Өнгөрсөн ням гаригт болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуульд, Эмманюэль Макрон 58.55 хувийн санал авч ялалт байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Францын Үндсэн хуулийн зөвлөл баталгаажуулсны дараа олон нийтэд танилцуулна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Э.Макрон, М.Ле Пен нар мөн өрсөлдсөн бөгөөд тухайн үед Э.Макрон 66.1 хувийн саналаар сонгогдож байсан юм. Э.Макроны өрсөлдөгч, хэт барууны үзэлт нэр дэвшигч Марин Ле Пений хувьд 41.46 хувийн /48 752 500 хүн/ санал авчээ
Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов. Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна
Өнгөрсөн мягмар болон ням гаригт Израилд халдлага, зургаан хүн амиа алдсан. Хэдийгээр Израилийн аюулгүй байдлын хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч Тель-Авив хотын захад дахин халдлага болж, таван хүн буудуулан нас барсан байна
Туркийн Истанбул хотноо өчигдөр Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт болжээ. Уулзалтын дараа Украины умард хэсэгт ОХУ цэргийн ажиллагаагаа бууруулна гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский "Оросын тал хэлэлцээрт тусгах Украины зарим саналыг хүлээн авсан
Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ өчигдөр Беларусийн нутаг дэвсгэрт болсон. Хэлэлцээний үр дүнд түр гал зогсоож, хүмүүнлэгийн корридор үүсгэхээр тохиров
Украин Улсад болж буй үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын зүгээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм
Украинд болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын оюутнуудын талаарх мэдээ мэдээллийг хүргэж байна. АФРИКИЙН ОЛОН МЯНГАН ОЮУТНУУД УКРАИНД ГАЦСАН БАЙНА Орос Украин руу довтолж Украинд суралцаж буй олон мянган африкчууд тэндээс явахаар улайрч байна. Гэвч нислэгүүд байхгүй бусад сонголтууд хязгаарлагдмал байгаа энэ үед тэдний засгийн газар хийж чадах зүйл үнэхээр бага байна. Пүрэв гарагийн үүрээр Орос Украин руу довтолсны дараа Украины нийслэлд эгчийнхээ хамтаар анагаахын чиглэлээр суралцаж буй 23 настай Нигерийн оюутан Сара Ажифа Идачаба хэлэхдээ “Хүн бүр дарамтад байна - бүх хотуудад, тэр дундаа Киев хотод дэлбэрэлт болсон
Киев дэх БНХАУ-ын Элчин сайдын яам тус улсад "аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй" байгаа тул Хятад иргэдийг сайн дурын үндсэн дээр нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Элчин сайдын яам Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Одоогийн байдлаар Украины дотоод байдал зөрчилдөөн ихтэй байна. Украин дахь БНХАУ-ын иргэд болон Хятадын аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлын эрсдэл өндөр байна” хэмээсэн бөгөөд чартер нислэгт бэлтгэхийн тулд тус улсаас гарах иргэдийн бүртгэлийг эхлүүлсэн байна
Олон улс судлалын доктор П.Наранбаяртай Орос, Украин улсын одоогийн нөхцөл байдал, түүний шалтгаан, үр дагавар зэргийн талаар ярилцлаа.
Украинд байгаа монгол иргэдийг эх орондоо ирэхэд нь ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ хамтран туслах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосноо Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв. Украин улс өнөөдрийн байдлаар онц байдал зарлаад байгаа бөгөөд цаашдаа цаг үеийн нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай байгаа аж. Тиймээс өчигдөр буюу энэ сарын 23-нд Гадаад харилцааны сайдтай уулзаж, дээрх үүргийг өгсөн гэдгийг тэрбээр онцолсон юм. Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украин Улсад байнга оршин суудаг бол 68 нь оюутан аж
Японы ерөнхий сайд Кишида Фумио, ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. "ОХУ-ын гаргасан үйлдлийг Украины бүрэн эрх, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал боллоо" гэж тэрбээр онцолжээ. Тэрбээр бүх асуудлыг нэн даруй дипломат замаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд "ОХУ-ын үйлдэл нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна
ВВС-ийн Киев хот дахь сурвалжлагч Жеймс Уотерхаус Украины засгийн газрын албан тушаалтан Оросын цэргийн ажиллагааны цар хүрээг илэрхийлсэн талаар мэдэгдэв. Өнөө өглөө Киев рүү далавчит пуужингаар цохилт өгсөн ба тус улсын өмнөд хэсэгт Одесс хотод цэргүүд шилжин суурьшсан гэж албаны хүн мэдэгдэв. Цэргүүд Оросын хилээс 25 милийн зайд орших Харьковын хилээр нэвтэрсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.
