Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "LiveTV" телевизэд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан. Түүний энэ ярианд УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр "Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би
Энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ” буландаа “Ядаргааг ядраана” уриатай ардын уламжлалт арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “AQUILA” брэндийг онцолж байна. Тэднийх тойг, ясны шөлтэй хүүхдийн ванны бөмбөлөг, хөлийн дүрлэг, чацарганатай улаан давс, тойгны тос, талын хар архитай үе мөчний тос, шахмал саван, ам зайлагч зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. “AQUILA” брэндийг үүсгэн байгуулагчийг Л.Ганхараа гэдэг
Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон түгжрэлийг бууруулахын тулд хүн бүр өөрсдийнхөөрөө элдэв санаа дэвшүүлж, олон арга сүвэгчилж байна. Хотын удирдлагууд түгжрэлийг бүрэн арилгах амар биш, асуудлыг шийдвэрлэхэд олон жилийн хугацаа шаардлагатай болохыг мэдэгдсэн.
“Аз жаргалтай Улаанбаатар”-ын хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар тун ховор. Зав гарган очих газар гэвэл кино театр, зуны улиралд хүүхдийн паркаас хэтрэхгүй
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой “ЖИНХЭНЭ ЖДҮ” булангийн энэ удаагийн дугаарт Өмнөговь аймагт хонь, ямааны боловсруулсан арьсаар хөдөлмөр хамгааллын хувцас, бээлий хийдэг “Хасуд Бат” үйлдвэрийг онцолж байна. Тус үйлдвэрийн суурийг цахилгаанчин мэргэжилтэй Б.Ганбат 1995 онд тавьж байжээ. Тэрбээр анх хүүхдийн арьсан гутал урлаж, өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж байсан түүхтэй.
Энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ” буландаа Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Ёлын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говийн өргөө” жуулчны баазыг онцолж байна. “Говийн өргөө” жуулчны цогцолбор нь Өмнөговь аймгийн хамгийн отгон жуулчны бааз юм. Тэднийх Өмнийн говийн өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэн аялал, жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулахын тулд 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хэдийгээр үйл ажиллагаагаа явуулаад удаагүй боловч дотоодын аялагчдад тохь тухтай, цэвэр цэмцгэр орчинг санал болгож байна.
Өвлийн тэсхийм хүйтэнд жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах зориулалттай автомашины америк стандартын суудал халаагч Монголын хэрэглэгч нарт хүрээд 8 жил болж байна.
Ковид-19 цар тахлын үеэр дэлхий даяар амны хаалт зүүх шаардлагатай болсон билээ. Үүнээс улбаалан амны хаалтны олдоц багасаж, үнэ өссөн тохиолдлууд элбэг гарсан. Дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэдийн маскны сонирхолтой шийдлүүдийг хүргэж байна.
Хүйтний улирал дөхөх тусам ханиуд томуу, хатгалгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Улирлын томуугийн вакцинийг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүс ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлгийн хүн ам болох жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг томуугийн вакцинд хамруулдаг.
Энэ удаагийн “Жинхэнэ ЖДҮ” буландаа Түүх, археологийн багш мэргэжилтэй ч ээжээсээ өвлөсөн гарын ур дүйгээ ашиглаж, өөрийн “Хатангоо” хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн бизнесийг эрхэлж буй Монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл болсон Х.Цэрэнжаргал бүсгүйг урилаа. Х.Цэрэнжаргал бүсгүйн оёсон хүүхдийн хувцсыг худалдаанд гарах төдийд зорин ирж худалдан авдаг байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. Түүний бизнес өдийг хүртэл цэцэглэх болсонд сошиал орчин маш их нөлөө үзүүлсэн байна. Учир нь Х.Цэрэнжаргал бүсгүй оёсон хүүхдийн хувцсаа худалдааны төвд борлуулахаас гадна өөрийн фэйж хуудсаараа дамжуулан хэрэглэгчиддээ худалдаалдаг болжээ. Хувцас бүрийг цөөн ширхгээр оёдог байсан үйлдвэрлэл өдгөө олон ээжийн талархлыг хүлээх болсон талаар тэрбээр ярьж байлаа
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төв нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг үнэн зөв шуурхай хүргэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах, тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэх, үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх, үйлчлүүлэгчдэд санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг бий болгох зэрэг харилцааг зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.Ажил олгогч, даатгуулагч та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төвийн 7777-1289 утсаар холбогдож дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд: 1
Ц.Ганболор: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь буруу Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан дархлааг хэрхэн дэмжих талаар НЭМҮТ-ийн хоол судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболортой ярилцлаа. -Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс өвчлөлд амархан өртдөг. Үүнийг дархлаатай холбон тайлбарладаг? -Хүйтэн сэрүүний улиралд бактери, вирус идэвхжиж ханиад, томуу ихэсдэг нь дархлааны тогтолцоо суларсантай холбоотой
"ЖИНХЭНЭ ЖДҮ" буландаа байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Инару” брэндийг онцолж байна.Тэд байгалийн түүхий эдээр хийсэн ахуйн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэдэг билээ. “Инару” брэнд 2016 онд хамгийн анхны хонины сүүл, адууны тостой шахмал саванг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр есөн нэрийн 23 бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Бид “Инару” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэгч захирал Н.Сарангуатай ярилцлаа. Видео Та ямар мэргэжилтэй хүн бэ
Энэ сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, реппер, загвар өмсөгч Hyuna Солонгосын “Radio star” нэвтрүүлэгт зочилж, сэтгэлийн хямрал болон амьдралынхаа тэмцлийн талаар ярилцлага өрнүүлжээ. Тэрбээр ярилцлагын явцад өөрийн найз залуу болох Dawn-н талаар нэлээдгүй их ярьсаны хажуугаар хөгжилтэй баримт болгож нэг зүйл хэлсэн нь тэр найз залуугийнхаа хажууд байхдаа огт буддаггүй байна. Мөн саяхан Dawn-н байшинтай ойрхон шинэ байшинд нүүж орсон гэдгээ ч зарлажээ.
Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарлаа. Хашааны буланд хэн нэгэн тортой хогоо орхисон байв. Тухайн үед олон юм бодсонгүй. Орой 19:00 цагийн үед эргээд ирэхэд ууттай хог нэг биш хоёроор үржсэн байв. Маргааш хогны машин ирэх нь дээ гэж бодоод гэртээ орлоо. Дараагийн өглөө нөгөөх ууттай хогнууд илүү олноор нэмэгдэж хажуугаар нь хуванцар сав болон архины шил задгай хөглөрч харагдах нь тэр. Нар жаргах үеэр л хэн нэгэн хогоо авчирч хаяад байгаа нь ойлгомжтой байв. Эсвэл хашааны буланд хог хаях зориулалтай гэж ойлгосон байж болох юм. Магадгүй энд хэн нэгэн хогоо хаячихсан байхад бусад хүмүүс хаяж болно гэсэн хандлагай хүмүүс ч олон байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн гудамж, талбай гэлтгүй орон сууцнуудын хонгил, буланд хүртэл хур хогыг овоолчихсон байхтай олон удаа таарсан байх. Тухайн орон сууцанд амьдардаг өрхүүд энэ үйлдлээ СӨХ-ын зохион байгуулалт, цэвэрлэгээтэй холбож өөрсдийгөө өмөөрнө.