Хайр дурлалд НАСНЫ ЗӨРҮҮ үнэхээр чухал байдаг уу? “Хайр хэзээ ч хөгширдөггүй” гэж бид ярьдаг ч, шинжлэх ухааны судалгаагаар бодит байдал арай өөр дүр зурагтай гарчээ. Миний нэг найз 15 жилийн зөрүүтэй хүнтэйгээ гэрлэсэн ч, тэдний амьдралын зорилго, ирээдүйн төсөөлөлд ялгаа их байсан тухайгаа хуваалцдаг. Харин өөр нэг танил маань өөртэйгээ бараг адилхан насны хүнтэйгээ хамтдаа өсөж, ижил сонирхол, зорилго хуваалцсанаар бат бөх харилцаа үүсгэсэн юм.
Илүү том насны зөрүү илүү их эрсдэлтэй
АНУ-ын EMORY UNIVERSITY болон Мичиганы их сургуулийн эрдэмтэд олон жилийн турш 3000 гаруй хосын харилцааг судалжээ. Тэдний олсон гол дүгнэлт бол: насны зөрүү их байх тусам гэрлэлтийн бат бөх байдалд эрсдэл нэмэгддэг.
Судалгаагаар, 10 жилийн зөрүүтэй хосуудын хувьд салалтын магадлал 39 ХУВЬ, харин 20 жилийн зөрүүтэй үед энэ нь 95 ХУВЬ болж өсдөг байна. Харин тавхан жилийн ялгаа байх үед салалтын эрсдэл ердөө 18 хувь болж буурдаг.
Миний эргэн тойронд ч ийм жишээ бий. Өөрөөсөө 12 жилийн ахтай хүнтэй гэрлэсэн танил маань эхэндээ бүх зүйл сайхан байсан ч, хүүхэдтэй болох, ажил мэргэжлийн сонголт дээр ялгаа нь улам тод мэдрэгдэж эхэлсэн гэдэг.
Хосуудад хамгийн тохиромжтой насны зөрүү
Судлаачдын хэлснээр хамгийн тогтвортой насны ялгаа нь 1 ЖИЛ юм. Өөрөөр хэлбэл, насны хувьд бараг ижилхэн байх нь хамгийн удаан үргэлжлэх боломжийг нэмэгдүүлдэг. Энэ тохиолдолд салалтын магадлал ердөө 3 хувьтай гарсан байна.
Энэ нь тийм ч гайхалтай биш. Учир нь ижил насны хоёр хүн ижил цаг үед өсч торнидог учир сонирхол, зорилго, айдас, хүлээлт нь ойролцоо байдаг. Хувь хүний амьдралын үе шат ижилхэн тул хамтдаа шийдвэр гаргах, бие биедээ дэмжлэг үзүүлэх нь илүү хялбар байдаг.
Хайрын ухаалаг сонголт
Эцсийн дүндээ, насны зөрүү бол хосуудын АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАРИЛЦААНЫ НЭГДМЭЛ БАЙДАЛ, СОНИРХЛЫН ТӨСТЭЙ БАЙДАЛ зэрэг олон хүчин зүйлтэй хослон нөлөөлдөг. Гэвч шинжлэх ухааны нотолгоо харуулж байгаагаар бараг адилхан настай хүнтэйгээ амьдрал холбох нь урт удаан, тогтвортой харилцааны нууц байж мэдэх юм.