглэж байна, хэрэглэж дуусахараа чамд өгч тоглуулья" гэхчлэн юу гэж хэлбэл ойлголцож болох талаар хамтдаа ярилцах чухал. 5) Уйланхай хүүхэд Түүнд хэлэх үг: Өөрийгөө ойлгуулж чадахгүй болоод л уйлж байгаа юм шүү дээ! Яахаа мэдэхгүй хэцүү байна уу? Хэрвээ өөрийнхөө санаа бо

Магталтын Мастерыг Цэцэрлэгийн багш гэнэ2019, 3 сар 13. 14:45

Тэд толгой эргэмээр их магтана. Бүр амны уншлага нь ч байж мэднэ. "Сүгой сүгой, дэкита нэ дикита нэ" гэсэн дуу цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс аваад очиж авах хүртэл үргэлж чихэнд хадаастай. Тэгээд л учиргүй алгаа ташина. Хааяа тэдэнд хайр хүрдэг. Нүд нь гялалзаад л хүүхэд шиг баярлан алга ташиж суух нь хайр хүргэхгүй байхын аргагүй. Гэвч энэ хүүхдүүдийг зүгээр нэг магтаад байдаггүй бололтой. Хоёр төрлийн магталттай танилцна уу.

Япончууд үйлчлүүлэгчдээ нэг номерт тавьдаггүй. Тэд ажилтангаа тавьдаг юм!2019, 3 сар 13. 8:23

Нэгэн гадаад нөхөр хазгай муруй монголоор ярихад та яаж хүлээж авах вэ? -Өө, та монгол хүн биш байсан юм уу? Таны монгол хэл чинь монгол хүнийхээс огт ялгархааргүй болохоор чинь, таныг монгол хүн юм болов уу гэж бодлоо шүү дээ:) гэвэл тэр хүн ямар их баярлах болоо? Үнэндээ намайг олон хүн япон хүн үү гэж асуудаг. Ээрч мууран, толгойгоо маажин хоёр өгүүлбэрээ арай хийн хэлж дуусгахад шүү дээ

"Хүүхдийг аз жаргалтай болгох үгс" Үг бол зүрх!2019, 3 сар 12. 8:23

Өдөр тутамдаа хүүхэд ямар үг эхээсээ сонсохоосоо шалтгаалж хүүхдийн өсөлт дэвшилт, ертөнцийг харах цонх нь шалтгаалж байдаг. Бүхий л үгс ердөө гурван төрөлд л хамаарагдана

Хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 55 арга2019, 3 сар 11. 10:46

Өдөр тутамдаа хүүхэд ямар үг эхээсээ сонсохоосоо шалтгаалж хүүхдийн өсөлт дэвшилт, ертөнцийг харах цонх нь шалтгаалж байдаг. Бүхий л үгс ердөө гурван төрөлд л хамаарагдана

Ноён Бондгор буюу Ц.Амарбаярын "Ээжүүдээ баярлуулая" сайн үйлсийн аян нэгдээрэй2019, 3 сар 7. 12:10

Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр нийгмийн хариуцлагын хүрээнд олныг хамарсан уриалга гаргаж, сайн үйлсийн аяныг зохион байгуулж явуулдаг билээ. Тэрбээр энэ удаад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Ээжүүдээ баярлуулая" сайн үйлсийн аян санаачлан явуулахаар болжээ. Ноён Бондгор энэ удаа Баянзүрх дүүргийн 10-р хороонд амьдардаг Цэдэвсүрэн хэмээх эмэгтэйг шинэ гэртэй болгохоор сайн үйлсийн аян зохион байгуулж байна

Ном ба бодит амьдрал2019, 3 сар 7. 11:45

Зах зээлд үй олон ном зарагддагаас багагүй хувийг хүүхэд хүмүүжлийн ном эзлэх ажээ. Японы аль ч номын дэлгүүрт энэ чиглэлийн номнууд өргөн дэлгэр байх ба нарийвчилж үзвэл нас насанд нь тохирох хүүхэд хүмүүжлийн ном эгнээтэй