Украин улсад онц байдал зарлаж, ОХУ-д амьдарч, оршин сууж буй сая сая иргэнээ яаралтай буцаж ирэхийг уриалжээ. Тухайлбал, ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан Украин 30 хоногийн хугацаатай онц байдал зарлан, батлан хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгасан ба шаардлагатай бол шөнийн цагаар хөл хорио тогтоох гэнэ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улс хэдийд ч "Европт томоохон дайн" эхлүүлж болзошгүйг анхааруулж, Оросуудыг эсэргүүцэхийг уриалав
Украин-Оросын хямралын улмаас дэлхий даяар түүхий эд тасалдах вий гэсэн болгоомжлол үүсэж газрын тос, байгалийн хийн үнэ өслөө. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины салан тусгаарлагчдыг дэмжин цэрэг оруулах тушаал өгсний дараа олон улсын зах зээл дээр Брент тосны үнэ долоон жилийн дээд цэгтээ хүрч, баррель нь 99 доллар давлаа
Боб Сагет толгойн гэмтлийн улмаас нас барсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдэв. Тухайлбал, Флорида мужийн Орландо дахь зочид буудлын өрөөндөө нас барсан байдалтай олдсон АНУ-ын комедиан Боб Сагет толгойн гэмтлийн улмаас нас барсан гэж ар гэрийнхэн нь мэдэгджээ. "Тэрбээр хар тамхи, согтууруулах ундаа хэрэглээгүй
Олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорлоо. Германчууд хоёр алт авснаар нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Норвеги алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар тавдугаар байраас хоёр руу дэвшив. Түүнчлэн анхны алтан медалиа авсан Словак, БНСУ 15, 17-р байрт бичигдэж эхэллээ
“Бээжин 2022” өвлийн паралимпод Монгол гаралтай бүсгүй АНУ-ыг төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцох юм байна. Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төржээ. 22 жилийн өмнө АНУ руу найзыгаа эргэх зорилгоор очсон ч зам тээврийн осолд орсноор бэлхүүснээс доош саажилттай болсноор АНУ-д үлдэж тус улсын иргэншлийг авсан юм байна. Тэрбээр Монголд байхдаа орчуулагчаар ажилладаг байсан нь дээрх улсын иргэн болоход хамгийн их нөлөөлжээ. Кёрлингийн спортоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн ба 2021 оны ДАШТ-д багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан аж
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европ дахь захирал Ковид-19 тахлын үед Европ тив удахгүй амгалан тайван байдалд орох магадлал өндөр талаар хэлжээ. Доктор Ханс Клюге вакцинжуулалтын түвшин өндөр байгаа учир өвлийн төгсгөл үе гэхэд омикроны тархалт ч сулрах болно гэж мэдээлсэн байна. Европын хэд хэдэн орнууд коронавирусийн хязгаарлалтыг зогсоож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Европ даяар 12 сая орчим шинэ вирусийн тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр бүртгэгдсэн тохиолдол боловч эмнэлгийн хүнд тусламж шаардлагатай хүмүүсийн тоо өмнөх үеүдтэй харьцуулахад бага байжээ. Дани улс энэ долоо хоногийн эхээр амны хаалт зүүх зэрэг бүх дүрмийг цуцалсан Европын холбооны анхны улс боллоо. Тохиолдлын тоо харьцангуй өндөр хэвээр байгаа ч, вакцинжуулалтын хувь мөн өндөр байгаа учир вирусийг "ноцтой аюул" гэж үзэхээ больсон гэж эрх баригчид мэдэгдэв. Үүний дараагаар Норвеги Улс хөл дэглэмүүдээ цуцлах болсноо зарласан ба Швед Улс энэ сарын 9-нд дотоодын бараг бүх хязгаарлалтаа цуцална гэж мэдэгдэв. ДЭМБ-ын доктор Клюге хамгаалалтын дэглэмийг сулруулах боломжтой болохыг зарласан хэдий ч вакцинжуулалтын ажлаа үргэлжлүүлэхийг уриалсан байна
Орос улс Хятад руу шинэ хоолойгоор хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулж, хийн шинэ борлуулалтаа еврогоор хийхээр тохиролцсон нь Бээжинтэй эрчим хүчний холбоогоо бэхжүүлж буй үйлдэл боллоо.
ДЭМБ-аас COVID-19-ийн эсрэг хоёр шинэ эмийг санал болгож байгаа нь өвчнийг эмчлэх сонголтын боломжийг нэмэгдүүлж байна. Өвчтөнүүдийн хэрэглээ эдгээр эмүүдийн хүртээмж, үнээс хамаарах бөгөөд тэр хэмжээгээр олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах болно. Эхний эм болох Бариситинибийг КОВИД-19-өөр өвдсөн хүнд болон нэн хүнд өвчтөнүүдэд өгөхийг зөвлөж байна