Мисс Э.Энхриймаагийн “Энхрий Эрдэнэ" санд БНХАУ-ын ЭСЯ 100 мянган юань хандивлажээ2019, 2 сар 28. 9:55

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Э.Энхриймаагийн “Энхрий Эрдэнэ" санд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 100 мянган юань хандивлажээ. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан сангаараа дамжуулан “Сүрьеэгүй Монгол” төслийг хэрэгжүүлдэг бөгөөд "Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал" төслийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “Энхрий Эрдэнэ" санд өчигдөр гардуулжээ. Э.Энхриймаа нь “Дэлхийн мисс-2018″ тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан ба “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны 10-р сараас эхлэн сайн дурын ажлуудыг тасралтгүй явуулсаар байгаа ажээ

Шударга ёс гэж...2019, 2 сар 25. 11:35

Шударга ёс гэж миний бодлоор зөвт байдал иргэдийн язгуур эрх ашгийг сахин хамгаалж буруутаныг гэсгээх явдал бөгөөд энэ нь байгалийн баялагийг хэдхэн хүн цөлмөх, авилга хээл хахуулиар хөрөнгөжих, оффшордох зэрэг өнөөгийн нийгэм дэхь гэмт хэргийн тухай асуудлаас гадна шударга ёс нь нүдэнд харагдаж чихэнд баригдахгүй үл анзаарагдах зүйлээс эхэлдэг учраас бидний хамар дор өдөр тутам гарч байгаа төр засгийн бодлого шийдвэрүүд ч шударга ёс иргэдийн язгуур эрх ашигт хэрхэн нийцэж байгааг ТББ-ууд соргогоор олж харан шаардлагатай бол засаж залруулах үүрэгтэй. Иргэдийн язгуур эрх ашиг гэж хүн бүрийн амь нас эрүүл мэнд хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хэлэх бөгөөд тухайлбал, ямар ч замын хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй мөртлөө долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалт нэрээр машин барих эрхээ хасуулж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Энэ нь зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн бодлогогүй төлөвлөлтөөр ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн тухайн асуудлыг хариуцсан төрийн түшмэл түшээдийн буруутай үйлдэл болохоос мөрөөрөө замаараа явж байгаа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй. Хүний эрх эрх чөлөө их ярьдаг баатар хотын Баатар мээр маань тухайн үедээ дээрхи шийдвэрийг гаргахдаа шударга бус шийдвэр гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан байх

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэлтийг цомхотгохуй2019, 2 сар 25. 11:15

Сүүлийн үед олон новшгүй цомхон амьдрах арга барил ихэд дэлгэрээд байгаа билээ. Хэрхэн гэрийнхээ эд хогшил, хувцас хунраа цэгцлэн багасгаж цомхон амьдрах вэ гэдэг талаарх ном өч төчнөөнөөрөө хэвлэгдэн гарах болсон. Бид тийм л их хэрэгтэй хэрэггүй эд зүйлсийн дунд амьдарч байгаа болохоор тэдгээр ном эрэлт хэрэгцээтэй байгаа юм болов уу. Харин энэ ном бол эд хогшлын цомхотголоор зогсохгүй нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах зүйлсийг ч цомхотгож тэр нь бидний хүүхэд өсгөх хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчилж, цаашлаад гэр бүлийн уур амьсгалд хэрхэн сайн нөлөө үзүүлдэг болох тухай бичиж зөвлөсөн ном юм.Номын зохиогч Ким Жон Пейн бол Америкийн хувийн 200

Ажил хий!2019, 2 сар 22. 16:14

Оюутан байхдаа Central Tower-ийг хараад “сургуулиа төгсөөд энд л ажиллах юм шүү” гэж өөртөө хэлдэг байж билээ. Гэтэл саяхан “MCS групп-д яг одоо нээлттэй 87 ажлын байр байна” гэсэн MCS-ийн HR-ийн постыг хараад Oh damn! энэ чинь одоо юу вэ? Монголын хамгийн том компанид 87 ажлын байр эзнээ хүлээгээд байж байхад нөгөө ажилгүй өч дөчнөөн “ажил олдохгүй байна гэж гомдолдог” залууc хаaчаа вэ? гэсэн бодол төрж билээ

Миний бяслаг хаашаа алга болов?2019, 2 сар 22. 13:40

Бид хоёр хулганы нүхэнд амьдардаг. Ѳглѳѳ болгон босч бяслаг хайх ажилдаа гарахгүй бол ходоод хонхолзоод байж суухын аргагүй. Ядаж хажуу нүхний хоёр хулганы эртэч шаламгайг хэлэх үү, хамар нь үнэрчийг хэлэх үү… Бид хоёроос урьтаад хамаг амттай сайхан бяслаган дээр найралчихдагт нь уур хүрч уушиг сагсаймаар.Нэгэн ѳглѳѳ яг л бусад ѳглѳѳ шигээ гүйлтийн гутлаа ѳмсѳѳд бяслаганы эрэлд гарлаа. Гэтэл намайг юу харсан гэж сананаа.. Асар том бяслаг. Дотор нь үүрээ засаад амьдарчихмаар. Ийм бяслаг байвал насаараа идээд ч барахгүй биз. Ямартай ч би үүн шиг том бяслагыг зүүдэндээ ч хараагүй юм даг. Миний найзын Хэмийн баярлаж байгааг хэлэх үү. Одоо Хэм бид хоёрт бяслаг эрж хайх хэрэгцээ ч алга боллоо. Урд ѳмнѳх шигээ эртлэн босч мэдэхгүй харанхуй хонгилуудаар хэсүүчлэн тэнэхийн ч хэрэг алга. Гэвч хажуу нүхний хоёр хулгана маргааш л бяслаг нь дуусах гэж байгаа юм шиг, гүйлтийн гутлаа хүзүүнээсээ тохчихсон, хэзээ мѳдгүй бяслаг дуусах гэж байгаа, аль эсвэл бяслаг дэлбэрэх гэж байгаа юм шиг л анхаарал болгоомжтой идэн суугаа харагддаг. Инээдтэй харагддаг гэж жигтэйхэн. Бид хоёр шиг л байх хэрэгтэй шүү дээ. Сайхан тухалсан шээг.. унтсан шээг л.. Намайг үхэн үхтэл тэр бяслаг тэр л газраасаа хѳдлѳхгүй юм шиг санаж явлаа. Нэг ѳдѳр ирсэн чинь бяслагнаас минь үртэс тѳдий ч үлдсэнгүй алга болчихсон байв. Миний бяслаг хаашаа алга болчихов оо? Мѳнѳѳх хоёр хулгана байдлыг мэдэж тодруулаад зэхээд байсан гутлаа ѳмсѳѳд гүйгээд алга боллоо. Энд надаас илүү сэтгэл хямралыг амссан нь Хэм. Хэм харуусахдаа тэр газраас хором ч хѳдлѳѳгүй дэг. Яг л шавардаад тавьчихсан баримал шиг. Хэн нэгэн нь бяслагыг нь эргүүлээд авчираад тавьчих юм шиг л…Одоо бид хоёр яаж амьдарна аа. Хэмтэй ярилцаж маргалдсаны эцэст бяслагаа эргэж ирэхийг нь хүлээхээр шийдлээ.Хэд хоног ч тэр газрыг эргэж тойрсон юм бүү мэдээ. Хана туургыг нь ухаж, цѳмлѳж ч үзлээ. Алга шүү. Авсан гар нь аваад ирэдэггүй шүү. Миний арга барагдаж, ходоод хонхолзож ядахдаа Хэмд ѳѳр газраар хайж үзэхийг санал болгов. Гэвч Хэм мэдэхгүй газраар явах ямар хэцүү, аймар, муухай байснаа надад ярьж сануулав. Тийм ээ, хав харанхуй нүхээр явж байтал аварга том муур, нохой гэнэт гараад ирэхийг хэн байг гэх вэ.. Хоол хайж яваад ѳѳрсдѳѳ хоол болчих ч юм билүү. Хэмийн хэлдэг зѳв л дѳѳ.Даан ч ѳлсѳѳд тэсэж чадахгүй нь ээ. Гэтэл Хэмийн сэтгэл нь энэ газартаа хорогдоод хѳдлѳх янз ч алга. Нѳгѳѳ хоёр хулгана шинэ бяслаг олсон болов уу гэхээс тэсэж чадахгүй нь. Тэр хоёр олчихсон болоод л энүүгээр ирэхгүй байгаа байх.Би Хэмийг хэдэн ч удаа ятгаад дийлж чадсангүй ээ. Одоо ганцаараа явах л зам үлдлээ. Тэр нүхнээс гарах үед намайг ямар их айдас нѳмѳрсѳнийг та нар мэдэх үү. Маш их айдас. Гэхдээ, энд ѳлсгѳлѳнг мэдэрч, горьдож суухаас хамаагүй эрэлхэг баатарлаг санагдаад, сэтгэл их догдолсоныг хэлэх үү..Тэр ѳдѳр тэр газраас зориг гаргаж явсандаа одоог хүртэл баяртай байдаг. Мэдэхгүй аймшигтай газруудаар бяслаг хайн гүйх эвгүй байсан ч хаа нэг газарт амттай бяслаг намайг хүлээж байгаа гэх итгэл намайг хѳтлѳж байсан юм. Яг л миний бодсоноор болсон шүү. Миний яваагүй газарт, ѳѳрѳѳр хэлбэл хананы дѳнгѳж цаахан талд бяслаг байсан юм даа. Харин тэр газарт мѳнѳѳх хоёр хулган аль хэдийнээ ирчихсэн байсан. Нѳгѳѳх л гутлаа мѳрѳн дээрээ тохчихсон идэж зогссон. Тэр хоёр намайг хараад надруу нүд ирмэлээ. Одоо би ч гэсэн бяслаг алга болсон даруйд гүйхэд бэлдэн гутлаа үүрсэн. Эрт хѳдѳлсѳн нэг нь эрт бяслагтай учран золгоноо гэж байгаа.Хэмийг бушуухан дагуулан ирье хэмээн санаж түүнийг үлдсэн газарт очиход Хэм бахь байрандаа л зогсож байв. Турж эцэн царай нь цонхийчихож. Намайг түүнд шинэ бяслагны газрыг санал болгоход тэр надад итгээгүй. Тэр хэлэхдээ энд л бяслаг ирэх болно. Энд бяслаг байсан юм чинь гэсэн.   1998 онд Spenser Johnson “Who moved my cheese” номоо худалдаанд гаргажээ. Гарсан даруйдаа олон олон уншигчидын амьдралд, тэр дундаа бизнесийн ажилд нь үлгэр жишээ болсон байна. Энэ номыг хуудас хүрэхгүй зайнд багтаагаад орчууллаа. Гэвч санаа нь алдагдаагүй шүү. Миний хувьд цаг үетэйгээ нийцэн ѳѳрчлѳгдѳн шинэчлэгдэх хамгаас чухал гэдгийг ойлгуулах гэсэн болов уу, гэж санана. Тэр хоёр хулгана, Хэм хоёрын хувьд бас сургамжтай. Та бүхэн юу гэж бодож байна вэ?

Япончууд үүдний өрөөгөө хэрхэн тохижуулдаг вэ?2019, 2 сар 21. 11:40

Үүдний өрөө бол гэрийн хамгийн анхны сэтгэгдэлийг төрүүлдэг чухал орон зай юм. Ихэнх айлын тэр хэсэг хавчиг давчуу байдаг

Цуврал 2 - Япон улсын соёлоос2019, 2 сар 19. 8:55

Нийтийн тээвэр тэр дундаа автобусны зогсоолоос япон хүний зан чанарыг таах гээд оролдоорой. Тэд автобус хүлээхдээ нэгнийхээ ард эгнээ үүсгэн зогсох нь үүлэн дээрээс мурилзах могой мэт харагдах биз

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss